Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Зөвшөөрлийн тухай хуулийн онцлох заалтууд

НИЙТЛЭСЭН: 2022-06-17 15:40:25
Улс төр > Хууль | Сэтгэгдэл: 0

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.06.17/ Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг баталлаа. Уг хуулийн төслийг УИХ-ын 20 гаруй гишүүн өргөн барьж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажилласан юм. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хуульд 69 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг, тус хуульд 19 чиглэлд 200 гаруй зөвшөөрөл олгохоор тусгасан байна. Зөвшөөрлийн хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна. -Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгох -Нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа, эсхүл тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагаа, эсхүл газар, газрын хэвлий, түүний баялаг болон байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ахуйн хэрэгцээний зориулалтаар ашиглуулахад энгийн зөвшөөрөл олгох. -хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгох. -ашиг олох зорилгоор, эсхүл үйлдвэрлэлийн зориулалтаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгох. -дээрх зөвшөөрлөөс бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгох. -хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрөл авсаны үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагааны хугацаа нь тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байх. Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийт 448 зөвшөөрөл туссан бөгөөд үүнээс 13 чиглэлийн 285 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлийн 163 энгийн зөвшөөрөл туссан бөгөөд зөвшөөрлийг дараах үндэслэл, шалтгаанаар бууруулсан. Үүнд: Салбар хуулиар эрх аваагүй буюу эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэрээр олгож буй зөвшөөрөл. Хуулиар давхардуулан олгож буй зөвшөөрөл. Бүртгэлийн шинжтэй явагдах харилцаа зэрэг. -2019 оноос хойш батлагдсан хуулиудад тусгасан зөвшөөрлийг төсөлд нэмж тусгах. -Дээрх үндэслэл, шаардлагын дагуу төсөлд нийт 377 зөвшөөрөл тусгасан бөгөөд үүнээс 14 чиглэлийн 251 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлийн 126 энгийн зөвшөөрлийг тусгасан. -Төрөөс олгож буй 1600 төрлийн зөвшөөрөл олгож байсныг 5 дахин бууруулав. –Зөвшөөрлийг олгох, сунгах процессын үйл ажиллагааг зөвшөөрөл хүсэгчид цахимаар, нээлттэй ил тод мэдээлнэ. Зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд ажлын 23 хоногт багтаан зөвшөөрөл олгоно. Тусгай зөвшөөрөл 2+10+5+5=22 ажлын өдөр Энгийн зөвшөөрөл 2+5+5+5=17 ажлын өдөр –Байгалийн баялагийг ашиглахтай холбоотой зөвшөөрлийг нэрлэн зааж, тухайн зөвшөөрлүүдийг нээлттэй, ил тод орчинд ижил тэгш өрсөлдөөнийг бий болгох зорилгын хүрээнд дуудлага худалдаа, эсхүл сонгон шалгаруулалтын зарчмаар явуулах зохицуулалтыг шинээр тусгаад байна. -Зөвшөөрлийг олгох, сунгах өргөдлийг шийдвэрлэх үйл ажиллагааг цахимжуулах талаарх зохицуулав. Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн шийдвэр болон хүчингүй болгосон, зөвшөөрлийг барьцаалсан болон бусад хэлбэрээр шилжүүлсэн мэдээллийг цахим нэгдсэн санд бүртгүүлэх бөгөөд уг санг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан ажиллана. –Засгийн газраас Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. -Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөлд 13 чиглэлээр энгийн зөвшөөрөл 91, тусгай зөвшөөрөл 387, онцгой зөвшөөрөл 19 зөвшөөрөл олгохоор тусгасан байсан. -Тусгай болон энгийн зөвшөөрлийн тодорхойлолтой нийцүүлэн дээрх зөвшөөрлүүдийн салбар хуулийн зохицуулалт, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэл, үйл ажиллагааны онцлог зэргийг судалж, салбар хуулиар эрх аваагүй буюу эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэрээр олгож буй зөвшөөрөл, хуулиар давхардуулан олгож буй зөвшөөрөл, бүртгэлийн шинжтэй явагдах харилцаа зэргийг жагсаалтаас хасаж, сүүлийн байдлаар 139 энгийн зөвшөөрөл, 253 тусгай зөвшөөрөл, нийт 392 зөвшөөрлийг жагсаалтад тусгасан. – Зөвшөөрлийн хууль батлагдснаар авлигын гэмт хэргийн үзүүлэлтэд тодорхой эерэг үр дүн гарна гэсэн. -Зөвшөөрлийн хууль батлагдсаны дараа энэ хуулийн хамт хэрэгжих Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Стандарт хэмжил зүйн тухайн хуулийг шинэчлэн боловсруулж, тодорхой хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт Улсын Их Хурлын тогтоолоор чиглэл өгнө. Засгийн газар дээрх хуулиуд болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг тогтоолоор заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн барих барьж, тухайн хуулиудаар нилээдгүй асуудлыг тодорхой болгоно. -Зөвшөөрлийн хуулийн дагуу санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажиллана. Зөвлөл тодорхой судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж Засгийн газарт танилцуулах, Засгийн газар үндэслэлтэй гэж үзвэл холбогдох хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ. Зөвлөл зөвшөөрлийн нэр төрлийг шинээр бий болгох асуудлаар дүгнэлт гаргахдаа Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу холбогдох сонсголыг явуулдаг байх зохицуулалтыг төсөлд нэмж тусгасан. -Хууль хэрэгжсэнээр төрөөс зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг хуульд өөрчлөлт оруулах асуудлаар л зохицуулна.Зөвшөөрлийн хууль батлагдсанаас хойш салбар хуулиар зөвшөөрөл олгох эрх авахгүй бөгөөд Зөвшөөрлийн хуулийн Наймдугаар бүлэгт өөрчлөлт оруулснаар эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгох эрхээ хуулиар авна гэж ойлгох хэрэгтэй.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.