Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

М.Тэмүүжин: Хөгжилтэй улс орнуудад трэнд болсон мэс заслуудыг амжилттай нутагшуулж байна

НИЙТЛЭСЭН: 2022-05-13 16:27:47
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч М.Тэмүүжинтэй нурууны дурангийн хагалгааны талаар ярилцлаа. -Улсын Хоёрдугаар төв эмнэлэг улсын хэмжээний оношилгоо эмчилгээний төв болон өргөжөөд удаагүй байгаа. “Сайд нарын хоёрдугаар эмнэлэг” хэрхэн шинэчлэгдэв? -Улсын Хоёрдугаар төв эмнэлэг “Сайд нарын хоёрдугаар эмнэлэг” гэдгээрээ хүмүүст танигдсан байдаг. Хуучин зөвхөн сайд дарга нарт үйлчилдэг гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг байсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд улсын хэмжээний оношилгоо эмчилгээний төв болон өргөжиж шинээр нэмэлт тасгуудыг байгуулаад байна. Тухайлбал, Мэдрэлийн мэс заслын тасаг 2020 оны зургаадугаар сард байгуулагдсан. Манай тасаг өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад трэнд болж байгаа өвчтөнд хамгийн ээлтэй, үр дүн өндөр, эрсдэл бага мэс заслуудыг амжилттай нэвтрүүлэн нутагшуулж байна. Зүүн гурван аймаг, Дорноговь, Говьсүмбэр болон Баянзүрх, Багануур, Налайх дүүргийн ард иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг манай эмнэлэг үзүүлж байгаа. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд хавдрын оношилгоонд маш чухал ач холбогдол өгөхүйц төхөөрөмжүүдийг суурилуулан шинэчлэгдсэн хэлбэрээр ажиллаж байна. -Хагас жилийн хугацаанд танай тасаг хичнээн хүнд нурууны дурангийн хагалгааг хийв ээ. Нээлттэй мэс заслыг бодвол хүндрэл бага гэдэг? -Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг нь 2021 оны 11 дүгээр сараас эхлэн нурууны дурангийн хагалгааг хийж байна. Энэ хугацаанд нурууны дуран болон бичил мэс заслын 100 гаруй хагалгааг амжилттай хийлээ. Дэлхийн аль ч улс оронд 100 хувь гэж ярьдаггүй. 5-8 хувийн хүндрэл эрсдэл гарч болзошгүй гэсэн тооцоолол байдаг. Нээлттэй мэс заслын үед хэдий чинээ шарх том байна, төдий чинээ халдвар орох эрсдэлтэй. Манай дурангийн хагалгааны хувьд мэс заслын дараах эдгэрэлт хурдан, нурууны өвдөлт нээлттэй хагалгаанаас харьцангуй бага байдаг давуу талтай. -Боловсон хүчний хувьд Улсын хоёрдугаар төв эмнэлэг залуужсан харагдаж байна. Дурангийн мэс заслыг хөгжүүлэхийн тулд хэрхэн ажиллаж байна вэ. Таны хувьд хэр олон жил бэлтгэгдэв? -Ер нь улсын хэмжээнд дурангийн мэс заслыг хөгжүүлэхийн тулд маш олон жилийн сургалт, судалгааг хийж байна. Миний хувьд 2011 оноос хойш дурангийн мэс заслын чиглэлээр суралцаж, дадлагажиж байна. -Сүүлийн үед нурууны өвчлөлөөр өвдөгсдийн насжилт их залуужиж байгаа гэж сонслоо. Нурууны өвчин нэмэгдэх болсон шалтгаан юутай холбоотой вэ? -Залуучууд тэр дундаа 30-аас доош насны залуус нурууны өвдөлт, нурууны эмгэгээр их өвчилж байна. Манай тасгаар үйлчлүүлэгчдийн хувьд 16-80 насны хүмүүс хагалгаа хийлгэж байна. Яг юунаас болж энэ өвчин тэргүүлэх болов гэдэгт нарийн дүгнэлт хийхэд хэцүү. Нуруугаар өвдөх, нурууны мэдрэлийн ёзоорт эмгэг нөлөө үүсэхэд халгаатай хүчин зүйлсүүд бий. Эдгээр хүчин зүйлсийг авч үзвэл өдөр тутмын амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаалж байна. Багана нуруу нь хоёр том үүрэгтэй. Нэгдүгээрт багана тулгуурын, хоёрдугаарт