Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"Phoenix New Times": “Хү” Монголын уламжлалт хөгжмийг Финикст авчирч байна

НИЙТЛЭСЭН: 2022-04-20 12:48:09
Бусад > Дуу хөгжим | Сэтгэгдэл: 0

Хөгжим бол улс орнууд, соёл уламжлалыг холбох гүүр. Ийм нэгэн гүүрийг байгуулсан “Хү” хамтлагийн гишүүд Монголын эртний Хүннү соёлд хүндэтгэл үзүүлэн нэрлэсэн Хүннү урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Тэд Хойд Америкт хийж буй “Хар аянга” аялал тоглолтынхоо хуваарийн дагуу АНУ-ын Аризона муж улсын Финикс хотын “The Van Buren” танхимд дөрөвдүгээр сарын 21-ний өдөр тоглолтоо хийх гэж байна. “Хү” хамтлагийн уран бүтээлүүд ер бусын хөг аялгуутай. Монголын өв соёлын талаар сайн мэдэхгүй сонсогчийн хувьд тус хамтлагийг прогрессив металл жанрт хамаатуулах магадлалтай. Тэдний уран бүтээлүүдээс хамгийн олонд хүрснийг нь дурдвал 2020 онд гаргасан “Гэрэг” цомгийнх нь “Чонон сүлд” дуу бөгөөд энэхүү уран бүтээл нь Америкийн “Soulfly”, “Cavalera Conspiracy”, “Nailbomb” зэрэг рок хамтлагуудын зарим дууны амжилтыг даваад байгаа юм. Тэдний хөгжим уламжлалт рок уран бүтээлүүдтэй төстэй сонсогдох ч америкчуудын сонорт танил бус нэгэн зүйл бий. Тодруулбал, “Хү” хамтлаг Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүдийг хөөмийтэй хослуулан гайхалтай уран бүтээлүүдээ туурвидаг. Үүнд Австралийн уугуул иргэдийн хөгжмийн зэмсгийнхтэй төстэй дуу авиа сонсогдох ч ийм хөгжим байхгүй нь тодорхой. Хүсэл тэмүүлэлтэй хөгжим судлаачдын хувьд “Хү”-г заавал үзэж, сонсож, мэдрэх хэрэгтэй, учир нь ийм хамтлаг өөр хаана ч байхгүй. Тус хамтлагийн ахлагч нь дуучин, морин хуурч Галаа бөгөөд дуучин, морин хуурч Энхүүш, хөгжимчин, дуучин Жаяа, товшуур хөгжимчин Тэмка нараас бүрддэг. 2020 онд “Metallica” хамтлаг “Black Album” төсөлдөө зориулан “Sad But True” дуугаа шинээр туурвихыг “Хү”-гийнхнээс хүссэн юм. Ийнхүү Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд, цахилгаан гитар, бөмбөр, хөөмийн хослол нь тус цомгийн хамгийн сонирхол татахуйц шинэчлэн туурвисан дуу болж, “Metallica”-гийн шүтэн бишрэгчдийн заавал сонсох уран бүтээл болсон билээ. Ингээд та бүхэнд Аризона муж улсын Финикс хотод төвтэй “Phoenix New Times” цахим хуудсанд Гала, Жаяа, Тэмка нарын “Zoom” хавсралтаар дамжуулан өөрсдийн хөгжим, Америкт хийж буй аялан тоглолт, дуртай хамтлагуудынхаа талаар хуваалцсан ярилцлагыг хүргэе. -“Phoenix New Times”: Монголын хөөмийн талаар бидэнд сонирхуулаач? -Тэмка: Хөөмий өвөг дээдсээс маань өвлөгдөн ирсэн учраас бид үе дамжин ирсэн баялаг гэж үздэг. Тодруулбал, уламжлалт хэв маягаа хадгалан ааваас хүүд өвлөгдөх замаар үеэс үед дамжин өнөөг хүрсэн түүхтэй. Хөөмийг уран бүтээлдээ хослуулах нь Хүннү рок урсгалын онцгой байдлыг тодотгоход маш сайн тохирно гэж хамтлагийн продюсер Дашка үзсэн учраас Монголын уламжлалт хөгжмийг төлөөлүүлэхээр сонгосон. -Хөөмий тун өвөрмөц аялгуутай. Харин та бүхэн Хойд Америкийн хөөмийтэй төстэй зүйлийн талаар мэдэх үү? Хоорондоо ижил