Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Эрдмийн хишиг” тэтгэлэгт хөтөлбөрт залуу судлаачдыг хамруулна

НИЙТЛЭСЭН: 2021-11-25 16:42:55
Бусад > Шинжлэх ухаан | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнгээс санаачлан “Эрдмийн хишиг” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь монгол хэл, утга зохиолын чиглэлээр суралцаж буй, цаашид судалгааны ажил хийх сонирхолтой магистрант, докторантын судалгааны ажлыг дэмжих, суралцах нөхцөлийг хангахад оршиж байгаа бөгөөд зөвхөн залуу судлаачдыг хамруулах юм. Уг тэтгэлэгт хөтөлбөр жил бүр үргэлжлэх бөгөөд академич Ц.Дамдинсүрэнгийн тэтгэлэгт хөтөлбөрт утга зохиол судлалаар 1 ахисан түвшний оюутан, академич Б.Ринчений тэтгэлэгт хөтөлбөрт аман билиг, соёл судлалаар 1 ахисан түвшний оюутан, академич Ш.Лувсанванданы тэтгэлэгт хөтөлбөрт хэл шинжлэл судлалаар 1 ахисан түвшний оюутан бүгд 3 хүн шалгарч тус бүр нэг сая төгрөг, өргөмжлөл хүртэх аж. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт МУИС-ийн докторант Х.Урьхан (БНХАУ. ӨМӨЗО), Чой Юун Со (Choi Yoon Seo, БНСУ), Ри Юүн Жин (Ri Yun Jin, БНАСАУ), Х.Чойдогжамц, Г.Нанжидсүрэн, МУБИС-ийн докторант Э.Эрдэнэзуу, А.Ванчигмаа, магистрант Б.Пүрэвжав, ШУТИС-ийн магистрант Э.Есөнжаргал, УБИС-ийн докторант Б.Базаргүр, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Батмөнх нарын 20 орчим залуу судлаач хамрагдахаар сонгогдоод байна. Эдгээр судлаачийг ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн удирдлагууд өнөөдөр хүлээн авч хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Уг хөтөлбөрт хамрагдахын ач холбогдол: Судлаач өөрийн судалгааны ажлыг гүйцэтгэж, судалгааны ажлын арга зүй ба боловсруулалтад дадлагажин суралцана. 1. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд “Эрдмийн хишиг-Эрдэмтний зөвлөгөө”-д хамрагдана. 2. Хэл Зохиолын Хүрээлэнгийн ахмад болон өсөж яваа залуу судлаачдын судалгааны арга зүйтэй танилцаж, туршлага судална. 3. Эрдэм шинжилгээний ажлын сэдвийг сонгоход тус хүрээлэнгийн эрдэмтдээс зөвлөгөө авна. 4. Хэл зохиолын хүрээлэнтэй танилцаж, өөрийн судалгааны чиглэлээр туршлага хуримтлуулна. 5. Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулж буй арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал, симпозиум зэрэгт оролцож, илтгэл хэлэлцүүлнэ. 6. Судалгааны бүтээлээ эрдэм шинжилгээний цаасан болон цахим сэтгүүлүүдэд хэвлүүлнэ. “Эрдмийн хишиг” тэтгэлэг хүртээх шалгуур: 1. 7 хоног бүр “Эрдмийн хишиг-Эрдэмтний зөвлөгөө” уулзалт-ярилцлагад бүрэн хамрагдах. 2. Хэл Зохиолын Хүрээлэнгээс зохион байгуулах Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх. 3. Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлэх. 4. Хэл Зохиолын Хүрээлэнгээс зохион байгуулах бусад үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцох. 5. Хөтөлбөрийн хугацаанд 2 удаа хэвлэх “Эрдмийн хишиг” цахим сэтгүүлд өгүүлэл заавал нийтлүүлэх. 6. “Эрдмийн хишиг” тэтгэлэгт хөтөлбөрийн тайлангийн хуралд оролцох. 7. Судалгааны ажлын сэдэв, удирдагчаа сонгосон байх. 8. Бусад байгууллагаас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх юм байна. Энэ жил Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Манай Хэл Зохиолын Хүрээлэн нь 1921 оны 11 сарын 19-ний өдөр Судар бичгийн хүрээлэнгийн Дуун ухааны тасаг нэртэй байгуулагдсан бөгөөд Үндэсний хэл бичиг, соёл судлалын уламжлал, шинэчлэлийг хослуулж, эрдэм шинжилгээний өндөр түвшинд хүрсэн оюуны бүтээл туурвихыг зорьж ажилладаг шинжлэх ухааны ууган байгууллага юм. Тус хамт олон 100 жилийн ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Эрдмийн хишиг” хөтөлбөр юм. Монгол хэл бичгийн голомтыг сахиж ирсэн 100 жилийн түүхт энэхүү хүрээлэнгээс Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв, П.Хорлоо, Х.Сампилдэндэв, Д.Цэрэнсодном, Д.Төмөртогоо, Л.Болд нарын 9 академич төрөн гарсан байдаг. Цаашдаа бусад академичдын нэрэмжит тэтгэлэгийг мөн бий болгохоор төлөвлөж байгаагаа хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй танилцуулгын үеэр онцлов.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.