Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АРХАНГАЙ: Г.Энхбаатар: Уртын дууг нутгийнх нь ая дангаар дуулах хэрэгтэй

НИЙТЛЭСЭН: 2022-11-21 11:04:15
Бусад > Дуу хөгжим | Сэтгэгдэл: 0

Архангай : Үндэсний урлагийн их театрын уртын дууч, МУГЖ, шагайн харвааны Монгол Улсын мэргэн, өв тээгч Ганхуягийн Энхбаатар Архангай аймгийн Хотонт сумын уугуул билээ. Тэрээр Үндэсний урлагийн их театрын уртын дуучнаар ажиллаж байгаа ба мөн Архангайн уран бүтээлчдийн "Тайхар" нэгдлийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон сайхан уран бүтээлийг туурвиад байгаа юм. Өв тээгч Ганхуягийн Энхбаатарыг аймгийн Соёлын газар биет болон биет бус өв тээгчдийг тоолох 2022 оны улсын тооллогоор уртын дууны "Төв халх ая данг" гаргаж дуулдаг хэмээн өв тээгчээр бүртгэжээ. Түүний дуулж, амилуулсан "Ар хөвчийн унага", "Тунгалаг тамир", "Жаахан шарга", "Өвгөн шувуу хоёр", "Дуртмал сайхан", "Зээргэнэтийн шил", "Цэвцгэр хурдан шарга", "Нарийн сайхан хээр", "Хүрэн толгойн сүүдэр" зэрэг олон сайхан уртын дууг дуулсан байдаг. Тэрээр СУИС-ийг 2008 онд төгссөн ба 2012 онд СТА, 2013 Алтан гадас одон, 2019 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртжээ. Ингээд уртын дууч, өв тээгч Г.Энхбаатартай ярилцсан ярилцлагаа сийрүүлэн хүргэе. -Аймгийн Соёлын газраас "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд зохион байгуулсан "Уртын дуу-100 жил" үйл ажиллагаанд оролцож байна. Нутаг усандээ хэзээ сүүлд ирсэн бэ? Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Нутагтаа ирээгүй удсан байна шүү. Сайхан байна. Ирэх жил болох аймгийн 100 жилийн ойн бэлтгэл ажил болгож "Уртын дуу-100 жил" хэмээх монгол хүний дархлаа болсон энэ сайхан урлагаа түгээн дэлгэрүүлэх, өвлөн хадгалах чиглэлээр Архангайн соёлын салбарынхан уртын дуу өвлөн уламжлагчдын дунд уралдаан зохион байгуулж байгаа нь сайхан байна. Сум орон нутгаасаа Монгол ардын уртын дууг өвлөн тээж байгаа хүмүүсийг тэр болгон цуглуулаад байдаггүй. Энэ соёлын ажлын хүрээнд энэ хүмүүсийг нээж, аймагтаа төвлөрүүлж, уралдаан тэмцээн зохион байгуулж байгаа нь сайшаалтай гэж бодож байна. -Таныг уртын дууны "Төв халх ая данг гаргаж буй" гавьяат уртын дууч, өвлөн тээгч гэж танилцуулсан. Таны удамд уртын дууч, өв тээгч байсан уу? - Миний удамд уртын дуу дуулдаг хүн ховор. Гэхдээ миний буурай аав /ээжийн талын/ Гонгор гэж хүн байсан. Тэр хүн бол их сайхан дуулдаг байсан. Жигтэйхэн өндөр өнгөөр дуулдаг, нарийн хоолойтой. Тэр хүнээс улбаалж ирсэн байхаа гэж боддог. - Халх ая дангийн хөг, аялгуу нь бусад бүс нутгийн уртын дууны аялгуугаас ямар ялгаатай вэ? - Уртын дууны арга барил, дэг сургууль гэж өөрөө маш том зүйл юм. Газар газрын, нутаг нутгийн заншлаараа баян бараат, боржгин, хар дэл аялгуу, баруун аймгийн, төв халх гэх зэргээр хуваасан байдаг. Тэр дундаа тэнхимээр явуулж байгаа сургалтууд дандаа төв халх аялгуугаа барьж явуулдаг. Алтан үеийн багш нар гэр сургалтаар жинхэнэ өөрсдийнх нь нутгийн дан аялгууг нутаг нутгаас ирсэн хүмүүст, нутгийнх нь арга барилаар зааж, өв тээгч шиг нутаг нутагт нь хадгалуулж ирсэн байгаа юм. Тэр