Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 02-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХСҮТ-д тулгамдсан асуудлуудыг шийдэж, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангана

НИЙТЛЭСЭН: 2023-02-07 13:08:58
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

Анх 1961 онд Цацраг туяа эмнэлэг байгуулагдаж, 2006 оноос Хавдар судлалын үндэсний төв болон үйл ажиллагаа нь өргөжсөн Хавдар судлалын үндэсний төвөөр өнгөрсөн онд 150 гаруй мянган хүн үйлчлүүүлжээ. Хүн амын дунд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ өвчлөлийн тоо 2022 онд 6800 орчим бүртгэгдсэн нь өмнөх жилийнхээс нэмэгдсэн хэдий ч нас баралт өмнөх жилийнхээс 300-гаар буурсан. Хавдрын өвчлөлийн дийлэнх хувийг элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийг Хавдар судлалын үндэсний төвд ажиллах үеэр тус төвийн захирал Н.Эрдэнэхүү танилцууллаа. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ХСҮТ-д ажиллах үеэр онцгойлон ойрын үед шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудтай нь танилцан, шийдэх гарц гаргалгааны талаар ярилцсан юм. Хөгжлийн банкны барьцаанд байгаа эмнэлгийн барилгыг худалдаж авах асуудлыг Засгийн газарт оруулна Хорт хавдрын гуравдугаар шатлалын тусламж, үйлчилгээ, үүнд оношилгоо болон төрөлжсөн мэс заслын, туяа, хими, хөнгөвчлөх эмчилгээг үзүүлдэг тус төвийн одоогийн ашиглаж буй цогцолбор барилга 1981 онд ашиглалтад орсон. Хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж, үйлчлүүлэгчийн тоо өсч буй өнөөгийн нөхцөлд хуучин барилга багтаамж, чанар гээд олон зүйлээр асуудал дагуулж буй учраас шинэ байртай болгох тухай сүүлийн хэдэн жил ярьж байгаа ч шийдсэн зүйлгүй байгаад Эрүүл мэндийн сайд анхаарч ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ хэлж байлаа. Энэ талаар С.Чинзориг сайд “Шинээр барилга барих боломж тааруу. Хамгийн наад зах нь ХСҮТ анх байсан 49 мянган ам метр эзэмшил газраасаа алдсаар одоо 33 мянган ам метртэй л үлдсэн. Тийм болохоор төвийн хашаанд шинээр барилга барих боломжгүй. Асуудлыг шийдэх гарц юу байна вэ гэдгийг Ерөнхий сайд, Сангийн сайд, эмнэлгийн удирдлагуудтай тал талаас нь ярилцаад хоёр хувилбар гаргаад байгаа юм. Эхнийх нь шинэ барилга барих. Газрын асуудлыг нь ХСҮТ-ийнхөн хөөцөлдөөд урд Чулуутын аманд шийдүүлсэн юм билээ. Барилгын зураг төсөл бүрэн гараагүй, ТЭЗҮ хийгдээгүй шинэ барилгыг 140 тэрбум орчим төгрөгөөр босно гэсэн төсөөлөл тооцоотой л байгаа. Түүн дээр тоног төхөөрөмж, тавилга сэлтийг шийдэхэд дор хаяж 30 тэрбум орно гэвэл шинэ эмнэлэгтэй болоход 170-180 тэрбум төгрөг хэрэгтэй болох бөгөөд энэ асуудлыг улсын төсөв, гадны зээл тусламжийн алинаар нь ч шийдэх гэхэд хугацаа их орох учраас дахиад зургаа долоон жилийн нүүр үзэх байх. Тиймээс тус төвийн хашаанд баригдсан Дөрөвдүгээр эмнэлгийг түүний шинээр барьж буй өргөтгөлийн хамт худалдаж авах өөр нэг хувилбарыг судалсан. Хөгжлийн банкны зээлийн өрөнд байгаа уг барилгыг хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой гэж үзвэл улсын төсөвт дарамт болохооргүй хэлбэрээр худалдан авах нь хугацаа хожих сайн талтай” хэмээсэн юм. ХСҮТ-ийн хашаанд барьсан шинэ барилгыг эзэмшигч нь хувийн эмнэлэгт түрээсээр ашиглуулахаар гэрээ хийсний дагуу хэвтүүлэн эмчлэх 100 ортой Дөрөвдүгээр эмнэлэг үйл ажиллагаа явуулж буй аж. Шинэ эмнэлэг бйагуулж буй тул эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж суурилуулах зэрэг зардлаа тооцон оддоогоор хаа хаанаа түрээсийн төлбөр өгч авч эхлээгүй байгаа талаар ХСҮТ-ийнхөн ярьж байсан. Тиймээс С.Чинзориг сайд Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг чанх урд талд нь барьж буй өргөтггөлийнх нь хамт худалдан авах замаар ХСҮТ-ийг байртай болгох асуудлыг Ерөнхий сайд болон Сангийн сайдтай зөвлөлдсөний дагуу Засгийн газрын хуралдаанаар оруулж танилцуулан тодорхой шийдвэр гаргуулах бодолтой байгаагаа хэлсэн. ХСҮТ-ийн дотор үйл ажиллагаа явуулдаг “Медпортал”-тай гэрээгээ цуцлах үүргийг өглөө ХСҮТ-ийн хувьд хавдрын чиглэлээр Монголдоо тэргүүлэх эмч нараас бүрдсэн сайн багтай. Олон улсад хүлээн зөвшөөрсөн нэртэй их, дээд сургуулийг төгссөн, мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн залуу эмч нартайгаа хамтран эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх талаар чамгүй ахицтай ажиллаж, олон хүний эрдэнэт амийг аварсан, олон хүнийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажлыг амжилттай хийж байгаа юм. Гагцхүү жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хавдрын өвчнийг эмчилж эдгэрүүлэх, эрт үед нь илрүүлэх ажлын ачаалал маш их, дээр нь байр савны багтаамж муу, зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай зэрэг асуудал байгааг яаралтай шийдэх шаардлага байгааг сайдад хэлж байлаа. Мөн үйлчлүүлэгчдээс хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний төв хэрнээ зарим оношилгоо шинжилгээг өөрсдөө хийдэггүй, тоног төхөөрөмж байхгүй, хувийн эмнэлэгт хийлгээд ир гэж явуулдаг гэсэн шүүмжлэлийг олонтаа хэлдэг. Тиймээс Австрийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй 10 сая ам.