Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Нийслэлийн замын түгжрэл ба бодит байдал

НИЙТЛЭСЭН: 2021-11-25 14:38:27
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Улаанбаатар хотын замын түгжрэл шүдний өвчин болоод уджээ. Тэгвэл ямар тоног төхөөрөмжөөр, хэдий хэмжээний орон зайд замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа талаар авч үзье. “Нийслэлийн хэмжээнд явган болон автомашины 150 орчим гэрлэн дохионы зохицуулалт, хяналтын, зөрчлийн зэрэг олон чиг үүргийн 200 орчим камер 24 цагаар ажилладаг” гэж ЗХУТ-ийн дарга Д. Одбаяр онцолжээ. Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-тай хамтран тус байгууллага дээрх үйл ажиллагааг өдөр тутам явуулдаг юм байна. Замын цагдаа 39 хяналтын камерын тусламжтайгаар уулзвар дээрээс станцаар Замын хөдөлгөөний удирдлагын төв (ЗХУТ)-рүү холбогдон, замын хөдөлгөөнийг зохион байгуулдаг байх юм (замын түгжрэл үүсгэхгүй байх үүднээс). Нийслэлийн замын хөдөлгөөний техник хэрэгсэл өдөрт дунджаар замын хөдөлгөөнд оролцох 450 мянга орчим тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах боломжтой гэх. Гэтэл улсын бүртгэлд сая гаруй тээврийн хэрэгсэл байна. Түүний 650 мянга нь нийслэлд бүртгэлтэй байх жишээтэй. Тэдгээр авто машин замын хөдөлгөөнд оролцоно. Гэхдээ замын хөдөлгөөнийг зохицуулах хүчин чадлаас давсан тул ажлын 7 хоногт замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн улсын дугаараар оролцох хязгаарлалт хийдэг. Энэ бол нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоог захиргааны аргаар цөөрүүлж байгаа нэг хэлбэр. Түүнээс гадна нийтийн тээврийн нэвтрэх чадвар, тоог нэмэхэд замын хөдөлгөөнд оролцох авто машины тоо цөөрнө гэсэн ойлголт байна. Нийслэлийн нийтийн тээвэрт 1000 орчим автобус 74 чиглэлд өдөрт 650 000 иргэнд (2019 оны байдлаар) үйлчилгээ үзүүлдэг гэсэн тоон үзүүлэлт бий. Гэхдээ үйлчилгээний чанар, хүрэлцээн дээр байнга өвөлд хүйтэн, ирдэггүй, орой эрт зогсдог гэх гомдол ар араасаа хөвөрдөг. Тэгээд энэ оны 9 дүгээр сард нийтийн тээврийн автобусны хугацааг (12 жил) дууссан гэдэг үндэслэлээр хугацааг нэг жилээр сунгасан. Нөгөө талаар нийтийн тээврийн автобусыг зөвхөн офицеруудын ордноос 5 шар хүрэх чиглэлд замын 1 дүгээр эгнээгээр явуулдаг. Бусад чиглэлд нийтийн тээврийн автобус ийм эрх эдлэхгүй. Энэ нь уг төрлийн тээврийн хэрэгслийн нэвтрэх чадварыг доройтуулж байна. Дээрх тоон үзүүлэлтүүд, үйл явдлаас нийтийн тээврийн хүрэлцээ сайнгүй байгаа гэдгийг харж болно. Гэхдээ энэ чиглэлээр бас огт ажил хийхгүй байна уу гэвэл үгүй. Нийтийн тээвэрт энэ оны төгсгөл, ирэх оны эхээр нийт 100 орчим шинэ автобус шугамд явуулах бэлтгэл хийж байгаа юм билээ. Нийслэлийн 2022 оны төсөв 12 дугаар сарын 15 ны дотор батлагдана. Төсөвт нийтийн тээрийн шугамд явах шинэ 200-300 автобус худалдан авах авах хэмжээний мөнгө суулгах тооцоо судалгааг холбогдох байгууллага хийсэн байна. НИТХ-д өргөн барьсан төсөв өөрчлөгдөхгүй батлагдсан нөхцөлд ирэх жил дээрх хэмжээний шинэ автобусаар парк шинэчлэл хийх бололтой. Эдгээр нь нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох авто машины тоог цөөрүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээнүүд. Гэхдээ жилд 85000-95000 нэмэгдэж байгаа тээврийн хэрэгсэлийн механик өсөлтийг гүйцэхгүй байгаа аж. Түүнээс гадна нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд хийсэн (2020 оны аравдугаар сарын байдлаар) судалгаагаар тээврийн хэрэгслийн 9 хувь нь 0-6 жилийн наслалттай буюу шинэ гэж гарсан байна. Харин 78 хувь нь 10 жилээс дээш жилийн өндөр наслалттай хуучин хэмээн гарч байжээ. Өндөр наслалттай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох нь зам дээр эвдэрч гэмтэх, унтрах гэх мэтээ түгжрэл үүсгэдэг сул талтай. Энэ нь түгжрэл үүсгэх 1 нөхцөл болдог гэж мэргэжлийн байгууллага үздэг юм байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа авто машин нийтийн тээрийн автобусны талаар товчхон авч үзэхэд ийм байх жишээтэй. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг байгуулагджээ. Тэд хийх ажлаа төсөв мөнгө зайлшгүй шаардлагатай болон шаардлагагүй хэмээн хоёр хуваажээ. Төсөв мөнгө шаардлага багатай, гэхдээ нэн даруй хийх ёстой ажлын жагсаалтад байгууллага аж ахуйн нэгжүүдийн зам талбай, нийтийн эзэмшлийн газруудыг хааж барьсан хашлага, авто гражуудыг буулгаж зам талбай чөлөөлөх ёстой гэж оруулжээ. Гэхдээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (НГЗБА) ийм ажлыг жил бүр төлөвлөгөө гарган хийдэг. Сүүлийн жилүүдэд (2020 онд) 1 дүгээр хороолол (СХД), Хавдар судлалын эмнэлэг (БЗД)-ийн эргэн тойрон дахь граж буулгаж гарц, орц цэцэрлэгт хүрээлэн болгон хийсэн (2019 онд). Гэвч зам хаасан хашаа, цайз нийслэлд байсаар байна. Тэр бүхнийг эмх журамд оруулах бололтой. Улаанбаатар хот газар зүйн байршлын хувьд дөрвөн уулаар хүрээлэгдсэн хязгаарлагдмал орон зайтай. Түүнээс гадна Сүхбаатарын талбайгаас хоёр километрийн радиуст их, дээд сургууль, яам, улсын эмнэлэг гэх мэт томоохон 86 байгууллага нэг доор оршдог онцлогтой. Энэ нь хотын төв рүү чиглэсэн хэт ачаалал үүсэх нөхцөл бүрдүүлжээ. Энэ бол нийслэлийн замын түгжрэлд хүндрэл үүсгэдэг байршил, орон зайн том нөлөөлөл гэж мэргэжилтнүүд үзэх юм. Тийм учраас нэг төвт хотоос олон төвт хотруу шилжих анхны алхам өнгөрсөн хугацаанд хийжээ. Байршил орон зайн энэ хязгаарлалтаас гарахын тулд Сэлбэ (Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг дамжсан), Баянхошуу (СХД) дэд төвийн бүтээн байгуулалтыг сүүлийн жилүүдэд хийлээ. Цаашдаа Дамбадаржаа (СБД) , Дэнжийн мянга (ЧД), Шар хад (БЗД), Толгойт (СХД), Морингийн даваа (ХУД), зэрэг газруудад ийм дэд төвүү баригдана. Ийм төлөвлөлт, бүтээн байгуулалт нь дунд болон урт хугацаанд нийслэлийн замын түгжрэлийг арилгахад зориулсан байна. Нийслэлийн өвөлжилтөд хамгийн их хамааралтай зүйл нь цас орсон үед хийх замын цэвэрлэгээ байдаг. Түүнд зориулж зориулалтын бодис, давс нөөцөлдөг. Энэ жилийн хувьд 2253.5 тонн зориулалтын бодис, 583 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэсэн байна. Тэгэхээр энэ оны нөөцлөлт хангалттай гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.