Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ

НИЙТЛЭСЭН: 2023-03-25 10:45:09
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

Асуулгын төгсгөлд асуулга тавьсан гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн үг хэллээ. Тэрбээр “Covid-19 цар тахалтай үед Эрүүл мэндийн яам эмнэлэг шиг ажилладаг байсан бол одоо сайд нь бодлого, шинэчлэл ярьж байгаад баяртай байна. Салбар яам бол яаж хүн амаа урт наслуулах вэ гэдэг зохицуулалтаа хийж байх ёстой. Эрүүл мэндийн салбарын хамгийн гол зэвсэг болсон эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг тэргүүнд тавьж, тогтолцоог бий болгох явдал. 10 гаруй арга байгаа. Чанартай эмийг хүн амдаа хүргэх бодолтой байгаад баяртай байна. Сум, өрхийн эмнэлгийн эмч тогтвортой ажиллах нь чухал байна. Хамгийн туршлагатай хүмүүс тэнд ажиллаж, өвчнийг даамжруулахгүй, эдгээх нь чухал тул санхүүжилтийг нь хоёр дахин нэмэгдүүлсэн. Одоо бид илүү мэргэжлийн болгох тал дээр хуульд өөрчлөлт оруулж, иргэд анхан шатны тусламж үйлчилгээндээ итгэдэг болох ёстой. Гурав дахь санаа, Эрүүл мэндийн яам тендер зарладаг, тоног төхөөрөмж зардаг газар биш. Хувийн болон улсын статустай эмнэлгүүд иргэн бүрийг эмчилдэг болох хуулийг баталсан. Өртгөө зөв тооцох ёстой, аймгийн дүүргийн эмнэлгийг хүчтэй болгохын тулд тарифыг нь нэмье. Одоо аймгийн иргэдээ Улаанбаатар хот руу явуулахгүйгээр эмчилдэг болох зорилт тавиад ажиллах ёстой. Эрт илрүүлэг үзлэгт 840 мянган хүн хамрагдсан байна. Тэднээс хэдийнх нь амийг аюулт өвчнөөс аварч, шаардлагатай эмчилгээг үзүүлж чадав гэдэг маш чухал. Эрт илрүүлгийн зорилго энэ. Эрүүл мэндийн салбар хөгжихөд ойрхон байна” гэлээ. Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. “ГАДААДАД ЭМЧЛҮҮЛБЭЛ 5 ХУВИЙН ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДГИЙГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ” УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хувийн хэвшил, орон нутгийн эмнэлгийн байгууллагад тулгамдаж буй асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссонтой холбогдуулж, асуулт хариулт үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Хүүхдүүдийн дундах шүдний өвчлөлд анхаарах шаардлага байна. Тухайлбал, эрдэс фтортой усаар амыг нь зайлдаг юм уу, шүдийг нь хамгаалж наалт наадаг юм уу эдгээр аргыг ашиглахгүй бол шүд цооролтыг эмчлээд барахааргүй байна. Даатгалаар өгдөг эмийг үнэгүй болгосон гэсэн ч тэр нь хөдөөд очоогүй, ахмадуудын дунд бөөн бухимдал байна? Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Шүдтэй холбоотой асуудалд маш сайн анхаарна. 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ. Энэ ондоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Боловсролын яамтай хамтраад хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг болох. Тухайн аймгийн ус нь фторын агууламж өндөртэй бол хүүхдийн шүдэнд фтор түрхэх нь тохирохгүй. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Сүүлийн үед сошиал орчинд гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болсон, хандив цуглуулж байна гэсэн бичлэг их явж байна. Эрүүл мэндийн салбар энэ асуудалд ямар бодлого барих вэ. Таван төрлийн хорт хавдар хүн амын дунд зонхилж байна. Эдгээрээс умайн хүзүүний хорт хавдрыг устгах боломж байгаа, вакцин хийснээр. Гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр эмнэлгүүд асуудлаа нэлээн сайн шийдэж байна. Гэхдээ орон нутгийн эмнэлгүүд хүнд байна. Орон нутгийн эмнэлгийн удирдлагуудаа чадавхижуулах шаардлага байна уу, энэ асуудалд яам хэрхэн анхаарч байна вэ? Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Иргэдийн дунд хавдрын өвчлөл нэмэгдэж, нас залуужиж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх хүрээнд хүн амдаа боловсрол олгоход анхаарах. Хүндэрчихсэн хойно нь бус эрт илрүүлдэг, эрт эмчилгээнд хамруулдаг болох. Хавдрын болоод эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Хавдрын эмнэлэг барих асуудал олон жил яригдаж байгаа ч шийдэгдээгүй. Эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн асуудал шийдэгдээгүй. Ирэх онд шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгах. Авлигын хэргээр улсад төвлөрч байгаа орлого, хураагдсан хөрөнгийг энэ чиглэлийн эмнэлэг, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулах. Монгол Улсад оношилж, эмчилж чаддаггүй 26 төрлийн өвчний жагсаалт байдаг. Энэ төрлийн өвчнийг дотооддоо шинэ технологи нэвтрүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгодог болох. Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжиль авдаг болъё гээд 26-гаас 10 төрлийн өвчнийг оношилж, эмчлэхээр санал хүргүүлээд ажиллаж байна. Умайн хүзүүний хорт хавдрыг бууруулахын тулд товлолт вакцинд хамируулдаг болох хуулийн төслийг УИХ-д оруулж ирнэ. Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор болж байга зүйл ч байна, болохгүй зүйл ч байна. Эмнэлгийн удирдлага, санхүүгийн удирдлагыг чадавхижулах, менежментийг сайжруулахад нь анхаарах шаардлага байна. Нөгөө талдаа боловсон хүчний чадвхийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нь нэмэгдүүлэх гээд олон зүйл хийх шаардлага ч байна. Удахгүй Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Гишүүдийнхээ саналыг үндэслэж, Үндэсний зөвлөлийн тогтоолд өөрчлөлт оруулж, шийдвэр гаргана. Гадаад улсад эмчлүүлээд ирсэн иргэдэд төлбөрийнх нь 5 хувийг өгнө гэдгийг эргэн харж, нэмэгдүүлэх шаардлага бий. Ингэхдээ жишиг нэг үнээр өгдөг байх юм уу, орон орныхоор ялгавартай өдөг байх уу гэдгийг сайн судлах. ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ, ЗАРДАЛ БАГАТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын Хувийн хэвшил, орон нутгийн эмнэлгийн байгууллагад тулгамдаж буй асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсч эхлээд байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат: Орон нутагт сумын эмнэлэг, өрхийн эмнэлэг ажиллах боломж хомс байна. Малчид эмчлүүлэх боломж ямар байна. Та бүхэн орон нутагт очиж ажиллах шаардлага байна. Гурав дахь шатлалын эмнэлгээ орон нутагт ажиллуулах шаардлага байна. Эх нялхасын өвчлөл өндөр байна, дийлэнх нь коридорт эмчлүүлдэг боллоо. Хүүхдийн эмч дутагдалтай байна. Хөдөөд ч нийслэлд ч дутагдалтай боллоо. Хорт хавдар, элэг, ходоодоор дэлхийд тэгүүлдэг боллоо. Орон нутгаас иргэн эмчлүүлэхийн тулд Улаанбаатар хотод ирдэг, ачаалал ихээс олон сараар хүлээх шаардлагатай болж байна. Үнэгүй өгдөг эм чанаргүй байна. Гадаадаас эм захиалж авч ирээд уухлаар сайн үйлчилж байна гэх. Энэ асуудалд анхаарал хандуулж байна уу. Асуулга цаг үеэ оллоо. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжээд хоёр жил болж байна. Хоёр жил ковидтой хүнд нөхцөлд ажилласан. Ковидын санхүүжилт гэж нэмэлт санхүүжилт олгож байсан тул нэлээд тус болсон. Энэ оноос гүйцэтгэлийн санхүүжилт дангаараа хэрэгжиж байгаа учраас цаашид хэрэгжүүлээд явах боломж байна уу гэдгийг мэдэх бололцоотой болж байна. Хавдрын өвчлөл өндөр байгаа. Дэлхийд хавдрын өвчлөлөөр Монгол Улс 60-д бичигддэг бол нас баралтаар нэгд бичигдэж байна. Хавдар хоёр эмнэлгийг яаралтай барьж эхлүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа. Хавдраар өвчлөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авахад анхаарч ажиллана. Хавдрын эмнэлэг дээр оочер ихтэй байгаа асуудал бий. Төрөлжсөн эмнэлгийг лавлагаа шатлалтай болгосноос, иргэд өөрсдөө үзүүлэх эмнэлгээ сонгодог болсноор дараалал үүсдэг болсон. Эмийн чанар, үнэтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас хүний эмийн асуудлыг бие даасан хуулиар зохицуулна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: 2020 онд бид бүхний баталсан эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авдаг хууль маш сайн хууль. Гүйцэтгэлээрээ санхүүжилт авдаг болсноор эмнэлгүүд чанараараа өрсөлддөг болсон. 