утгаараа баян бараат, боржгин, хар дэл гэж тогтож өнөөг хүртэл бидэнд үгийг нь буруу зөрүү хэлэн барин бид нарт тээн ирж, үлдээсэн байна. Тэр хүмүүсийн ач гавьяаг ярьж баршгүй юм. Уртын дуунууд ая дангаараа л өөрчлөгдөж гардаг. Халх гэдэг нь жаахан хэлбээд, тавиухан дуулдаг бол боржгин дуу нь уран нугалаа, чимэг ихтэй. Точигносон, жижигхэн, дуу эхлэв үү, үгүй юу л шуранхай хийдэг байхад баян бараат аялгуу нь ойворгон, лам нар ном уншиж байгаа мэт аялгуутай, тэгсэн хэрнээ дипазоны хувьд маш бага. Хар дэл аялгуу бол бүр сунагар. Миний бодлоор хар дэл аялгуу нь хамгийн их цар хүрээтэй аялгуу гэж боддог. Халх аялгуу бол түгээмэл. Жишээ нь би "Эртний сайхан" уртын дууг төв халх аялгуугаар дуулсан байхад Дамчаа гэдэг хүн энэ дууг хар дэл аялгуугаар дуулсан байна. Цаанаа л өөр, хүндэтгэлийн гэмээр халдашгүй төрийн мэт санагддаг. Архангайгаас 400 орчим дууны олдвор олдсон гэдэг. Тэрийг судлаад аяыг нь төгөлдөр хуур дээр тогшоод үзвэл бас нэг өөр аялгуунууд гарч ирнэ. Одоо бид нар тэр дуунуудаас дуулбал нөгөө л төв халх аялгуугаараа дуулна. Ялгарахгүй болж байгаа биз. Тэгэхээр тэр уртын дуунуудыг тэр л нутгийнх нь ая дангаар нь дуулах хэрэгтэй. Хангай сумын уугуул, уртын дууч Э.Болормаа дүү маань олдвор дуунуудаас "Тунамал улаан" уртын дууг сонгож, сэргээж дуулсан. Үнэхээр гайхамшигтай аялгуутай дуу байсан. Тэгэхээр уртын дуунуудыг бүгдийг нь төв халх болгож дуулаад баймааргүй санагдаад байгаа. - Төв халх ая данг хаана сурсан бэ? Хэрхэн хөгжүүлж ирэв? - Архангайн уртын дуунуудыг төв халх аялгуугаар дуулдаг. Энэ халх дэг гээд байгааг яагаад ингэж яриад байна вэ гэхээр Дорждагва багш баруун аймгаас өөрөө дууг нь сурж ирсэн байгаа юм. Тэр баян бараат, боржгин, хар дэл зэргийн аялгууг сурч ирээд өөрөө халх аялгуу хэмээх том төвийг Улаанбаатарт нээсэн. Энэ нь дууны ая данг өөрийн болгож, цар хүрээг нь тэлж үлдээсэн гэсэн үг. Би өөрийн уртын дууны чиглэлээсээ хазайхгүй уран бүтээл хийх дуртай. Хангай сумын уугуул уртын дууч Э.Болормаа дүүтэйгээ хамтарсан олон сайхан уран бүтээл бий. -Төв халх ая дангаар дуулж буй Архангай нутгийн уртын дуучид бий юу? -Байлгүй яахав. Улаанбаатарт байгаа тэнхимийн сургалтууд бүгд халх ая дангаар хичээл сургалтаа ордог. Миний боддог зүйл бол тэр баян бараатаас багшийг нь авч ирээд тусад нь сургалт явуулах, боржгин уртын дууны багшийг авч ирээд бас боржгин дууг заалгая. Ингэх юм бол тэр нутаг нутгийн аялгуу, ая дан гарч ирнэ гэж боддог. Төв халх барилаар дуулдаг хүн боржгин дууг дуулахад хэзээ ч боржгин дуучин шиг дуулж чадахгүй. Боржгин дууг дуулах дуучин нь өөрөө төрдөг юм. -Архангайд уртын дууг хэрхэн хөгжүүлмээр санагддаг вэ? Таны зүгээс ямар санаа, дэмжлэг байна вэ? -Сумдаас уртын дууны өв тээгчдийг цуглуулаад уралдаан тэмцээн зохиосон нь их ховор юм байна. Энэ үйл ажиллагаа бол маш том гарц гаргалгаа болж байна. Эндээс сайхан уртын дуучид төрнө, цааш нь дэмжээд жинхэнэ тэр гэр сургалт гэдгийг нутаг нутагт нь явуулж, өвийг нь заалгаж, авч үлдмээр байна. Уртын дууг энэ үйл ажиллагаагаар л цааш нь авч явж, хөгжүүлнэ гэж харж байна. Миний зүгээс эндээ суурин сууж ажиллана гэж байхгүй учраас миний тус хэрэг болсон үед нь ирээд зааж зөвлөөд явж болно. -Ярилцсанд баярлалаа. Түүний намтрыг дурдъя: 2004 онд Архангай аймгийн Хотонт сумын ЕБС 2008 онд СУИС-ийг МУГБ Ц.