Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 02-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв

НИЙТЛЭСЭН: 2023-03-24 16:08:59
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийнхэнд утаа, түгжрэл хоёр толгойны өвчин болоод удлаа. Түгжрэлийг бууруулах тухай олон жил яригдсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдлээ олоогүй, түгжрэл буураагүй, улам нэмэгдсэн байна. Аргаа бараад түгжрэл бууруулах сайдтай болоод ч асуудал хэвээрээ. Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, нийгэмд эдийн засгийн үр ашгаа өгөх томоохон төслөөс цаасан дээрээс цааш гавиагүй нь олон. Жишээ нь “Агаарын дүүжин тээвэр”-ийн төсөл. Улаанбаатар хотод анх удаа “Агаарын дүүжин тээвэр нэвтрүүлнэ" гэж Шадар сайд С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулаад энэ төсөл замхарсан, алга болсон гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга байхдаа “2021 оны зургадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно" хэмээн хэлж байв. Гэвч өнөөдөр 2023 он гарч, агаарын дүүжин тээврийн бараа байсангүй. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгасан билээ. Өчнөөн хөрөнгө мөнгө санхүү, ажилчдын цалин хөлсийг төлж байснаа гэнэт татан буулгасан. Нөгөө л татвар төлөгчдийн мөнгийг салхинд үрэн таран хийлээ гэсэн шүүмжлэл их гарсан. Хоёр жилийн нүүр үзээгүй татан буугдсан болохоор дээрх төсөл зогссон гэж ойлгож байв. Гэвч Шадар сайд С.Амарсайхан үгүйсгэж “Агаарын дүүжин тээвэр төсөл цаашид үргэлжилнэ” гэх тайлбар өгсөн. Тэрбээр “Энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой. Зогсч байна гэж ойлгохгүй байна. Өмнө нь байгуулсан төслийн ажлын хэсэг, нэгж, зохион байгуулалтыг өөрчилж шинэчилж байна гэж ойлгосон. Өмнө нь НИТХ-ын тогтоолоор батлагдаж байсан бол Сангийн яамны шийдвэрээр өөрчилж яам, нийслэлтэй хамтран үргэлжлүүлнэ” гэсэн юм. Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Агаарын дүүжин тээврийг цаашид үргэлжлүүлнэ. Гэхдээ хэзээнээс хэрхэн хэрэгжих тухай гуравдугаар сарын сүүлчээр тодорхой болно. Одоогоор бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна. Цар тахлын улмаас гадаадаас ажиллах мэргэжилтнүүд болон дүүжин тээврийг оруулж ирээгүй” гэж ярьсан удаатай. Францын талаас агаарын дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийг санал болгосны дагуу хэрэгжүүлэхээр болсон уг төслийг чиглэл мөн л тодорхойгүй байгаа. Тэгвэл удаан хугацаанд яриад гацсан төсөл болох дүүжин тээврийн ирэх 2024 онд ашиглалтад оруулна гэдгийг өчигдөр Хотын сайд Ж.Сүхбаатар хэлжээ. Тэрбээр “Удаан хугацаанд яриад гацсан төсөл нь дүүжин тээвэр. Миний хувьд дүүжин тээврийн төслийг Францын талтай тохирсон. 2024 оны зургаадугаар сараас өмнө дүүжин тээврийн эхний шугамыг ашиглалтад оруулна. Төслөө хэрэгжүүлнэ, ажлыг урагшлуулж байна. BRT хамгийн хурдан хугацаанд хэрэгжих боломжтой төсөл. Санхүүжилтийн эх үүсвэр ерөнхийдөө шийдэгдсэн. УИХ-аар батлуулахаар оруулах асуудал байгаа юм. Тусгайлсан эгнээ бүхий автобус буюу BRT-г Энхтайваны өргөн чөлөө юмуу Ард Аюушийн өргөн чөлөөний аль нэгээр явуулна. Төлөвлөсөн ёсоор ирэх жилээс ажил нь идэвхжих дүр зурагтай. Дүнжингаравын орц, гарцын асуудал хөрөнгө, мөнгөний асуудлаас удааширч буй. Ойрын үед Гурвалжин, Хархорин захад ажиллана. Алтай хотхонд ч очиж хийгдэх бүтээн байгуулалтын нөхцөл байдлыг судална" гэжээ. Уг нь 2021 онд ашиглалтад орох ёстой агаарын дүүжин тээвэр 2024 он болтлоо хойшилсон. Орж ирэх ёстой хугацаандаа орж ирээгүй шалтаг шалтгаан нөхцөл цар тахал байжээ. Одоо ямар нэгэн цар тахал нийгмийн асуудал байх биш, хэлсэн ёсоор ирэх 2024 онд ашиглалтад оруулж, Нийслэлчүүд агаарын тээврээр зорчиж, авто замын түгжрэл буурахыг л харах цаг үлджээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
11 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
11 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
11 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
11 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
11 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
11 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
11 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
11 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
11 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
11 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
11 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
11 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
11 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
11 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
11 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
11 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
11 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
11 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
11 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
11 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
11 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
11 сар    

Алтны үнэ өсжээ
11 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
11 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
11 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
11 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
11 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
11 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
11 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
11 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
11 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
11 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
11 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
11 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
11 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
11 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
11 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
11 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
11 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
11 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
11 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
11 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
11 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
11 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
11 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
11 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
11 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
11 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
11 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
11 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.