нугас болон мэдрэлийн ёзоорыг хамгаалах үүрэгтэй. Багана тулгуурын үүргийг амжилттай гүйцэтгэхийн тулд ирж буй ачааллыг зөв хуваарилах шаардлагатай. Түүнчлэн хөдөлгөөний дутагдалд хүмүүс их орж байна. Үүнээс улбаалаад илүүдэл жин үүсдэг. Өөрөөр хэлбэл, илүүдэл жин, архи тамхи, стресс, тодорхой хэмжээний гэмтлүүдээс шалтгаалан нурууны өвдөлтүүд үүсдэг. Нурууны бүтцүүдэд ирж буй хэт ачаалал нь нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвч, үе холбоосуудыг хугацаанаас нь өмнө элэгдэх нөхцлийг бүрдүүлдэг. -Нурууны өвчнийг тоохгүй явснаасаа болж залуус хүндрүүлээд байх шиг харагддаг. Энэ тухайд? -Нурууны өвчний шинж тэмдэг ерөнхийдөө бүдэг яваад байдаг. Нуруугаар өвдөх зовиур илэрлээ гэхэд хүмүүс тэр болгон эмнэлэгт хандахгүй орхидог. Удаан хугацаанд нуруугаа өвдүүлээд хүндрүүлэх тохиолдол их бий. Сүүлийн үед залуус мэдрэлийн ёзоорт дарагдал үүссэнээ мэдэхгүй явсаар хүндрүүлээд байгаа. Нуруу тулгуур эрхтэн учраас аль болох цаг алдалгүй эмчид хандах ёстой. -Дурангийн мэс засал нээлттэй хагалгааг бодвол зовиур бага, эдгэрэлт түргэн, эмнэлэгт хэвтэх хугацаа бага, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх давуу талтай гэдэг. Өөр ямар давуу талтай вэ? -Дурангийн хагалгааны хувьд мэс заслаас шалтгаалсан эдийн гэмтэл маш бага гэдгээрээ онцлогтой. Бүх хүмүүст зохимжтой, эдгэрэлт хурдан. Нөхөн сэргээх хугацаа маш богино. Мэс заслаас үүдэлтэй хүндрэл харьцангуй бага. Үр дүнгийн хувьд нээлттэй мэс засалтай дүйцэхүйц хэмжээний гэдгээрээ онцлогтой. -Технологи шингэсэн энэ хагалгааны гол амин судас нь юу вэ? -Сүүлийн үед дэлхийн олон орнуудад дурангийн мэс засал амжилттай нэвтэрч хийгдэж байна. Энэ хэрээрээ хөгжүүлэлт нь ч амжилттай явж байгаа. Дурангийн мэс засал нь 1990-ээд онд суурь нь тавигдсан. “Unilateral Biportal Endoscopic surgery” UBE хагалгаа нь Хятад, БНСУ, Япон, Америк, Европт түлхүү нэвтэрсэн. Манай улсад 2010 оноос хойш энэ чиглэлийн хагалгаа хөгжиж байна. Технологи шингэсэн энэхүү хагалгааны амжилттай болох гол хүчин зүйл нь дурангийн тоног төхөөрөмж нь маш сайн байх ёстой. -Дурангийн хагалгаа хийлгэж буй хүмүүс эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг авах боломжтой юу? -Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасаг эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчилж байгаа. Дурангийн хагалгааны нийт төлбөрийн 70 хувийг эрүүл мэндийн даатгалаас төлдөг. -Коронавирусээс үүдэлтэй нурууны өвчлөл нэмэгдлээ гэсэн мэдээлэл бий. Мэргэжлийн хүний хувьд үүнд ямар хариулт өгөх вэ? -Нурууны эмгэг гэдэг бол маш том салбар нугасны сувгийн нарийсал нугалам хоорондын мөгөөрсийн жийргэвчүүд байдаг. Дан ганц элэгдлээс шалтгаалахгүй хавдарууд, үрэвсэл байж болно. Мөн дээрээс нь гэмтлүүд байж болно. Тэр үүсгэж буй өвөрмөц шалтгаанууд нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотой нурууны ясны сүрьеэгээр өвчлөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Зам тээвэр, хотжилт, өвөл, зуны улирал, хальтиргаа гулгаа, аялал зугаалгатай холбоотой осол аваар нурууны гэмтлийг ихэсгэж байна. Амьдралын хэв маягаас шалтгаалсан нурууны элэгдэл шалтгаантай эмгэгүүд нэмэгдээд байгаа. Элэгдлийг яг үүнээс шалтгаалж байна гэх боломжгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирус