Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Л.Энх-Амгалан: Хүүхдийн хувьсах зардлыг олгохдоо сурлагын ахиц, амжилтыг үндэслэнэ

НИЙТЛЭСЭН: 2021-10-21 17:55:59
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Засгийн газраас эдийн засгийг сэргээх, нийтийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих ажил өрнүүлсэн. Мөн нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байгааг танилцуулгад дурдав. Энэ нь ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 0.4 хувиар нэмэхээр байгаагийн зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэн, дунд хугацаанд өсөлтийг тогтворжуулах төсөв, санхүү, шинэчлэлийн бодлогын багц хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамтаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсан хараа 2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгох тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байдаг. “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг Ирээдүйн өв санд төвлөрөх тухайн жилийн орлого, арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөсөн байна. Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа ба уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах зарим өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Амартүвшин боловсролын салбарт олон жилийн эхлээд дуусаагүй зарцсан олон төсөл байгааг дурдлаа. Мөн барилгын материалын үнэ өссөний улмаас дээрх төслүүдийн өртөг ч нэмэгдэж байгааг хэлээд 2022 онд өртгийг нь нэмсэн хэдэн төсөл байгааг тодруулав. Түүнчлэнтөрийн өмчит компаниудаас 400 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг авах төсөөллийг биелүүлэхийн тулд эдгээр компанийн бүтцэд өөрчлөлт оруулах эсэхийг асуув. Сангийн сайд Б.Жавхлан олон жил зарцсан 120 төслийн 103-т нь 184.7 тэрбум төгрөгийг 2022 оны төсөвт шилжүүлсэн гэдгийг хэллээ. Тэрбээр, “Төрийн өмчит компаниудад эрсдэлийн үнэлгээ хийж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бүрэн хяналтад 108 байгууллага бий. Үүнээс гадна орон нутгийн болон хамтарсан гээд тооцвол 500 гаруй төрийн өмчийн жижиг, том газар байна. Нийт эргэлтийн хөрөнгө нь 35 их наяд давсан” гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсад хэрэглээний үнийн индекс 12-13 хувьтай байгаа энэ үед Төсвийн хүрээний мэдэгдэлд 6.7 байхаар төсөөлсөн байна гэлээ. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ирэх онд өрхийн орлогыг хэрхэн дэмжихийг тодруулав. Сангийн сайд Б.Жавхлан, “Засгийн газар цар тахлын хүнд үед иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, орлогыг хамгаалах олон ажил өрнүүлсэн. Одоо хэрэгжиж буй ус, тог, хогны төлбөрийг тэглэсэн шийдвэр энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Харин ирэх жил хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно. Энэ бол өрхийн орлогод том дэмжлэг болно. Мөн энэ жилийн хүйтний улирал дуустал сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлт үргэлжилнэ. Мөн Эрүүл мэндээ хамгаал, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө үгэлжилнэ. Ингэхдээ ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл, Төв банкны репо санхүүжилтийн ач холбогдол, хамрах хүрээг нь тэлэх юм” гэлээ. УИХ-ын гишүүн Н.Учрал Засгийн газар салбаруудад реформ хийх бодлогоо төсөвтэйгөө уяхгүй байна хэмээн шүүмжлэв. Боловсролын салбарт л гэхэд нийслэлийн 50 хүүхэдтэй ангид хичээл заадаг багш сумын төвийн 15 хүүхэдтэй ангийн багшийн цалингийн ялгааг тодрууллаа. Түүнчлэн төрийн цахим шилжилт хийх нь улсын харилцааны бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотой тул кибер аюулгүй байдлыг хангахад төсөв суулгах хэрэгтэй гэлээ. Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт урсгал зардалд төсвийн шинэчлэл үргэлжилнэ хэмээв. Тэрбээр, “Монгол Улсын нийт төрийн албан хаагчдын 28 хувь нь боловсролын салбарт ажилладаг байна. Тиймээс норм, нормативын хувьд эрүүл мэндийн салбар бол иргэдэд хүргэсэн тусламж үйлчилгээгээр, боловсролын салбар нэг хүүхдэд ногдох хувьсах зардал буюу гүйцэтгэлээрээ санхүүжинэ” гэлээ. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Сонгинохайрхан дүүргийн сургуулийн 50-60 хүүхдэд хичээл зааж байгаа багшийн ачаалал, цалин хөлс хамгийн өндөр буюу 1.9 сая төгрөгийн хувьсах зардалтай. Говь-Алтай, Булган аймгийн багш нартай харьцуулаад үзэхэд өдөр, шөнө шиг ялгаатай. Нэг хүүхдэд ногдож байгаа хувьсах зардлыг сургуулийн хэв шинжээр нь ялгаж дүн шинжилгээ хийх ёстой. Өмнө нь боловсролын салбарт хоёр төрлийн санхүүжилт байсан. Нэг нь урсгал зардал, нөгөө нь хүүхдийн хувьсах зардал. Энэ жил төсвийн шинэчлэлийн хүрээнд суурь зардал нь хэвээрээ явна. Гэхдээ хувьсах зардлыг олгохдоо хүүхдийн сурлагын ахиц, амжилтыг үндэслэнэ. Ингэснээр багш нарын ажлыг бодитой үнэлэх боломж бий болно” хэмээв. Ийнхүү дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.7 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.