Дэлгэрийн удирдлаган дор “Уртын дуучин” мэргэжлээр төгссөн. 2008 оноос Үндэсний Урлагийн Их Театрт ажиллаж байна. Тайлан тоглолт: 2017 онд “Дөрвөн цаг” айзам бэсрэг уртын дуун цэнгүүн /СТӨ/ Аялан тоглолт: 2010 онд “Шанхайн Экспо” нээлтэд Монгол ардын уртын дуу “Эр бор харцага” 2011 онд Москва хотын Большой театрт “Идэр жинчин”, Ленинград хотын театрт “Саруул талбай” 2012 онд Казакстан улсын театрын тайзнаа “Эртний сайхан” 2012 онд Солонгос улсын Сөүл хотын их театрт “Түмэн эх” 2013 онд Бүгд Найрамдах Болгар улс 2014 онд Герман улсын Женейв 2013 онд Франц улс 2014 онд Лаус улс, Итали улс 2006, 2013 онуудад Япон улсад Ардын хувьсгалын 87, 90, 91, 92, 96 жилийн ойн хүндэтгэлийн концертонд “Дөрвөн цаг”, “Нарийн сайхан хээр” монгол ардын уртын дууг гоцлон дуулж байв. Гавьяа шагнал: 2010 онд Нийслэлийн шилдэг залуу алтан медаль 2010 онд Монголын уртын дууны холбооны Оны шилдэг залуу шагнал 2012 онд МУСТА цол 2013 онд Төрийн дээд “Алтан гадас” одон 2014 онд Оны шилдэг шалгаруулах “Мөнгөн мод” цом 2018 онд шагайн харвааны МУ-ын Мэргэн цол 2019 онд МУГЖ цол хүртжээ. Оролцсон уралдаан: 2003 онд XX зууны манлай уртын дууч Ж.Дорждагвын нэрэмжит уртын дуу дуулаачдын Улсын уралдаанд ТУСГАЙ БАЙР 2006 онд XX зууны манлай уртын дууч ХБ, МУАЖ, ТШ Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуу дуулаачдын Улсын анхдугаар уралдаанд ГУТГААР байр 2006 онд “Баян бараат аялгуу” мэргэжлийн уртын дуу дуулаачдын Улсын уралдааны ГУТГААР байр 2011 онд Морьтон ардын “Түмэн Эх” уртын дуу дуулаачдын Улсын анхдугаар уралдаанд ГРАНПРИ 2013 онд Бүгд Найрамдах Болгар улсад зохиогдсон Дэлхийн язгуур урлагийн аварга шалгаруулах уралдаанд Үнэмлэхүй аваргын шагнал 2016 онд XX зууны манлай уртын дууч ХБ, МУАЖ, ТШ Н.Норовбанзадын нэрэмжит Улсын анхдугаар уралдаанд ГУТГААР байр 2018 онд Төв Халхын нэрт дуучин Ч.Намжилын нэрэмжит “Их Богд” уртын дууны уралдаанд ГРАНПРИ Бүтээсэн дүр: 2015 онд “Оройн дээд” дуулалт жүжгийн Да лам Цэрэнчимэд 2016 онд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн дагуул 2017 онд “Ижил хоёр ботго” хүүхдийн бүжгэн жүжгийн 2018 онд “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн Уртын дууч 2018 онд “Нарны домог” бүжгэн жүжгийн Нарны дуу, Морины цол Уран бутээлүүд: Их театрын уран бүтээлүүдэд: “Хөөмэйн түрлэгтэй эх орон”, “Нүүдэл” бүжгэн жүжиг, “Жаран дамжсан дуулал”, “Нүүдэлчдийн аялгуу”, “Ишиг хөөрхөн нэр”, “Хүннү дуулал”, “Мөнх тэнгэрийн Монгол”, “Монголын Их Хатад”, “Наран мандах талын Монгол”, “Уул усны шивнээ”, “Есөн эрдэнийн дуурьсал” зэрэг 2008 оноос өнөөг хүртлэх дуулалт, бүжгэн жүжиг болон концертын уран бүтээлүүдэд оролцжээ. Цомог: 2019 онд “Уяхан замба тивийн наран” МУСТА Э.Болормаатай хамтарсан цомог 2019 онд “Уртын дуу, Морин хуур, Хөөмий” МУСТА Д.Шинэцогтой хамтарсан цомог
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.