Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.ЛАМЖАВ: Дахин хэлье, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэн нэгнийг эрхлүүлэхэд зориулагдах ёсгүй

НИЙТЛЭСЭН: 2021-05-13 13:07:57
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжавтай ярилцлаа. -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших боломжгүй байх зохицуулалт туссан. Үүнээс үүдэн улстөржилт ихээр өрнөж, одоо ч үргэлжилсээр байна. Нэмэлт, өөрчлөлт хийх үед энэ асуудлыг анзаараагүй юу? -Тийм зохицуулалт туссан. Туссан гэдэг нь бараг бүх өөрчлөлтийг түүний дотор Ерөнхийлөгчийг “30.2 ...зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан. Харин өөрч-лөлтийн “191.2 Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалтыг олон улсын мэргэжлийн байгууллагаас эсэргүүцсэн мэдэгдэл ирүүлсэн учир төгсгөлийн хэлэлцүүлгийн үед 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан. “Бараг” гэсний учир энэ. 2019 онд УИХ-д оруулсан ҮХНӨ оруулах хамгийн сүүлчийн төсөлд 30.2 заалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр төлөвлөсөн байсан. Тухайн үед танай сонинд өгсөн ярилцлагадаа би “ҮХНӨ хэн нэгнийг эрх-лүүлэхэд зориулагдах ёсгүй” гэж хэлж байсан. Ний нуугүй үнэнээ хэлэхэд, 30.2 заалтыг 2020 оноос дагаж мөрдөнө гэснийг МАН-ын бүлэг дангаар оруулчихлаа хэмээн төөрөгдөөд, ҮХНӨ-ийг Ерөнхийлөгч батламжлах ёслолыг бага боловч түгшүүртэй ажиглаж байсан билээ. Гэтэл ТББХ-ны 2019 оны есдүгээр сарын 7-ны өдрийн, ЕТГ-ын дарга оролцсон хуралдаанаар энэ хугацаан дээр тохирсон байсныг тус хуралдааны дүрс бичлэгээс хожим олж мэдсэн юм. Ажлын дэд хэсгийн гишүүд хэлэлцүүлэг бүр дээр “үүдэнд” суун оролцдог байсан боловч миний бие энэ хуралдааныг тасалсан байж таарчээ. -Чухам яагаад ийм зохицуулалт тусах болов? -Дахин хэлье, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэн нэгнийг эрхлүүлэхэд зориулагдах ёсгүй. Хуулийг хохироох байдлаар хэрэглэж болохгүй тухай эрүүгийн хэрэгт баримталдаг НҮБ-ын Пактуудын зарчим энд хамаарахгүй. Улиран сонгогдохоор дахин нэр дэвшихгүй болсноор Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж, Халтмаагийн Баттулга нар хохирч сүйдсэн юу байна. Цаана чинь ганц ч удаа нэр дэвшиж үзээгүй 3.5 сая иргэн байна. Харьцуулж хараад үз. Ард түмнээс дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон Ерөнхийлөгчийн хугацааг хоёр жилээр сунгая гэх зэрэг нь Үндсэн хуулийн “3.1 Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн суурь зарчимд хэр нийцэх бол. ҮХНӨ оруулах төслийг боловсруулах, хэлэлцэн батлах урт хугацааны үйл ажиллагааг ойроос ажиж, бага боловч оролцоотой байсан хүний хувиар хэлэхэд, АН ч тэр, Ерөнхийлөгч ч мөн адил энэ хугацаанд гэнэдүүлэх, дэгээдэж унагах зорилготой улс төрийн олон ажиллагаа явуулахын оронд ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж сайтар боловсруулсан нэгдмэл байр суурьтай оролцох байсан юм. Хийх ёстой олон зүйлийг хийхэд оролцохгүй, цаг алдсан. Эцэст нь хамгийн гол шалтгааныг хэлье. Парламентын засгийг сонгосон манай улсын хувьд гүйцэтгэх засаг маань хоёр толгойтой мэт зохицуулагдсан явдлыг засах шаардлага 1996 оноос эхлэн тодоор ажиглагдах болж энэ чиглэлд 2016 оныг дуустал УИХ дахь АН-ын болон МАН-ын бүлэг идэвхтэй ажиллаж ирсэн түүхтэй. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой маргаан эцэстээ өлсгөлөн зарлах хэмжээнд хүрч хурцадлаа. Та энэ нөхцөл байдалд ямар үнэлэлт дүгнэлттэй байна вэ? -1990 оны гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл Монголд болсон улс төрийн олон өлсгөлөнг харлаа, эхний нэлээд хэдийг өлсөгч тал нэр төртэйгөөр өлсгөлөнгөөс хагацахад нь тусалсан удаатай. Хамгийн анхныхаас бусад нь ямар ч амжилтад хүрч байгаагүйг гэрчилнэ. Ийм байтал шоронд эрх нь ер бусын байдлаар зөрчигдсөн хоригдол шиг өлсгөлөн зарладаг хүмүүсийг би гайхдаг. Жасрайн Засгийн газрын үед болсон нэгэн өлсгөлөн Экс Ерөнхий сайд, Д.Бямбасүрэн,УБХ-ын гишүүн П.Улаанхүү хоёр өлсөгчдийн тойрог дээр очин өлсгөлөнг наадам хүртэл өртөөлөн үргэлжлүүлнэ хэмээн уриалж байхад өлсгөлөнд сууж байсан Н.Алтанхуяг “Эндээс амьд гардаг юм бол Улаанхүү чамайг ална даа” гэж байсан юм. Маргааш Хятадын дарга Ли Пэн ирэх тул өлсөгчид “улсаа бодон мэдэгдэл хийж” өлсгөлөнгөө зогсоов.Маргааш өглөө нь ГХ-ны сайд Ц.Гомбосүрэн ордны зүүн хойд хаалган дээр тааралдаад надад баяр хүргэж байсан билээ. Улс төр хийхийн тулд дүрмээр тоглож сурах хэрэгтэй. Дүрэм таалагдахгүй байж болно. Өөрийн дүрмийг тогтоохын тулд өрсөлдөгчөө өрсөлдөгчийн зохиосон дүрмээр ялах хэрэгтэй болдог. АН-ыг хагаралд хүргэсэн шалтгаан нь юун түрүүн АН-ын дүрэмд, тухайлбал “УИХ-ын сонгуульд ялагдвал намын дарга 14 хоногийн дотор эрх мэдлээ шилжүүлж намаа төлөөлөх эрхгүй болно” гэсэн утгатай АН-ын дүрмийн 3.10.2.1 заалт бололтой. Дараагийн хүн албан ёсоор сонгогдох буюу томилогдох хүртэл өмнөх нь үүргээ гүйцэтгэж байх тасралтгүйн зарчим алдагдсан байна. Цэцийн гишүүн хугацаа нь дуусахаар огцроод байдаг хуультай байсан бол манайх аль хэдийнэ Үндсэн хуулийн манаачгүй болох байлаа. МАН-ыг сонгомооргүй байсан ч АН-ынхан иймэрхүү сул дорой байдаг болохоор МАН-ыг сонгоход хүрдэг сонгогчдын хувь хэмжээг социологийн судалгаагаар тогтоовол сонин байхсан. -УИХ дахь Ардчилсан намын гишүүд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх ёстой байсан, С.Эрдэнийг нэр дэвшүүлсэн нь буруу гэж буй. СЕХ нэгэнт нэр дэвшигчээ тодруулчихсан байхад тэдний хүслээр өөрчлөх боломжтой юу? -2020 оны УИХ-ын сонгуулийн дүн ёсоор АН-аас нэг нэр дэвшигчийг бүртгэх Үндсэн хуулийн заалттай. Хэнийгээ дэвшүүлэх нь тухайн намын дүрмээр шийдэгдэнэ. Дүрэм Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцсэн байх ёстой. Энэ оны Монголд болж буй үнэгүй жүжгүүдээс ажихад СЕХ урьд өмнө хэзээ ч байгаагүй хашир няхуур ажиллаж байгаа болов уу. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа ийм хашир нягт байхад эергээр нөлөөлж байгаа нь эргэлзээгүй. Сонгуулийн процесс явагддаг журмаараа тасралтгүй үргэлжлэх байх. -Ардчилсан намын гишүүд Монгол Улс нэг намын дарангуйлалд орчихжээ, төрийн байгууллагууд бүгд МАН-ын талд ажиллаж, АН-ыг бусниулж байна гэж яриад байгаа. Энэ хэр бодитой бол? -Үнэнийг хэлэхэд, би ч гэсэн энэ талаар санаа зовдог. МАН-ын хангалттай өндөр албан тушаалын хүн ердийн нөхцөлд аминчлан надад “Манайх Хятадын замаар явах байсан юм” гэхэд нь би “Яваагүй зам бүхэн сайхан” гэхэд тэр “За за больё” гэж билээ. Энэ бол тэр хүний чин сэтгэлийн үг байсан байх. Энэ яахав гэхэд АНУ-ын сенатор Монголд болж буй өнөөдрийн асуудлаар буруу мэдээлэлтэй боловч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хятадад айлчлах үедээ Хятадтай адил замаар хөгжинө гэж албан ёсоор мэдэгдсэн гэсэн байна. Хэрэв энэ үнэн бол санаа зовох хангалттай шалтгаан. Би Хятадын сонгосон замыг буруутгах гэсэндээ биш, 1992 онд Монголын ард түмний нэгэнт сонгосон хүний эрхийг хамгаалах ардчиллын замыг бэхжүүлэх сонирхлын үүднээс үүнийг хэлж байна. АН-ыг бол бусниулаад байх шаардлага алга, өөрөө бусниад байна шүү дээ. Харин энэ удаан үргэлжилж буй "Ковид-19" хөл хорионы явцад манай хүчний байгууллагуудын тархи толгой ямар программаар ажилладаг, хэнийг дуурайх дуртай зэргийг хангалттай ажиглаж болохоор байлаа. УИХ ч энэ асуудал дээр маш хайнга, юу хийхээ мэдэхгүй байна. -Өлсгөлөн, суулт зэргээс шалтгаалж Ерөнхийлөгчийн сонгууль хойшлох уу. Ямар тохиолдолд тус сонгууль хойшлох вэ? -"Ковид-19" онцгой нөхцөлд сонгуулиуд хойшлохгүй байгаа юм чинь баргийн юмыг ажрахгүй явагдах байх. Гэхдээ зарим өндөр албан тушаалтны сэвэлт, өдөөн хатгалга, санхүүжилтээр нийгмийн эмх замбараагүй байдал үүсч, хууль бусаар цэрэг, цагдаагийн хүч хэрэглэхдээ хүрэхээс болгоомжлох хэрэгтэй. -Хэрэв сонгууль хойшлогдвол намууд дахин нэр дэвшигчдээ тодруулах шаардлагатай болох уу? -Бараг тохиолдохгүй алсын юмыг таамаглаж ярих шаардлагагүй юм биш үү. -Ер нь сонгууль угтсан улс төрийн хямрал болж байгаа нь юутай холбоотой вэ. Ийм нөхцөл бүрдүүлж байгаа гол шалтгаан нь юу бол? -Юун түрүүн улс төрийн хямрал болоогүй байна. Өндөр албан тушаалтнуудын өдөөн хатгалтаар хууль зүйн үндэслэлгүй, ард түмнийг мэдээллээр төөрөгдүүлж улс төрийн хямралд хүргэх зорилготой үйл ажиллагаа бол явагдаж байна. Эдгээр албан тушаалтан итгэл үнэмшил гэхээсээ илүү мэргэжлийн хашир зөвлөхүүдийн хомсдолоос улбаатай төөрөгдөлд автсан байх өндөр магадлалтай. Эх сурвалж: Өдрийн сонин
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.