Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Гэрэлгуа: Уул уурхайн компаниуд нээлттэй болоход хяналт, стандарт дутагдаж ирсэн

НИЙТЛЭСЭН: 2022-12-21 15:39:31
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Нүүрсний олборлолт, тээвэр, экспорттой холбоотой УИХ-ын ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд төлөвлөснөөс хожуу эхэлсэн юм. Тус сонсголд бэлтгэх УИХ-ын Ажлын хэсгийн төлөвлөснөөр ерөнхий хяналтын сонсголд УИХ-ын гишүүд, хууль, мэргэжлийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийтийн төлөөлөл 300 хүн бүртгүүлэн оролцож байна. Үүнээс 30 гаруй иргэн санал хэлэх хүсэлтээ гаргажээ. Нээлттэй сонсголын хөтөлбөрт тусгаснаар байгууллагуудын хүмүүс илтгэл голцуу тавихаар байсныг Ажлын хэсэг тухайн илтгэлүүдийг 10 минутаас хэтрэхгүй байхаар, аль болох иргэд, ТББ-ын төлөөллийн үгийг сонсох хэлбэрээр зохицуулаад байна. Мөн холбогдох байгууллага, ААН-ийн гэсэн олон талын төлөөллийн үг, байр суурь, саналыг сонсохоор бэлтгэжээ. Хяналтын сонсголд оролцож буй мэргэжлийн зарим хүний саналыг сонссоныг хүргэж байна. Д.Гэрэлгуа: Геологийн инженерийн ажлыг маркшейдер инженер хийдэггүй. Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер, маркшейдер Д.Гэрэлгуа хэлэхдээ: -Би эрдэс баялаг, уул уурхайн салбарт 32 жил ажиллаж байна. Залуучуудын жагсаалын хувьд 12 дугаар сарын 4-нөөс эхлэн ажиглан дэмжиж, өнөөдөр сонсголд мэргэжлийн хүний хувьд оролцож байна. Аливаа салбарт гарах эрсдлийг тооцоолох учиртай. Би мэргэжлээрээ НМХГ-т улсын байцаагч хийж байсны хувьд мөн хэлэх зүйл байгаагаас оролцож байна. Манай эрдэс баялаг, уул уурхайн салбарт олон улсын стандартыг ерөөс хэрэгжүүлж ирээгүй, мөн байгалийн баялгийн олборлолтод хяналт, тэр дундаа мэргэжлийн хяналт байхгүй явж ирсэн. Уул уурхайн салбарт хууль дүрэм, стандараа барьж, хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна Ганц жишээ хэлэхэд, Олборлох салбарын (үйлдвэрлэлийн) ил тод байдлын санаачлагын Үндэсний зөвлөлд мэргэжлийн болон хөндлөнгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болох хүмүүсийг оролцуулж, үндсэн чиг үүргээрээ ажиллах хэрэгтэй байна. Нүдний эмч шүдний эмч хийдэггүйтэй адил мэргэжлийн хүмүүсийг нь салбартаа ажиллуулья. Уул уурхай, эрдэс баялаг бол геологийн инженерийн ажлыг маркшейдер инженер хийдэггүй, тийм л нарийн салбар юм. Гэтэл өнөөдрийн сонсгол дээр бэлдсэн зарим илтгэлд маркшейдер инженер хэмжээгүй ирсэн юмыг одоо түүнийг хэмжиж хийсэнд тооцох нь буруу, бид үүний араас явах учиртай. Уул уурхайн компаниуд олон нийтийн, нээлттэй болоход олон улсын стандартыг хэрэгжүүлээгүй ирсэн нь саад болж байна. Уг нь Олборлох салбарын ил тод байдлын санаачлага чинь өөрөө олон улсын стандарттай, түүнийгээ мөрдөж хэрэгжүүлдэг байдаг. Ингээгүй явж ирсэн нь өнөөдрийн нүүрсний асуудал үүсээд буй нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэж болно гэв. Тэрбээр манай улсад 2014 оноос эрдэс баялгийн ордуудын нөөц, бусад үйл ажиллагааг тооцоолон боддог, уул уурхайн олон улсын ЖОРК стандартыг мөрдөж буй ч хангалттай хэрэгжихгүй байна. Үүнээс болоод уул уурхайн компаниуд IPO хийж, олон нийтийн нээлттэй болоход хүндрэл учирч буйг хэлж байв. Математикч, эдийн засагч, ахмад настан Ж.Сандуйжав: -Би нүүрсний асуудалтай холбоотой алдагдсан боломжийн талаар, ялангуяа төмөр замын салбарттай холбоотойгоор байр суурь, саналаа хэлэхээр сонсголд оролцож байна. Энэ талаар Монголын “Төмөр замын нийгэмлэг” хэмээн холбоонд хүсэлт тавин холбогдох бодит мэдээлэл, материалыг авсан. Манай улс уул уурхай, аж үйлдвэрийн чиглэлээр урд болон зүүн бүсдээ төмөр зам тавьж нүүрсээ БНХАУ-аар дамжуулан дэлхийн зах зээлд гаргая, Номхон далай хүртэл, Япон, БНСУ руу гаргах талаар салбарын мэргэжилтэн, инженерүүд, төмөр замчид ярьж бүтээн байгуулалтаа хийе хэмээн “Монголын Төмөр замын холбоо”-ны тэргүүн агсан н.Сүрэнхорлоо олон жилийн өмнөөс тавьж байсан юм гэдгийг тодотгов. Гэвч улс төр, салбарын олон шалтгаанаар хэрэгжиж ирээгүйг хэлж, өнөөдрийн сонсгол дээр манай улс уул уурхайн салбарт хичнээн хэмжээний мөнгө алдсан, алдагдсан боломж одоо зогссон уу, үргэлжилж байна уу гэсэн асуултыг тавьж, хэрэв үргэлжилж байгаа бол таслан зогсоох хэрэгтэй байна гэв. Тэрбээр Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулсан УБТЗ ХНН-ийн төмөр замын хэлэлцээрийг эргэн харж, уг хэлэлцээрт өмнө нь тохиролцон тусгасан төмөр замын ачаа тээврийн хуучин 25 хувийн хөнгөлөлтийг 65 хүртэл нэмэгдүүлэх, квотыг харилцан адил хэмжээ бүхий түвшинд, тэнцвэртэй хэрэгжүүлэх саналыг хэллээ. Ингэснээр манай улсын нүүрсний тээвэр төмөр замаар өргөжих учиртай гэв.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.