2020 он гарахын өмнө иргэн 2 сая төгрөг дотор эмчлүүлэх боломжтой байсан бол өнөөдөр 150-160 сая төгрөг хүртэлх төгрөгийн санхүүжилтэд багтаан эмчлүүлэх боломжтой болсон. Анхан шатны тусламж үйлчилгээн дээр тогтмол санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлсэн байтал иргэд анхан шатандаа сэтгэл ханамж дутуу байгаа учраас хоёр дахь шатны эмнэлэг рүү явж байна. Эрүүл мэндийн ачааллаас хувийн эмнэлгүүд хуваалцахгүй, ашиггүй, хэцүүг нь улсын эмнэлэг рүүгээ шилжүүлдэг болсон байна. Энийг анхаарах ёстой? Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Гүйцэтгэлийн санхүүжилт дээр сайн ч юм байна, дутуу ч зүйл байна. Тийм учраас ажлын хэсэг гаргаад өртгийн тооцоолол хийе гэж байгаа юм. Хувийн хэвшлийн эмнэлгүүд аль болох өндөр өртөгтэй, зардал багатай үйлчилгээ үзүүлж байна. Жишээ нь, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дүүргийн эмнэлэг авдаг хэрнээ 30 хувийн үйлчилгээ үзүүлдэг, гэтэл хувийн эмнэлэг 200 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг хэрнээ 7 хувийн үйлчилгээ үзүүлж байна. Дээр нь хувийн эмнэлгүүд өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээндээ зайлшгүй шаардлагатай хүмүүсийг оруулж чадаж байна уу гэдгийг ч анхаарах шаардлага байна. Уламжлалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэггүй хэрнээ өндөр төлбөр авдаг сувиллууд ч байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эмийн чанар сул байгаа нь иргэдийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс аргагүйд хүргэж байна. Анхан шатанд ажиллаж байгаа эмч нарыг чадавхижуулах, өвчнийг нь даамжруулахгүй байх чиглэлээр анхаарах. Энэ тогтолцоогоо хэзээ өөрчлөх вэ. Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлсэн, өрхийн эмнэлгүдийн үйлчилгээ хэзээ сайжрах вэ? Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: 1990 оноос хойш эмийн ханган нийлүүлэлтийн үйлчилгээг хувийн хэвшил үүрч ирсэн. Эм нь онцгой стратегийн бүтээгдэхүүн учраас төрийн хяналт шалгалт хэрэгтэй, төрийн дэмжлэг ч хэрэгтэй. Нефтийн бүтээгдэхүүн импортлогчдод татаврын дэмжлэг үзүүлдэг. Гэтэл эм импортлогчдод энэ төрлийн дэмжлэг байдаггүй, хуульд нь өөрчлөлт оруулна. УИХ-ын гишүүн Б.Бейсен: Хөдөөгийн сумдын эмнэлэгт тоног төхөөрөмж байхгүй, сахилга бат алдагдсан байна. Эмийн үнэ нь 4-5 дахин өндөр, хөнгөлөлттэй эмээ авч чадахгүй байна. Эмийн санг хувьчилсан нь буруу. Бодлого боловсруулахгүй бол болохгүй нь. Хөдөөнөөс хотод ирээд иргэн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд 2-3 сар болж байж, үзүүлэх дугаар авч байна. Энэ асуудлыг шийдэх шаардлага байна. Сумын эмнэлгийн түргэний машин 70 км явахгүй бол нэг талын санхүүжилт олгодоггүй гэдэг зүйл яригдаж байна. Нарийн мэргэжлийн эмч байхгүйгээс санхүүжилтийг нь хасдаг гэнэ. Ийм маягаар байвал сумын эмнэлэг маш хүнд байдалд орно. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Гүйцэтгэлийн санхүүжилтэд болж байгаа зүйл ч байна, болохгүй зүйл ч байна. Боловсронгуй өөрчлөлт хийе гэж бодож байгаа. Сангийн яамтай хамтарч ажиллаж байна. Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага бий. Зарим арга хэмжээг авч байна. Цахим болсон гэдгээр алдаатай шивсэн бол алдаатай чигээр нь хаадаг асуудал байна. Хүн л юм болсон хойно алдаатай шивдэг тохиолдол байгаа учраас алдааг залруулж, санхүүжилтээ авах боломжоор хангаж байна. Эмийн үнэд шалгалт хийхээр Эмийн агентлаг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтраад ажиллаж байна. Хатуу зохицуулалттай орноос авч байгаа эмийн хангалт буурч байгаа тал бий юм билээ. Энэ нь үнэд нөлөөлж байж болзошгүй. Монгол Улс хэрэгцээт эмийнхээ 60 гаруй хувийг хатуу зохицуулалттай орноос импортолдог. Асуулт хариулт үргэлжилж байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.