долларын төслийн хүрээнд ХСҮТ-д нэн шаардлагатай MRI, компьютерт томограф, ангиограф зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг эхний ээлжид шийдэж өгөхөөр салбарын сайд амлалаа. Бусад тоног төхөөрөмжийг шат дараатай шийдэх боломжтой гэж байв. Тэрбээр төр нэгэнт тоног төхөөрөмжийн асуудлыг шийдээд өгөх тул хавдрын урдаа барьдаг ганц төв оношилгоо шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйд нийцнэ гэж үзэж буй учраас ХСҮТ-ийн амбулатори дотор үйл ажиллагаа явуулдаг “Медпортал” хувийн эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав гэдэг үүргийг төвийн удирдлагуудад өгсөн. “Медпортал” нэртэй хувийн эмнэлэг ЭМЯ-ны шийдвэрээр 2019 оноос 190 ам метр талбайд түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж. Тус эмнэлэг MRI, CT-аар оношилгоо шинжилгээ хийдэг бөгөөд ХСҮТ CT буюу компьютерт томографаар оношилгоо шинжилгээ хийх боломжтой учраас “Медпортал”-д энэ төрлийн оношилгоог хийлгэх үйлчлүүлэгч бүх төлбөрөө хувиасаа гаргадаг. Харин MRI буюу соронзон үелзүүрт томографын шинжилгээг ХСҮТ хийх боломжгүй тул эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг юм байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд тохируулга хийх шаардлагатай Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд хоёр жилийн нүүр үзэж байгаа. Санхүүжилтийн шинэ тогтолцоо эмнэлгүүдэд эмч, ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад бие даасан бодлого хэрэгжүүлэх сайн талтай ч тогтолцоо хуучнаараа байхад санхүүжилтийн аргаа шинэчилсэн нь эрүүл мэндийн байгууллагуудад зарим нэг хүндрэл авчирч байгааг засч боловсронгуй болгох шаардлага байгаа талаар С.Чинзориг сайд “Эмнэлгүүд санхүүжилтээ авахын тулд сар бүр үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ шивэлтийг программд хийдэг. Алдаатай шивэх тохиолдол гардаг. Нэгэнт шивчихсэн бол түүнийг засах боломжгүйгээс санхүүжилтээ хасуулдаг. Тиймээс хэт хатуу хандалгүй, цаана нь хүний эрүүл мэнд, амь насны асуудал байгаа учрааас программын буруу шивэлт хийсэн бол түүнийг нь буцааж засах боломж олгох уян хатан зохицуулалтыг хийж өгөх ёстой” гэв. Шалгуур үзүүлэлттэй холбоотой асуудал байгааг ч эрүүл мэндийн байгууллагууд ярьж байгаа. Тухайлбал, ХСҮТ шалгуур үзүүлэлт хангахгүй байна гэдгээр химийн эмчилгээний 89.6 хувь, эрчимт эмчилгээний 92.5 хувийн санхүүжилтээ хасуулсан гэдгийг тус төвийн захирал танилцуулсан. Мөн эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтийн гэрээгээ ЭМДЕГ-тай гурван жилийн хугацаатай хийдэг нь эмнэлгүүд өөрсдөө тоног төхөөрөмжөө нийлүүлээд, боловсон хүчнээ бэлтгээд шинэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүллээ гэхэд санхүүжилтээ авч чадахгүй хүндрэл учирдаг байна. Тиймээс шинэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн бол санхүүжилтийг нь өгдөг байх зохицуулалт хэрэгтэй байгаа. Шинэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлснийх нь санхүүжилтийг тухай бүрт нь өгдөг байхад ЭМДҮЗ-ийн нэмэлт сонгон шалгаруулалт явуулах тухай шийдвэр нөлөөлдөг гэдгийг холбогдох албаныхан тайлбарлаж байлаа. Нэмэлт сонгон шалгаруулалт явуулах нь хугацаа алдахаас эхлээд сөрөг тал ихтэй учраас ЭМДҮЗ-ийн энэ шийдвэрийг эргэж харах шаардлага байгаа зэрэг зохицуулалт, тохируулгуудыг гүйцэтгэлийн санхүүжилт дээр хийнэ гэдгээ Эүүл мэндийн сайд дуулгалаа. Эрүүл мэндийг дэмжих сангийн журмыг шинэчилнэ ХСҮТ-ийнхөнтэй уулзах үеэр Эрүүл мэндийн сайдын санал солилцсон нэг асуудал нь Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой байлаа. Дотооддоо эмчилж оношилж чаддаггүй өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар гаргаж баталдаг хуультай. Уг хуулийн дагууу 26 төрлийн өвчнийг эмчилж оношилж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрнээ эдгээр өвчнөөр өвдөж шаналж байгаа хүмүүст үзүүлдэг бодитой тусламж дэмжлэг байдаггүй. Гадаадад эмчлүүлээд ирэхээр нь бичиг баримтыг нь үзэж байгаад зардлынх нь гүйцэтгэлийн 5.0 хувийг л олгодог нь төр иргэндээ хэтэрхий хатуу хандаж байгаа хэрэг хэмээн Эрүүл мэндийн сайд үзэж буй тул энэ байдлыг өөрчлөх нь зөв гэж үздэгээ илэрхийлсэн. С.