Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 02-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.Энхбаяр: "Буян" компани Хөгжлийн банкнаас авсан ₮14 тэрбумын ХҮҮГҮЙ зээлдээ нэг ч төгрөг төлөөгүй байна

НИЙТЛЭСЭН: 2023-03-18 11:26:11
Нийгэм > Хөдөө аж ахуй | Сэтгэгдэл: 0

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөлд Голомт банкинд олгосон зээлийн талаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханы компани "Буян" ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ 9 жилийн хугацаанд төлөөгүй байгаа аж. Сонсголын үед багагүй маргаан болж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Б.Жаргалсайханыг өрөөнөөс гарахыг шаардсан юм. "БУЯН" КОМПАНИЙН ЗАХИРАЛ Б.ЖАРГАЛСАЙХАН: БИ ЗЭЭЛЭЭ ТӨЛМӨӨРГҮЙ БАЙНА Хурал даргалж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Буян" ХХК муу зээлдэгч хэмээн шаардлага хангаагүй байхад ч зээл авчээ. 2013-2022 он хүртэл 9 жил зээлийн эргэн төлөлтөө ч хийгээгүй байна. Ихэнх зээл чинь хүүгүй байжээ. Та төрийн хайр хишгийг сайн хүртжээ, Жаргалсайхан гуай. та энэ үед УИХ-ын гишүүн байжээ. Муу зээлдэгч гэсэн хэр нь Хөгжлийн банкнаас Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөгийн зээл авчээ. Шүүх хуралдаан болдоггүй юм уу, банк нь араас явдаггүй юм уу, Жаргалсайхан гуай та зээлээ төлөхгүй юм уу. "Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан: Би өнөөдрийн хэлэлцүүлэгт зориуд ирлээ. Хэлэлцэхээс илүүтэй таниас асуулт асуумаар байна. Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө юу хийж байсан бэ. Би асуултад хариулахын тулд хэнтэй ярьж байгаагаа мэдмээр байна. Би шүүх хуралд ирээгүй. Хурал даргалж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай зарим улс төрч, бизнесмэнүүд нэг арга хэрэглэдэг юм. Тэд хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтолгоо байдаг гэж боддог. Та асуултад хариулахгүй байх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Бид чөлөөт мэтгэлцээн хийгээгүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой, 14 тэрбум төгрөгийн зээл одоо хүүтэйгээ 17 тэрбум төгрөг болсон зээлдээ нэг ч төгрөг буцаан төлөөгүй байна. Монголын ард түмний гадаадад бонд босгож, өр тавьж бий болгосон зээл. Үүнийгээ та төлөхгүй юм уу гэсэн ганцхан асуулт асууж байна. "Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан: Монгол Улсад ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй. Өнөөдөр нэг л банкны асуудал яриад байна. Угтаа бол бүгд хэцүү байгаа шүү. /тэр асуултаас өөр зүйл яриад байв/ Голомт банкны Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Т.Нямсүрэн: Зээлдэгч "Буян" ХХК 9 жилийн хугацаанд зээлээ төлөөгүй нь үнэн. Голомт банк бүх шатны шүүхээр дамжин маргаантай явж байгаа. Голомт банк гэрээнд заасан үүрэг хүлээсний дагуу Монголбанканд хариуцлагагүй зээлдэгчийн өмнөөс зээлийг төлсөн. Харин харилцагч зээлээ бидэнд төлөөгүй байна. "Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан: Та надаас зээлээ яагаад төлөхгүй байна вэ гэж асууж байна. Би зээлээ төлмөөргүй байна. Яагаад гээч.. ажил хийх боломж надад өгөөгүй. Ноолуурыг нь зах зээлийн үнээс 30-40 хувиар илүү их үнээр хятадууд аваад явчхаж байна. Малчдаас ченж ноолуурыг нь үнэтэй аваад татвар төлөхгүй хятадуудад өгч байна. Харин бид үйлдвэрлэл эрхлэхийн тулд татвараа төлж байна. Ялгаа нь энэ. Үүнээс болоод энэ ажил явахгүй байна. Сүүлийн үеийн технологи нутагшуулж хөгжүүлээд уйгагүй ажиллавал зөвхөн ноолуурын салбараар Монгол Улс 2-3 миллиард ам.доллар олж болох боломжтой. Банкны зээл, татварын өр зээл гээд бараг 100 хувийн алдагдалтай ажиллаж байна. Би ганц алдаа хийсэн. Тогтвортой байдлын гэрээ хэлэлцээрийг Засгийн газартай хийх байсан юм. Хэрэв зах зээлийг нь тогтвортой байлгаж өгөхгүй бол Буян ХХК-ийн өмнөөс өрийг нь төлөх заалттай гэрээ байх ёстой байсан. 269 тэрбум төгрөгийн зээл олгогдоод ноолуурын салбар хэрхэн хөгжиж, экспорт хэрхэн нэмэгдсэн талаарх үр дүн, тайлан материал байхгүй байгааг, мөн ханшийн алдагдалд гурван жилийн хугацаанд 160 тэрбум төгрөг болсныг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэллээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
11 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
11 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
11 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
11 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
11 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
11 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
11 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
11 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
11 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
11 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
11 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
11 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
11 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
11 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
11 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
11 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
11 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
11 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
11 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
11 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
11 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
11 сар    

Алтны үнэ өсжээ
11 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
11 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
11 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
11 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
11 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
11 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
11 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
11 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
11 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
11 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
11 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
11 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
11 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
11 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
11 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
11 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
11 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
11 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
11 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
11 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
11 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
11 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
11 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
11 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
11 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
11 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
11 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
11 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.