Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё

НИЙТЛЭСЭН: 2023-03-25 17:59:09
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлж байна. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үр дагаврын талаарх тодруулгыг Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, дэслэгч О.Төгөлдөрөөс тодрууллаа. -Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт Завхан аймагт хэр их байна вэ? -Баруун бүс нутгийн хэмжээнд, Завхан аймаг нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихтэй буюу 2021 онд 150, 2022 онд 151 хэрэг бүртгэгдсэн. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахад урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн ажлыг цагдаагийн газраас авч хэрэгжүүлж байна. -Гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь? -Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан зодолдох, уур бүхимдлаа хүчээр шийдэх. Гэр бүл дэх тэгш бус харилцаа, иргэдийн гэмт хэрэг, зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, оногдуулах ял шийтгэлийн талаарх эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгааны улмаас үйлдэгдэж байна. Тиймээс шалтгаан нөхцөлийг арилгах, аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах. Иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэх зорилгоор энэ төрлийн гэмт хэрэг хамгийн их гардаг гуравдугаар сарыг сонгож, 3 дугаар сарын 15-31-ний өдрийг хүртэлх хугацаанд, Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Эрүүгийн хуулийн 11-р бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” Монгол Улсын хэмжээнд, 2018-2022 онд 38.846 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 27.1 хувийг дангаар эзэлж байна. 2018-2019 онд 9.3 хувь, 2019-2020 онд 8.5 хувь, 2020-2021 онд 0.56 хувь тус тус бууралттай. Харин 2021-2022 онд 23.9 хувиар өссөн байна. Энэ гэмт хэргийн дийлэнх хувийг 18-39 насны залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэж байна. Нийт бүртгэгдсэн хэргийн 3878 буюу 50.7 хувь нь ахуйн хүрээнд бүртгэгдсэн үүнээс монгол гэрт 22.6 хувь, орон сууцанд 11.9 хувь, гудамж талбайд 26.5 хувь, олон нийтийн газарт 6.8 хувь, баар, ресторанд 1.8 хувь нь тус тус үйлдэгдсэн байна. Нөлөөллийн ажлыг эрчимтэй явуулж хамтын оролцоог сайжруулахгүй бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нэмэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэргийн 88,6 хувь нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан байгаа. Шалтгаан нь хоромхон зуурын уур бухимдлаа барьж дийлэхгүй, архидан согтуурсан үедээ үйлдэж байна. Богино хугацаанд хүний эрүүл мэнд, аминд ноцтой хохирол учруулдаг. Үл ялих шалтгаанаас болж гэмт хэрэгт холбогдож байгаа учраас мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж, хор уршгийг нь танин мэдүүлж байвал буурах бүрэн боломжтой юм. Шалтгаан нөхцөлийг, хуулийн заалтыг нь таниулж, нөлөөлөл хийхэд хамтын оролцоо чухал юм. -Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад хамтын оролцоо чухал гэж та хэллээ? -Тийм ээ. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг бол энгийнээр хэлэхэд зодолдох, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн хэлбэрээр үйлдэгдэг. Тиймээс гэр бүлдээ архидан согтуурахгүй байх. Ажлын байр болон ахуйн орчинд архидан согтуурахгүй байхыг хичээх нь зүйтэй. Мөн өсвөр насны хүүхэд залуучуудын хараа хяналтыг сайжруулж, онцгойлон анхаарал тавих хэрэгтэй байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх асуудал дээр бол гудамжинд зодолдохоор гэмт хэрэг болоод гэртээ ороод зодолдохоор гэмт хэрэг болдоггүй асуудал юм. Гэр бүлийн гишүүнийхээ хэн нэгэнд гар хүрч байгаа бол ноцтой гэмт хэрэг. Гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд болон орон нутагт тодорхой нөлөөллийн ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг харьцангуй багасаж байгаа. Харин зодолдох, танхайрах гэмт хэргийн тоо буурахгүй байна. Тиймээс бүх шатны байгууллагуудын хамтын оролцоо чухал юм. Бусдын эрүүл мэндийн эсрэг халдашгүй байдлын гэмт хэрэгт ямар хүмүүс холбогдож байна гэхээр залуу, дунд эргэм насны хүмүүс холбогддог. Бусад гэмт хэргээсээ онцлох шинж нь гэвэл өөрийн болон хүний биед гэмтэл учирдаг. Хор уршиг ихтэй. Хэрэг үйлдэгдэж байгаа цаг хугацааны хувьд авч үзвэл, 19.00-22.00 цагийн хооронд 1554, 14.00-19.00 цагийн хооронд 1825, 6.00-14.00 цагийн хооронд 1432, 22.00-6.00 цагийн хооронд 2826 буюу 37.0 хувь буюу хамгийн өндөр хувийг дангаар эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн 53.0 хувийг 18-34 насныхан эзэлж байна. Харин 11.0 хувь нь эмэгтэй хүн, 270 буюу 3.8 хувийг насанд хүрээгүй хүүхэд байна. Үүнээс үзэхэд, хүүхэд, залуус бусадтай үл ялих шалтгаанаас үүдэн маргалдаж, улмаар зодолдсоноор эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлдэж байгаа юм. Тиймээс иргэн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, амьдралдаа зөв хэвшил, зөв хандлагыг төлөвшүүлж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Хүний эрүүл мэнд, эрхэнд халдсанаар ямар хуулийн хариуцлага хүлээх талаар хууль эрх зүйн мэдээллийг олон нийтийн хэрэгслээр ухуулах ажлыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэж байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өш хонзон санасан биш тухайн үед л уураа барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг. Тиймээс хүүхэд, залуучуудаа ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё гэж уриалмаар байна. -Танд баярлалаа.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.