төстэй тал бий болов уу? -Жаяа: Тиймээ, бид Америкийн уугуул иргэдийн аялгууны талаар мэднэ. Монголын хөөмийн хувьд бид бараг л хөгжмийн зэмсэг мэтээр ашигладаг. Тэгэж ч сонсогддог. Эдгээрийг зорилгын хувьд хоорондоо төстэй гэж бодож байна. -Хойд Америкт аялан тоглож эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Монгол, Америкийн хөгжмийг харьцуулбал? -Гала: Хүннү рок урсгалд өв уламжлал шингэсэн зүйл олон бий. Бид өвөг дээдсээсээ олон зуун жилийн тэртээгээс өвлөгдөх ирсэн уламжлалт үнэ цэнийг уран бүтээлдээ шингээхийг хичээж, өвлөгдөн ирсэн хөгжмийн зэмсгүүдээрээ тоглодог. Эдгээр хөгжмийн зэмсэг бүхэн маш өвөрмөц онцлогтой, хүннү рок урсгал ч мөн ялгаагүй. -Тэмка: Бид аялан тоглолтоороо олон наадамд уран бүтээлээ толилуулж байгаа. Тайзан дээр гарахынхаа өмнө ажиглахад хүнгүй мэт байдаг ч тайзан дээр гараад үзүүлбэрээ үзүүлж эхлэхэд хүн бүр цугларан ирж үздэг. Үзэгчид асар их эерэг энерги, хандлагатай байгааг бид анзаарсан. Хөгжим эхлэхэд бүгд уухайлан хашхирч, уран бүтээлийг маань баяртайгаар хүлээн авдаг. Хойд Америкийн аялан тоглолтуудаас маш сайхан сэтгэгдлүүд ирж байгаад бид баяртай байгаа. Биднийг дэмжихээр олон шүтэн бишрэгч маань ирж байгаа. -Танай хамтлаг, хөгжмийн талаар Америкийн шүтэн бишрэгчид тань юуг мэдээсэй гэж хүсэж байна? -Жаяа: Хүннү рок бол өнгөрсөн, ирээдүйг хослуулсан урсгал. Бидний үнэнч шүтэн бишрэгчид үүнийг сайн мэдэж байгаа, тэд Хүннү гүрний талаар, бидний түүхийн талаар судалдаг болсон. Хойд Америкчуудаас бидний талаар илүү их судалж, Хүннү рок урсгалыг илүү сайн ойлгоосой гэж хүсэж байна. -Манай уншигчид Монголын өөр ямар хөгжмийн талаар мэдэх хэрэгтэй вэ? -Гала: Монголд поп дуучид, орчин үеийн уран бүтээлчид олон бий. Манай продюсер Дашка бол Монголын алдартай дуучдын нэг юм. -Монголд танай хэв маяг, амжилтыг даган дуурайхыг хүсдэг хамтлагууд бий юу? -Тэмка: Бид 2016 онд үүсэн байгуулагдсанаасаа хойш 2019 онд анхны аялан тоглолтоо хийх хүртлээ гурван жил бэлтгэл сургуулилалт хийсэн. Уламжлалт хөгжмийн зэмсгүүд, хөөмийг орчин үеийн урлаг, хөгжмийн өөр төрлүүдтэй хослуулах хүсэлтэй хүмүүс олон байсан. Бид хүмүүсийн хүсэж байсан зүйлийг бүтээж чадсан гэж хардаг. -“Metallica” хамтлагтай хамтран ажиллахад ямар байсан бэ? -Гала: Бид “Metallica”-тай хамтран ажиллахдаа маш их баяртай байсан, “Black Album” төсөлд нь хувь нэмрээ оруулсандаа бахархалтай байна. Бид “Sad But True” дууг шинэчлэн өөрсдийн хувилбарыг бүтээсэн. “Metallica”-тай хамтран ажиллахад сайхан байсан. -Аризонагийн хамтлагуудаас дуртай хамтлаг бий юу? -Жаяа: Аризонагаас гаралтай хамгийн дуртай уран бүтээлч маань Честер Беннингтон. Бид түүнийг шүтэн биширч, хэзээ нэг өдөр хамтдаа уран бүтээл туурвина гэж найдаж байсан боловч түүнийг таалал төгссөн талаар сонсоод гүнээ гашуудаж байлаа. Элис Купер хамтлаг бол домог, урам зориг авдаг уран бүтээлчдийн маань нэг. Бид тэдний уран бүтээлийг сонсох их дуртай.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.