Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгохдоо өнөөдрийн чадамжаар бус ирээдүйн боломжийг нь харгалзан үздэг байхыг хүсэв

НИЙТЛЭСЭН: 2021-09-15 13:27:37
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Их Хурал, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран гурав дахь удаагийн “Баялаг бүтээгч – өглөөний уулзалт”-ыг “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн дор өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцов. Цар тахлын үед төр-хувийн хэвшил уялдаа холбоотой хамтарч ажиллаж хүнд цаг үеийг хамтдаа даван туулах гарцыг олох, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдэж, хууль, эрх зүйн орчныг таатай болгоход санаа бодлыг нь сонсох, бодлогоор дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрэхэд энэ удаагийн уулзалтын зорилго оршиж байгаа юм. Улсын Их Хурлаас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Баялаг бүтээгчдээ дэмжих ажилд хамтран оролцож, шүүмжлэгч няцаагч биш, нэг зүгт харж, нэг бодлогоор бизнесийн орчноо хөгжүүлэх цаг болсон. Нэмүү өртөг шингээж байгаа үйлдвэрлэгчид бол жинхэнэ баялаг бүтээгчид гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцоллоо. Өнгөрсөн 30 жилийн туршлагаа цэгнэж, КОВИД-ийн нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр улс орон, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг гаргахаар Улсын Их Хурал дээр Ажлын баг ажиллаж байгаа. Халамжаас бүтээмж рүү шилжих, ЭРСДЭЛ-ийн сүүдрээс БОЛОМЖ-ийн гэрэл харагдаж буй чухамхүү энэ цаг үеэс энэ шинэчлэлийг эхлүүлэх нь илүү үр дүнтэй. Үсрэнгүй хөгжлийг хурдацтай бий болгосон Япон, Солонгос, Сингапур зэрэг улс орон, Хонконг, Тайваний хөгжлийн сайн туршлагаас суралцаж, Ази хэв маяг гэж хэлж болох хөгжлийн зөв загварт тулгуурласан сайн засаглал, зөв стратеги, тууштай бодлого, оновчтой төлөвлөлт, төр-хувийн хэвшлийн ойлголцлыг өндөр түвшинд байлгадаг тогтолцоо манай улсад илүү тохиромжтой нь харагдаж байна. Энэ зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах, хөгжлийн төлөөх байнгын ажиллагаатай механизм байгуулах зэрэг санаачилгууд гарч байгааг бүрэн дэмжиж байна. Улсын Их Хурлын даргын захирамжаар олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлээр хуулийн төсөл боловсруулах, эдийн засгийг эрчимжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Зөвлөлдөх ажлын хэсгийг байгуулаад байна. Худалдаа, эдийн засаг, бизнесийн орчинтой холбоотой бүхий л хуулийн төсөлд боловсруулалтын шатнаас нь эхлэн МҮХАҮТ, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах нь энэ Ажлын хэсгийн зорилт байх болно. Хурал, уулзалтаар өөр өөр санал гараад, эцсийн дүн тодорхой бус болдог тул хуулийн төсөлд мэргэжлийн холбоод нэгдсэн байдлаар саналаа өгөх хэрэгтэй. Энэ намрын чуулганаас эхлэн МҮХАҮТ, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, баялаг бүтээгч үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэй эдийн засгаа эрчимжүүлэх чиглэлийн хуулийн төсөл дээр хамтран ажилладаг байнгын ажиллагаатай механизмтай болохыг бид зорьж байгаа. Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа бүх хуулийн төслийг lawmaker.paliament.mn lawforum.paliament.mn цахим хуудсанд байршуулсан учраас хэзээ ч өөрсдийн саналаа хуулийн төсөлд тусгах боломж нээлттэй бий. Түүнчлэн Улсын Их Хурал хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Хөрөнгийн удирдлагын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн холбоодын тухай, Зөвшөөрлийн тухай, Худалдааны тухай зэрэг бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах 15 хуулийн төслийг хэлэлцэхээр ажиллаж байна. Зарим нь өргөн баригдсан, зарим нь боловсруулалтын шатанд байгаа гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ. Монголбанкнаас КОВИД-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод 10.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгох ажлыг 2020 оны 4 дүгээр улиралд эхлүүлсэн. Энэ хүрээнд 2020 оны 12 дугаар сард олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болон зээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээр ашигласан байна. Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгох зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг болгон нэмжээ. Мөн репо зээлийн хүрээнд 947 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирснээс 895 тэрбум орчим төгрөгийг арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэсэн. Нийт 3738 зээлийн хүсэлт ирснээс 2930-ийг шийдэж, нийт 30283 ажлын байрыг хадгалж чадсан гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танилцуулав. Бизнесийн салбарт 1990 оноос хойш тохиолдсон хамгийн том эдийн засгийн хямрал болж, 548 мянган ажлын байр хямралд гүнзгий өртсөн. ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг салбарууд уналтад орсон талаар судалгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан байдаг. Цар тахлын нөхцөл байдал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ажлын байраа хадгалж үлдэхэд том сорилт болж байгааг баялаг бүтээгчид хэлж байна. Тухайлбал, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан үндэсний аж үйлдвэрийн цогцолборуудыг бий болгож, дотоодын борлуулалт, худалдан авалтыг дэмжих хууль эрх зүйн орчин хэрэгцээтэй байгааг хэллээ. Түүнчлэн “хавтгайрсан” халамжийн бодлогыг өөрчлөхгүй бол ажил хийх хүн олдохгүй болсныг “Чиглэл” компанийн захирал Ц.Бумцэнд хэлж байлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тодорхой шаардлага хангасан бол төрийн байгууллагууд тендер зарлахгүй шууд худалдан авалт хийх зохицуулалт байдаг ч бодит байдалд хэрэгжихгүй байгааг “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр хэлээд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын даргаас хүслээ. Мөн баялаг бүтээгчдийн зүгээс арилжааны банкуудын зээлийн шалгуурыг тодорхой болгох, картын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах боломжийн талаар тодруулсан. Үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгохдоо өнөөдрийн чадамжаар бус ирээдүйд өсөн нэмэгдэх боломжийг нь харгалзан үздэг байхыг арилжааны банкны удирдлагууд хүсэв. Монголд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц боломж их байна. Бяслаг малчин өрхүүдийн орлогын эх үүсвэрийг бий болгохоос гадна Монгол Улсын экспортыг төрөлжүүлж, нэмэгдүүлэх ач холбогдолтой. Монголын бяслаг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломжтой ч үүнийгээ хангалттай ашиглаж чадахгүй байна. Үүнд төрөөс дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг "Монголиан Артизан Чийз Мэйкерс Юнион" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Майкл Морров хэллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, Худалдаа үйлчилгээний салбараас аж үйлдвэрийн салбар 10 дахин илүү ажлын байр буй болгодог. Энэ оныг цар тахлаас үүдэн хүндэрсэн бизнес, эдийн засгаа сэргээх чухал үе хэмээн үзэж, төр, засаг-бизнесийнхний итгэл, ойлголцлыг шинэ шатанд гаргаж, байгаа боломжоо ашигласан, халамжаас хөдөлмөрт, олборлохоос бүтээмжид, импортоос экспортод шилжих хэрэгтэй. "Ковид-19" цар тахлын дараах эдийн засгийн их сэргэлтийн гарааны жил байхын төлөө хамтран ажиллахыг уриаллаа. Ингээд уулзалтын төгсгөлд “Баялаг бүтээгчдийн дэмжих холбоо”-ноос бизнес эрхлэгчдээс гаргасан санал санаачилгыг нэгтгэсэн хүсэлтийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Б.Батбилэг “Тэргүүний барилгачин” боллоо
8 минут    