Чинзориг сайд “Харьяа төрөлжсөн томоохон эмнэлгүүдтэй дотооддоо эмчилж чадахгүй 26 төрлийн өвчнөөс алийнх нь эмчлэх арга, эмнэл зүй, технологи, тоног төхөөрөмжийг оруулж ирэх вэ гэдгээр стратегийн бүтээгдэхүүн худалдаж авах гэрээ хийнэ. Үүнтэй холбоотойгоор Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэж бодож байна. Уг хуулиар архи, тамхи, эмийн импортын татварын 1-2 хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэхээр заасныг баталгаажуулж, гүйцэтгэлээр нь бүрэн авдаг байх тал дээр холбогдох сайд нартай зөвшилцсөн. Энэ тохиолдолд ЭМДэмС-д одоогийнх шиг 2-3 тэрбум биш 10-12 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой учраас нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхээс гадна дотооддоо эмчилж чадахгүй байгаа өвчнийг эмчлэх тусламж үйлчилгээнд зар. Тиймээс тус сангийн зардал тал дээр нэлээд өөрчлөлт оруулах шаардлага байгаа” хэмээсэн. Тэрбээр, 1.Дотооддоо эмчилж чадахгүй байгаа 26 өвчнөөс тодорхой 1-2-ынх нь технологи, тоног төхөөрөмж, эмнэл зүйг оруулж ирвэл туршилтын хугацааны зардлыг ЭМДэмС-гаас гаргаж, нутагшаад үр дүнгээ баталгаатай өгдөг болсон нөхцөлд санхүүжилтийг Эрүүл мэндийн дааатгал руу шилжүүлдэг байх. 2.Дотооддоо эмнэлзүй, арга технологи, тоног төхөөрөмжийг нь оруулж ирэх шаардлагагүй өөрөөр хэлбэл, тохиолдлын тоо 100 мянгад нэг, саяд нэг ч гэдэг юм уу тоо цөөтэй өвчнийг эмчилж чадах байгууллагатай холбоо тогтоон эмчилгээний багийг урьж болно. Урьсан багийн зардлыг ЭМДэмС-гаас гаргаж болно. 3.Гаднаас баг авчрах, өөрсдөө эмчлэх боломжгүй өвчний үед өвчтөнийг гадаад улсад эмчлүүлэх зардлын тодорхой хувийг хариуцдаг байх. Энэ хувь одоо мөрдөж байгаа 5.0 биш 40-50 хувь байх зарчмаар Тусгай сангийн хууль, Эрүүл мэндийг дэмжих сангийн журамд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байгаа ггэдгээ танилцуулсан. ХСҮТ-ийн удирдлага, эмч нарын баг С.Чинзориг сайдын санааг дэмжиж буйгаа илэрхийлээд энэ онд гэхэд 2-3 төрлийн өвчин дээр онцгой анхаарч ажиллахаа амласан гэж ЭМЯ мэдээлэв.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
11 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
11 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
11 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
11 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
11 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
11 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
11 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
11 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
11 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
11 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
11 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
11 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
11 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
11 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
11 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
11 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
11 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
11 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
11 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
11 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
11 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
11 сар    

Алтны үнэ өсжээ
11 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
11 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
11 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
11 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
11 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
11 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
11 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
11 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
11 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
11 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
11 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
11 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
11 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
11 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
11 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
11 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
11 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
11 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
11 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
11 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
11 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
11 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
11 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
11 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
11 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
11 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
11 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
11 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.