дэлхий нийтэд нэлээн асуудал үүсгэлээ. Коронавирусний дараа тодорхой хэмжээнд хүмүүсийн мэдрэлийн ёзоорын өвдөлтүүд тохиолдож байгаа. Мэдрэлийн ёзоорыг дараад байгаа юм шиг шинж тэмдэг өгч байгаа мэт боловч МRI-д үзэхээр дарагдаж байгаа зүйл ажиглагдахгүй. Тэгсэн мөртлөө мэдрэлийн ёзоорыг өвтгөх шинж тэмдгүүд байгаа. Коронавирусний онцлогоос хамаараад захын мэдрэл рүү тодорхой хэмжээний нөлөөллийг үзүүлж байна гэж хэлж болно. Гэхдээ үүнд хийсэн нарийн тодорхой судалгаа байхгүй. -Гадныхан танай тасгийн дурангийн хагалгааны талаар туршлага судлах сонирхолтой байгаа гэж дууллаа. Тэгэхээр олон улсад аль хэдийнээ танигдаж эхэлсэн гэсэн үг үү? -Шинэ зүйлийг нэвтрүүлэхийн тулд гадны улс орнуудаас суралцаж, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж байна. Ковидын нөхцөл байдлын үед бид онлайнаар гадны профессоруудтай холбогдож байлаа. Хагалгааны үеийн туршлагаа солилцохоос эхлээд бүхий л хувилбарт гадны улс орнуудтай хамтарч байна. Гарч байгаа хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдэж байгаа дээр улс орнуудын эмч нар саналаа хуваалцаж бид хүндрэлийг ингэж шийдсэн гэсэн туршлагаа солилцдог. Монголыг тойрсон улс орнуудаас манайд ирж дурангийн хагалгааны талаар туршлага судлая гэсэн саналууд ирж байгаа. Манай хамт олон илүү туршлагажиж хөгжихийн төлөө ажиллаж байна. -Танай тасгийнхан долоо хоногт хэчнээн хагалгаа хийж байна вэ? -Дунджаар 10-12 хагалгаа хийж байна. -Хагалгаанд орсон хүмүүс юунд илүү их анхаарах ёстой байдаг вэ? -Ойрын болон алсын хүндрэлүүд гэж бий. Тиймээс хагалгаа хийлгэсэн хүмүүс өөртөө нурууны өвчний талаарх мэдлэг, дадлыг суулгах ёстой. Бид хагалгаанд орсон хүмүүстээ тухайлан юун дээр анхаарах вэ гэдгийг хэлж өгдөг. Мэс засал гэдэг нь нэг талаасаа хүний эд эрхтнийг сольж шинэчилж байна гэсэн үг шүү дээ. Машины дугуй хагарлаа гэхэд дугуйг нь нөхдөг. Үүнтэй адил. Мэс засал хийлгээд цаашид тухайн хүнд анхаарах зүйлс бий. Тухайн хүн зөв мэдлэг авснаар эрсдэл хүндрэлээс зайлсхийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүнд зүйл өргөхгүй, хэсэг хугацаанд машин барихгүй байх, дасгал хөдөлгөөнийг зохистой хийх, даарч хөрөхгүй байх, ачаалал өгөхгүй бай гэх мэтээр хүмүүст тодорхой хэлж өгдөг. Зөвлөгөөг дагахгүйгээс болж хүндрэл үүсэх тал бий. -Эцэст нь асуухад, нуруу нугасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? -Юуны түрүүнд тэргүүлэх шалтгааныг тодруулах шаардлагатай байна. Олон хүчин зүйлсийн нэгдэл буюу удамшил, биеийн илүүдэл жин, булчингийн үйл ажиллагааны алдагдал үүнд нөлөөлдөг. Бага нуруу гэдэг бол ачааллаа даахын тулд зайлшгүй эргэн тойрон дахь булчингийн тогтолцооны зөв ажиллагааг шаарддаг. Булчингийн тогтолцооны зөв ажиллагааг алдагдуулж байгаа болон халгаатай хүчин зүйлүүдийн давс хужрыг нь тааруулах ёстой. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөрийн нөхцөл байдал, эрүүл амьдрах, тамхи, стрессээс ангид байх гээд амьдралынхаа хэв маягийг зөв болгох хэрэгтэй. Ялангуяа залуус хорт зуршлаас хол байх нь чухал. Өөртөө тохирсон биеийн жин, хөдөлгөөнтэй байх ёстой. Ажил, амралт, хоол тэжээлээ зохицуулж гэмтлээс сэргийлэх нь чухал гэж зөвлөж байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.