Өнөөдөр ажиллах шинжилгээний суурин болон явуулын цэгүүд
10 минут    

Мөрөн сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа
10 минут    

Хоногт 3000 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
12 минут    

ӨНӨӨДӨР: Г.К.Жуковын талбайн газрын маргааны талаар мэдээлнэ
16 минут    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
17 минут    

Үс засуулбал өлзийтэй сайн
17 минут    

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
16 цаг    

Катар улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
17 цаг    

Малайзад халдварын 15 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ
19 цаг    

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ
21 цаг    

“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ
21 цаг    

Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ
21 цаг    

Хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна
21 цаг    

Үндэсний номын баяр үргэлжилж байна
21 цаг    

Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ
21 цаг    

Цагдаагийн 60 гаруй албан хаагч эргүүл хяналт хийж байна
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд илтгэл тавив
21 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод айлчилж байна
21 цаг    

Монгол Улс ШХАБ-ын ээлжит хуралдаанд ажиглагч статустай оролцов
21 цаг    

Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагт ажиллана
21 цаг    

Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ
21 цаг    

Халдварын тархалт өндөр байна
21 цаг    

Хөвсгөлд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгдлээ
21 цаг    

Цэвэрлэх байгууламж маргааш нээлтээ хийнэ
22 цаг    

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
22 цаг    

Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?
1 өдөр    

"Оролцоо" төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучууд Улаанбаатар хотыг зорилоо
1 өдөр    

Туркт 104.6 сая орчим тун вакцин тарьжээ
1 өдөр    

“G20”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистаны асуудлыг хэлэлцэнэ
1 өдөр    

"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ
1 өдөр    

Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов
1 өдөр    

ДЭМБ-ын шинжээчдийн баг Ливан улсад ажиллана
1 өдөр    

Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна
1 өдөр    

Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 хүн энджээ
1 өдөр    

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
1 өдөр    

"Аз жаргалтай гэр бүл" сургалт болов
1 өдөр    

БНХАУ-ын Экспорт-Импорт банк гурван тэрбум юанийн бонд гаргажээ
1 өдөр    

Өнөөдөр ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд
1 өдөр    

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
2 өдөр    

Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
2 өдөр    

Энэтхэгт өдөрт 20 сая гаруй тун вакцин тарьжээ
2 өдөр    

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг 61 сарын хугацаанд барина
2 өдөр    

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх төлөвлөгөө баталлаа
2 өдөр    

“Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ
2 өдөр    

Хилчин бүсгүй 1100 км замыг туулж өнөөдөр бариандаа орлоо
2 өдөр    

Сэлэнгэ аймагт халдварын нийт тохиолдол 7766 болж, дахин нэг иргэн нас барлаа
2 өдөр    

Тавдугаар цэцэрлэг сургалтын зургаан төв бүхий “Цэцэгхэн” хотхон байгуулав
2 өдөр    

Номын сан 30 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулна
2 өдөр    

Монгол орны геологийн судалгааны баримт, мэдээллийг эдийн засгийн эргэлтэд оруулна
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.