Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв

НИЙТЛЭСЭН: 2023-03-25 10:32:38
Спорт > спорт | Сэтгэгдэл: 0

Хоккейн 4-р дивизионы ДАШТ өчигдөр "Мөсөн өргөө"-нд нээлтээ хийж, багуудын хоорондын өрсөлдөөн эхэлсэн. Монгол, Кувейт, Филиппин, Индонез гэсэн дөрвөн багийн хооронд “Хэн нь хэн бэ” гэсэн мөсөн дээрх жинхэнэ өрсөлдөөн энд явагдах юм. ДАШТ-ий нээлтийн өмнө Филиппин-Индонез багууд анхны салхийг хагалж тоглосон бөгөөд 14:0 гэсэн оноогоор Филиппин улсын баг ялалт байгуулсан юм. Энэ тоглолтын дараа ДАШТ-ий албан ёсны нээлт болсон. Нээлт үнэхээр сүрлэг сайхан, олны сэтгэлийг огшоосон үйл явдлаар эхэлснийг хэлэх хэрэгтэй. Мөн яг цагтаа эхэлснийг ч дурдалгүй өнгөрч боломгүй. “Алтай” хамтлагийнхан цан, товшуур, бөмбөр, бий биелгээ, аман хуур, морин хуур, цохилуур хөгжим, хөөмий, ерөөл магтаал гээд үндэсний уламжлалт урлагийн бүхий л төрөл зүйлийг тэнд амилуулсан нь гайхалтай. Ялангуяа галт бөмбөр ямар сүртэй байсан гээч. Нээлтийн үеэр мөсөн өргөө дүүрч, энд тэндгүй хүмүүсийн гайхан биширсэн, баярлаж бахадсан дуу чимээ түгж байв. Үүний дараа албан ёсны нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, МХХ-ны Ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан, “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан, МХХ-ны дэд ерөнхийлөгч, ОУХХ-ны зөвлөх А.Мэргэн, Олон улсын Хоккейн холбооны Конгрессын гишүүн Андерс Ларссон нар үг хэлж, тамирчдад амжилт хүссэн. МХХ-ны Ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан “Та бидний олон жил сэтгэлдээ тээж явсан нэгэн мөрөөдөл өнөөдөр биеллээ олж, Монгол Улсын хоккейн спортын нэн шинэ түүх өнөөдрөөс эхлэн бичигдэж байна. Эх орондоо хоккейн олон улсын тэмцээнийг зохион байгуулах хүсэл, зорилго Монголын үе үеийн хоккейчид, спортын зүтгэлтнүүдэд байсан. Энэхүү нэр хүндтэй, хариуцлагатай тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах эрхийг бидэнд итгэж олгосон Олон Улсын Хоккейн Холбоондоо талархаж байна. Монгол Улсын спортын хөгжилд өндөр хувь нэмэр оруулж, энэхүү тэмцээнийг ивээл дороо зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд чин сэтгэлийн талархал илэрхийлье! Мөн "Мөсөн өргөө"-г барьсан “Ачит Ихт” ХХК тэргүүтэй үндэсний хөрөнгө оруулагч нарт талархаж байна” хэмээсэн бол “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан “Жил гаруйхны өмнө бид Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн "Мөсөн өргөө"-нийхөө нээлтийг хийж баяр хөөр болж байсан. Яг одоо бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг "Мөсөн өргөө" "Степпе Арена"-д хүлээн авах баярт мөчтэй золгож байна. Өнөөдөр Монголын хоккейчид, хоккей сонирхогч үе үеийнхний бас нэгэн мөрөөдөл биелж, Та бид мөсөн спортын шинэ түүхийг хамтдаа бичиж байгаад туйлын баяртай байна” гэсэн юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг хурсан олонд уншиж танилцуулсан. Ерөнхийлөгч маань “Өнөөдөр Монгол Улсын спортын түүхэнд тод мөртэй бичигдэх, ерөөлтэй сайхан үйл явдал болж байна. Монголчууд Хоккейн дэлхийн аваргын тэмцээнийг олон жил цэнхэр дэлгэцээр сэтгэл догдлон үздэг байлаа. 