С.Амарсайхан: Улаанбаатар орчмын бүс нутагт өнгөрсөн жил 900 орчим удаагийн газар хөдлөлт болсон

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулган Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо өнөөдөр эхэллээ. “Эрсдэлээс гамшгийг даван туулах, гамшигт тэсвэртэй байх чадавх руу: КОВИД-19 цар тахлын улмаас өөрчлөгдсөн дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн төлөө” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй уг чуулганд дэлхийн 194 улс, олон улсын байгууллагаас 5000 орчим төлөөлөгч биечлэн оролцож байна.
Засгийн газрын хэмнэлтийн бодлогын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан уг чуулганы нээлтэд цахимаар оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр “Төв Азийн газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд газар хөдлөлийн тоо, давтамж эрс нэмэгдэх болсон бөгөөд 2021 онд л гэхэд өмнөх оноос 6 дахин их газар хөдлөлт бүртгэгдсэн.
Тухайлбал, нийслэл Улаанбаатар хот орчмын бүс нутагт өнгөрсөн жил 900 орчим удаагийн газар хөдлөлт болсны дотор 2-5.9 магнитудын хүчтэй 42 удаагийн тохиолдол байна. Иймд газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлье” хэмээгээд Монгол Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөдөлгөөнийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэн, гамшигт тэсвэртэй эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгааг хэлэв.
Мөн дэлхий нийтээрээ “Ковид-19”-ийн халдвартай тэмцсэн өнгөрөгч 2 жил гаруйн хугацаа бол алдаа оноо, туршлага сургамжтай түүхэн он цаг байсныг дурдаад, Монгол Улсын Засгийн газар цар тахлын хүндрэлийг богино хугацаанд харьцангуй бага хохиролтойгоор даван туулахын тулд вакцинжуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлэн, улмаар эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж, даван туулах дасан зохицох дараагийн стратеги руу амжилттай шилжсэнийг онцолсон юм. Төгсгөлд нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Монгол Улс идэвх санаачилгатай ажиллаж, цөлжилтийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч буйг Шадар сайд С.Амарсайхан онцлон тэмдэглэж хэллээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулган нь олон улсын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх төдийгүй дэлхий нийтэд болон бүс нутгууд, улс үндэсний хэмжээнд учирч буй эрсдэлт хүчин зүйлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм. Түүнчлэн гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, бүх төрлийн гамшгийн эрсдэлийг удирдах илүү үр дүнтэй, чадварлаг тогтолцоог бий болгох талаар хэлэлцэж, тогтвортой хөгжилд хүрэх гамшгийн эрсдэлийг бууруулахад ахиц дэвшил гаргах боломжийг бүх оролцогч талуудад олгоно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
Старлинк интернетийг онгоцонд ашиглаж болно
Украины борщ шөлийг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлээ
Украин: Европын холбоо руу эрчим хүч экспортолж байна
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны тамирчид Бахрайны Манама хотноо хүч үзнэ
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19-өөр тогтоох санал гаргав
Бутан улс есдүгээр сараас олон улсын жуулчдыг хүлээн авна
Таван улсын хэлнээс санаа авч минионы хэлийг зохиожээ
ТОЙМ: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна
Намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал тарах хуультай гэв
АН-ын XIV их хурал болно
"Хямдралтай нөхцөлөөр шатахуун худалдан авах хүсэлтийн хариу ирээгүй"
“Крипто хатан хаан”-ыг Холбооны мөрдөх товчоо хайж байна
Наадмын үеэр 243 улсын байцаагч ажиллана
Ойн хөнөөлт шавжийг устгахад хоёр тэрбумыг зарцуулна
Польш: Оросын эсрэг тэмцлийн нэг хэсэг болгож хилийн хана босгожээ
“Цөмийн зэвсгийн дараа орох хамгийн аюултай технологи бол метаверс”
Улсын өмгөөлөгчийн цалинг прокурортой дүйцүүллээ
Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг
Дуу цахилгаантай аадар бороо орно
Оросын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэлд хөрөнгө оруулах боломжтой гэв
“Meta” компани шинээр ажилд авах инженерүүдийн тоог дор хаяж 30 хувиар бууруулжээ
"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын шугамд тоон радио холбооны сүлжээ суурилуулжээ
5G сүлжээ ба Монголын зах зээл
ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна
БНСУ Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өргөн барьжээ
Япон улс эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжжээ
МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл замыг түр хаана
Нигери улсад хятад уурхайчдыг барьцаалсан байна
Өчигдөр 96 хүн коронавирусээр халдварлажээ
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ
“Хасу-Мегастарс”, болон “Алдар” спорт хорооныхон багаараа тэргүүлэв
Пакистанд их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ
А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн рекордыг дахин шинэчлэв
Калифорнийн хууль тогтоогчид дахин боловсруулах боломжгүй хуванцрыг бууруулах хуулийн төсөл баталжээ
ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Могойн арлаас цэргээ татжээ
ТӨВ: Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бүлгээр хөгжүүлэх нь зүйтэй
Яир Лапид Израилын Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа оржээ
Тайландын Чулаборны Хааны Академид тэтгэлгээр сургана
Наадмын тасалбарыг 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ
БУЛГАН: 12000 га талбайд ойн хортонтой тэмцэх ажил хийж байна
ТӨВ: Зуунмод хотод орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэллээ
ДОРНОД: Бүрэн тоноглосон автобусаар нийгмийн цогц үйлчилгээ үзүүлнэ
Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав
ӨНӨӨДӨР: “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ
Дуучин Келли бэлгийн хүчирхийллийн хэргээр 30 жилийн хорих ял авав
Д.Одбаяр гавьяат хуульч болох уу?
“Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнд Эрхүү, Буриад, Тува, Өвөрбайгалийн бизнес эрхлэгчид оролцоно
Их Британи Украинд цэргийн тусламж үзүүлэхэд дахин 1.2 тэрбум ам.доллар гаргана
"Бүгд найрамдах улсууд"-ыг хүлээн зөвшөөрсний дараа Украин Сиритэй харилцаагаа таслав


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.