Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Т.Галсан: Монголын номын баяр дэлхийд танигдах том баяр болжээ

НИЙТЛЭСЭН: 2022-09-18 19:14:30
Бусад > Номын ертөнц | Сэтгэгдэл: 0

“Илүү их уншъя” уриатай зохион байгуулж буй номын баярын гурав дахь өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсантай богино хугацаанд ийнхүү хөөрөлдлөө. -Манай ард түмэн эртнээс эрдэм номыг дээдэлж ирсэн уламжлалтай. Бидний өвөг дээдэс гэлтгүй орчин цагт хүүхэд залуус эрдмийг шүтэж, номыг эрхэмлдэг нь энэ удаагийн номын баяр өргөн дэлгэр болж байгаагаас харагдаж байна л даа? -Миний Монгол бол Энэтхэгийн их жолоодогч Жавхарлал Неругийн үнэлснээр дорно дахины номт таван гүрний нэг билээ. Хоёрхон бөхтэй тэмээнийхээ нуруун дээр хамаг нандин зүйлээ авч явдгийн хамгийн эхэнд ном, судар нь явдаг. Энэтхэг улс дорнын гүн ухааны их шастир “Ганжуур”, “Данжуур”-аа суурьшил иргэн атлаа бүрэн бүтнээр нь авч явж чадалгүй он цагийн урсгалд дутаажээ. Тэгэхэд монголд бүрэн бүтэн байж байдаг. Жагар орныхон ихэд гайхаж хэзээнээсээ номын барилдлагатай ард түмэн учир монголоос “Ганжуур”, “Данжуур”-ынхаа бүрэн эхийг нөхөн авч байсан гэхээр миний монгол номын ертөнц гэдэг нь батлагдаж байгаа юм. Монгол Улсын Их хурлын даргын ивгээл дор 32 дахь удаагийн номын баярт АНУ-ын Элчин сайд Жонатан Эдлтон цаад талаас, наран тивээс Энэтхэгийн Элчин сайд, нар ургадаг далайн дундаас Наран улсын Элчин сайд хүртэл ирсэн байх нь монголын номын баяр дэлхийд танигдах том баяр болж байгаа юм байна. Цагаан сар, улсын их баяр наадмын дараа ордог оюун ухааны их наадам болжээ гэж бодож суулаа. -Та номын баярт ямар бүтээлээрээ уншигчидтайгаа уулзаж байна вэ? -Энэ удаагийн номын баярт “А тэргүүнт монгол ертөнцийн гурав” гэдэг ширээн дээр зогсоогоороо ордог ботьтой ирлээ. Мөн “Аугаа шооч Ренчиний аянгын егөө үгс” хоёр ботьтой ирлээ. Ертөнцийн гурав бол АНУ-аас Монгол Улсад сууж байгаад буцсан Элчин сайд Жоннатан ........... гуайн хэлснээр, монголд гурван сайхан зүйл бий. Нэгдүгээрт эх орон нь, хоёрдугаарт ард түмэн нь, гурав дахь нь ертөнцийн гурав нь байж. Элчин сайдыг улс төр хариуцдаг юм байх гэсэн чинь оюуны том өвийг өөр хэн ч хэлээгүйгээр уншдаг байх юм. “А тэргүүнт монгол ертөнцийн гурав” номыг нэг залуу таван хүүхдийнхээ нэр дээр гурав, гурван сая төгрөг гаргаж байгаад хэвлүүлээд өгч байх юм. “Улаанбаатар бархан” сайхан хэвлээд өгч байна. Тэгэхээр номыг бүтээгчдээс гадна нэг том гавьяатай бүтээгч нь номыг ивээн тэтгэгчид юм. Дараагийн номын баярт ном бүтээгчдийг урамшуулж алдаршуулаасай. Урд буур буур тэмээ, бух бух үхэр, азарга азарга адуугаа өгч байгаад “Алтан ганжуур”, “Ганжуур Данжуур”, “Жадамба” бүтээгээд ах дүү, удамдаа дурсгадаг байсан соёл монголд дэлгэрч байгаад өвгөн би их баярлаж байна. Миний үзэг нэгт нөхдөөс гадна бидний номыг дэлхийд хэвлэн тараадаг том барханууд байна, принт гэдэг үг буруу шүү. Бархан гэдэг юм. Бараар барладаг уламжлалт хэвлэлийн газрыг манайхан бархан гэдэг байлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэвийн 35 ботийг нэг сайхан залуу хэвлэн гаргаагүйсэн бол өдийд тэр хүний аугаа суут оюуны бүтээл дэлхийд хүрч чадахгүй байлаа. Ер нь аливаа улсыг хөгжин бадрах уу, бууран доройтох уу гэдгийг ном соёлоор нь харж болно. Тиймээс миний эх орон улам мандан бадрах юм байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.