Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Сумын хүүхдүүд хогоо ангилан боловсруулах үйлдвэрт шууд тушааж байна

НИЙТЛЭСЭН: 2022-10-04 16:48:36
Нийгэм > Байгаль орчин | Сэтгэгдэл: 0

Сурагч хүүхдүүдийг байгаль орчинд ээлтэй, амьдрах аргад суралцуулах зорилготой Тогтвортой хөгжлийн боловсролын хоёр дахь шатны төслийг Хэнтий аймгийн эко сургуулиуд тухайн газар нутаг, өв уламжлал, зан заншлын онцлогт тулгуурлан хэрэгжүүлж байна. ТХБ-ын төслийг эхний шатанд амьдрах арга ухааныг томоор харж байсан бол одоо жижиг төслүүдээр амьдралд ойртуулан нэвтрүүлж буйг сурвалжиллаа. Хэнтий аймгийн Дадал суманд байгалийн болон түүхийн цогцолбор газруудад түшиглэн сурагч хүүхдүүдийг аялал жуулчлалын хөтөчөөр бэлдэж, сурагч хүүхдүүд “Ирээдүйн хөтөч” клуб ажиллуулж байна. Дадал сумын дунд сургуулийн захирал Д.Дамдинпүрэв, олон мянган жил нүүдлийн мал ахуй эрхлэн байгаль, дэлхийдээ ойр амьдарч буй монголчууд бидэнд Тогтвортой хөгжил гэдэг тийм хол зүйл биш. Хүмүүсийн хандлагыг өөрчилж, сэтгэлгээг нь холбоод өгөхөд л болохоор зүйл. Тогтвортой хөгжлийн жолоо нь боловсрол юм хэмээн онцолж байлаа. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын сургуулт ТХБ төслийн хүрээнд "Охидын клуб", "Ногоон төгөл", "Бүтээлч зун", "Органик бордоо-Олны хүч" зэрэг байгальд ээлтэй дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. "Бүтээлч зун" төслийн хүрээнд л гэхэд сургуулийн 400 гаруй сурагч, 20 гаруй багш ажилчид бүгд мод үрслүүлж, тарьжээ. Тус сургуулийн “Бүтээлч охид” клубын чиглүүлэгч, англи хэлний багш Г.Ариунаа өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн "Охидын клуб" хичээллүүлж эхэлснээр сум орон нутгийнхны хаягдал хувцас багассан гэв. Учир нь иргэдийн хаягдал хувцсыг цуглуулж, дахин боловсруулаад даавуун тор, малгай ороолт, нүүр будагны сав, CD-ний уутнаас эхлээд гар урлалын олон төрлийн бүтээгдэхүүн хийж эхэлжээ. Ингэснээр сум, орон нутгийн иргэд хуучин хувцсаа хаяж, шатаахын оронд сургуульд авчирч өгдөг болжээ. Үүний үр дүнд сургуулийн багш нар бүгд нэг удаагийн гялгар уутны хэрэглээнээс татгалзаж, даавуун уут, сав хэрэглэдэг болсон төдийгүй сургуулийн сурагчид бүтээлч болж өөрчлөгджээ. Баян-Адарга сумын сургуулийн хүүхдүүд цахилгаанаас эхлээд хэрэглээгээ өдөр бүр хэмждэг болсон байна. Мөн лхагва гараг бүрийг автомашингүй өдөр болгон, сурагчид, багш нар, эцэг эхчүүд явганаар сургуульдаа ирдэг байна. Эко сургуулийн болзолыг хангаад хоёр жил болж буй Хэнтий аймгийн Мөрөн сумын сурагч хүүхдүүд багаасаа хог ангилах дадалд суралцан аян өрнүүлж, аймгийн Засаг даргын дэмжлэгээр хог боловсруулах “Пластик центер” ХХК-тай хамтран ангилсан хогоо үйлдвэрт нь шууд тушаадаг болжээ. Тус сумын сургуулийн захирал М.Ариунаа хэлэхдээ, зөв хүмүүжил бүх зүйлийн үндэс байдаг учир хүүхдүүдийг бага ангиас нь эхлүүлэн хогоо хаяхгүй байх, ангилах, цэцэг, ногоо тарихад сургаж байна гэв. Тэрбээр, хандлага зөв байгаад тохитой орчинг бүрдүүлээд өгөхөд хүүхдүүд зөв суралцаж амьдарна гэдгийг хэлж байна. Тодруулга: Сэтгүүлчдийн сурвалжлагын аяллыг “Амгалан дэлхий” ТББ, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб Хэнтий аймгийн удирдлага, сумдын багш, сурагч хүүхдүүдтэй хамтран зохион байгуулав. Сэтгүүлчдийн сэтгэгдлийг сонсвол, залуу сэтгүүлч Н.Мишээл, сумдын мундаг хүүхдүүдтэй найз болон соёл, зан заншилтай нь танилцсандаа их баяртай байна гэсэн бол МҮОНР-гийн сурвалжлагч Э.Ганхуяг, сурагч хүүхдүүдээр бахархсан өдөр хоногуудыг өнгөрүүллээ. Зарим хүүхдүүд сэтгүүлчээр суралцах сонирхолтой байна. Бидэнтэй хамт Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубт нэгдээрэй гэж байлаа. “ЗМ” сонины сэтгүүлч Ц.Мягмарбаяр сониныхоо “Өв соёл, гэгээрэл” буланд сурагч хүүхдүүдийг хэрэгжүүлж буй ажлаа нийтэлж, хамтран ажиллахыг уриалсан юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.