1980-аад оны үед дэлхийд нэр алдар нь цуурайтсан хоккейч Уэйн Гретцки, Владислав Третьяк, Марио Лемьё, Вячеслав Фетисов нарын ур чадвар, тоглолтыг бахдан үзэж, үеийн нөхөдтэйгөө задгай мөсөн талбайд хоккей тоглож явсан сайхан дурсамж сэтгэлд минь тодхон байна. Тэгвэл өнөөдөр бид Хоккейн дэлхийн аваргын IV дивизионы тэмцээнийг эх орондоо, өөрсдийн бүтээн байгуулсан "Мөсөн өргөө"-ндөө зохион байгуулж байгаад туйлын баяртай байна. Цас мөсний орон Монгол Улсад өвлийн спорт, түүний дотор багийн спорт болох хоккейг сонирхож хичээллэх, улмаар улсынхаа нэр алдрыг дэлхийд цуурайтуулах ирээдүйтэй хүүхэд, залуус олон байгаа гэдэгт би итгэдэг. Үүнд түлхэц болохуйц Ази тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд Монгол Улсад зохион байгуулагддаг болсонд баярлаж, бэлгэшээж байна. Монгол Улс нь дэлхийн олон оронтой найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхдээ спортын бүх төрлийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, наадмыг байнга идэвхтэй дэмжсээр ирсэн. Үүний нэг тод жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нээлтээ хийж буй энэхүү тэмцээн юм. Биеийн тамир, спортоор дамжуулан үндэстэн хоорондын нөхөрлөл, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг бий болгодог. Дайн дажингүй, өвчин зовлонгүй байж, бие биедээ харилцан зочилж, хамтаар хөгжин дэвжих нь бид бүгдийн хүсэл зорилго мөн. Бид нэгэн их зорилгын төлөө урагш тэмүүлэхдээ “уухай” хэмээн дуу хоолойгоо нэгтгэн, сэтгэл санаагаа хөглөдөг юм. Хоккейн дэлхий аварга шалгаруулах тэмцээнийг нээснийг мэдэгдье. Та бүхэнд амжилт хүсье. Уухай, уухай, уухай” гэсэн мэндчилгээ явуулсан байв. Үнэхээр ч Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Уухай” хэмээх түрлэг ямар их эрч хүч, энерги агуулдгийг тэнд жинхэнэ утгаар нь мэдэрсэн билээ. Учир нь, нээлтийн дараа шууд эхэлсэн Монгол-Кувейтийн багийн хооронд болсон тоглолтод Монголын хоккейчид өрсөлдөгчөө 8:0 -ээр буулгаж авсан. Ингэхдээ үзэгчдийн суудлаас цэргүүд нэгэн дуугаар уухайлах бүрт гоол оруулж байсан нь гайхалтай. Харин хоёр дахь үеийн тоглолтод байрлал солигдож, уухайн дуугүйгээр бөмбөрийн чимээнд 20 хором тоглохдоо огт гоол хийгээгүй юм. Эргээд гуравдугаар үед уухайн түрлэгтээ хүрээд ирмэгц дахиад 4 гоол оруулж хожсон нь тун сонин. Өөр нэг анхаарал татсан зүйл нь Кувейтийн тамирчдын бараг 99 хувь нь “А” үсгээр эхэлсэн нэртэй байсан. Ердөө гурван хоккейчин л өөр нэртэй байсныг хараад гайхсан. Манайхан эсрэгээрээ. Дийлэнх нь “Б” үсгээр эхэлсэн нэртэй байсан шүү. Манай хоккейчдоос М.Чинзолбоо ганцаараа 3 гоол оруулсан нь бахархалтай сайхан байлаа. Тоглолтын дараа түүний сэтгэгдлийг сонсоход "Мөсөн өргөө"-тэй болж, ДАШТ-ийг зохион байгуулж байгаа нь л мөрөөдөл биелсэн хэрэг. Өнөөдрийн өрсөлдөгч жаахан тааруу байлаа. Бид багаараа өрсөлдөгчдөө их судалсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Филиппиний баг" гэж байсан юм. Монголын баг маргааш Филиппиний багтай тоглоно.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.