Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Үзэсгэлэнт Сун Хэ Гё 41 насны төрсөн өдрөө тэмдэглэв

НИЙТЛЭСЭН: 2022-11-23 18:44:20
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 2

Өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог, манай үзэгчдийн хувьд "Гурван марал од", "Зүрхэнд шингэсэн намар", "Нарны үр сад" зэрэг цувралуудаараа хэдийн танил болсон Сун Хэ Гё өчигдөр 41 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Тэр 1981 оны арваннэгдүгээр сарын 22-нд төрсөн юм. Тэрбээр энэ удаагийн төрсөн өдрөө тун даруухан тэмдэглэсэн бөгөөд хундага вино, жижгэвтэр тоорттой л угтсан байна. Тэрхүү зургуудаа өнөөдөр өөрийн инстаграм хуудсандаа оруулсан юм. Сонирхолтой баримт дурдхад, алдартай жүжигчин бүсгүй нярай байхдаа маш их өвдсөн учраас эмч нар түүнийг удаан амьд явж чадахгүй хэмээн хэлж байсан ч Сун өвчнөө ялан дийлж, ийнхүү алдар цууны эзэн болсон билээ. Төрснөөсөө хойш хагас жил орчим хугацаанд өвчтэй байсан түүнийг 1982 оны хоёрдугаар сарын 26-нд буюу эдгэрснийх нь дараа төрсний гэрчилгээг нь авчээ. Хэ Гёгийн ээж аав түүнийг бага байхад нь салж, тэрбээр ээжтэйгээ хамт амьдрах болсон юм. Бага сургуульд байхдаа уран гулгалтаар хичээллэдэг байсан охин наймдугаар ангидаа энэхүү спортоо орхисон гэдэг. Тухайн үед түүнийг үе тэнгийнхэн нь ичимхий, дотогшоо хэмээн үздэг байсан нь шийдвэрт нь нөлөөлсөн байж болох юм. Гэвч ахлах ангид элсэн орсноосоо хойш тэр зан харилцааны хувьд өөртөө илүү итгэлтэй болж ирсэн гэнэ. Түүний "Евха" охидын ахлах сургуульд байх үеийг нь багш нь дурсахдаа "хөгжилтэй зан чанартай, найзуудтайгаа сайн харьцдаг, үргэлж сайхан ааштай байсан" хэмээн ярьсан байдаг. Тэрбээр ахлах сургуулиа төгсөөд Сэжонгийн их сургуульд элсэн орж, кино урлагийн чиглэлээр мэргэшсэн байна. Жүжигчин бүсгүй 1996 онд энтертаймент ертөнцөд хөл тавьсан гэхэд болно. Тухайн үед тэрбээр дөнгөж 14 настай байсан юм. Сурагчдын дунд зохион байгуулагддаг загвар өмсөгчдийн тэмцээнд оролцсон Сун тэргүүн байр эзэлж, сургуулийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компанийн гэрээт загвар өмсөгч болжээ. Тэр цагаас хойш түүнийг амжилт орхиогүй гэхэд хилсдэхгүй. Түүнийг нэр алдарын оргилд хүргэсэн дэлгэцийн бүтээл нь дуучин, жүжигчин Рэйнтэй хамтран тоглосон "Миний байшин" инээдмийн цуврал юм. Бараг бүх хүний мэдэж байгаагаар тэрбээр 2017 оны долоодугаар сарын 5-нд "Нарны үр сад" кинонд хамтран тоглосон Сон Жун Ки жүжигчинтэй сүй тавьж, тухайн оны аравдугаар сарын 31-нд хуримаа хийсэн билээ. Ази төдийгүй дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын төвд байсан тэдний хуриманд хамгийн ойр дотны гэр бүл, найз нөхөд нь уригдсан байдаг. Олныг шуугиулсан тэдний хурим удаан үргэлжилсэнгүй. Тэд 2019 оны долдугаар сард салах болсноо дуулгаж, шүтэн бишрэгчдээ гонсойлгосон юм. Тухайн үед шар хэвлэлүүд жүжигчин эмэгтэйг хятад тэрбумтантай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хэмээн бичиж байсан боловч батлагдаагүй байдаг. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор жүжигчин бүсгүй 19 хэвлэл мэдээллийг шүүхэд өгсөн билээ. Өмнө нь ч одоо ч үзэсгэлэнт төрх, алдар хүндээ алдаагүй жүжигчин бүсгүй ийнхүү 41 нас хүрч байна. Гэвч гучин жилийн өмнөх тэр л төрхөөрөө байгаа түүнийг олон хүн гайхаж, биширсээр ...
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
   
ОГНОО:2022-11-23 19:53:11 | IP:185.199.102.57   

   
ОГНОО:2022-11-23 19:54:38 | IP:185.199.102.57   

ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.