Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Баярсайхан: Хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, эксортлоход анхааръя

НИЙТЛЭСЭН: 2021-12-09 13:38:04
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Жил бүр зохион байгуулдаг “Экспорт Монгол 2021” олон улсын форум, цахим үзэсгэлэнг “Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдэл” уриатай эхлүүлэв. Форумыг ХХААХҮЯ, ГХЯ, ЖДҮГ, ҮХГ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төсөл, Экспорт олон улсын худалдааны төв хамтран зохион байгуулж байна. Форумын үеэр хэлэлцэх асуудлын талаар Монголын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Д.Баярсайханаас тодруулахад, -“Экспорт Монгол 2021” олон улсын форум, цахим үзэсгэлэнг цар тахлын үед зохион байгуулж буй нь онцлог. Экспорт гэхээс илүү үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлогыг илүү хэрэгжүүлэх нь чухал байна. Нээлтийн үеэр Ерөнхий сайдын эдийн засгийн ахлах зөвлөх хэлсэн үгэндээ, “Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар хангаж байгаа” гэсэн нь үнэн. Гэхдээ хөнгөн үйлдвэрийг тусад нь авч үзээд, бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, яаж эксортлоход анхааръя. АНУ зах зээлд гарах боломж байгаа ч арьс шир, ноос ноолуур, оёмол бүтээгдэхүүнийг яаж экспортлох, аж ахуйн нэгжүүдийг хэрхэн нийлүүлэх гэдэгт дүгнэлт өгч, төвлөрч ярилцах хэрэгтэй байна. Бид жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл гээд улам жижгэрүүлээд байх уу, эсвэл кластер бий болгож, төв рүү тэмүүлэх байдлаар үйлдвэрүүдээ томруулах бодлогоо яаж хэрэгжүүлэх талаар ярилцъя. Тухайлбал, АНУ-ын зах зээлд бид 1 сая оёмол бүтээгдэхүүн, 1 сая савхин хувцас гаргаж чадах уу, жижиг үйлдвэрийг яаж нэгтгэн томруулах, урд хөрштэйгээ хэрхэн өрсөлдөх зэргийг ярилцвал илүү үр дүнтэй байх. -Бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргахад бидэнд хамгийн түрүүнд анхаарах зүйл юу байна вэ? Эхлээд дотоод зах зээлээ хамгаалахын тулд худалдааны хуультай болмоор байна. Манай улс малын гаралтай түүхий эдээ шууд гаргадаг. Үүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгох нь чухал юм. Ядаж л ямааны ноолуураа самнаад гаргах биш угааж, ээрээд гаргадаг болчихвол бидэнд ажлын байр бий болж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ шүү дээ. Бидний түүхийгээр гаргаад байгаа бүтээгдэхүүнийг тухайн улс нэмүү өртөг шингээн, бараа таваар болгоод Итали руу экспортолдог. Бид ч гэсэн Итали руу гаргах боломжтой. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй байгаа юм. Ноолуураа түүхийгээр нь эсвэл самнаж угааж гаргахад төрөөс татварын бодлого зэргээр ялгаатай зохицуулах боломж бий. Ингэж зөв голдрилд орсноор ноолуурын дараа арьс шир, нэхмэл, оёмол бусад бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой болоод ирнэ. -Монголын арьс шир үйлдвэрлэгчид одоогоор хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ? Монголын арьс ширний салбарт бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй, боловсруулах 30 гаруй үйлдвэр бий. Тус бүрдээ 10 мянган ширхэг бүтээгдэхүүн хийдэг. Бүгдээрээ хамтраад бүтээгдэхүүнээ хийвэл жилд 30-40 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаа гэв. Форумын үеэр цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлон, мэдээлэл солилцож, гадаад худалдааны тулгамдсан асуудал, боломжийн талаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгохыг зорин ярилцаж байна. Мөн илтгэл, бизнес уулзалтууд зохион байгуулж, “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган 2022, Хойд Америкт” үйл ажиллагааны талаар танилцуулж, “Экспортын шилдэг бүтээгдэхүүн” цахим үзэсгэлэнг сонирхуулав. Тодруулбал WWW.EXPORTMONGOLIA.ORG цахим талбарт үзэсгэлэн гаргаж, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг санал асуулгын журмаар шалгаруулна. Шалгарсан экспортын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг “Монголын худалдаа хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган 2022- Xойд Aмерикт” үйл ажиллагаанд үзэсгэлэнгийн талбайн эрхээр шагнах аж.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.