ХЭҮК-оос Улсын онцгой комисст зөвлөмж хүргүүлэв

Монгол Улсад коронавируст халдварын дотоодын анхны тохиолдол бүртгэгдэж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой, covid-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос шуурхай үнэлгээ хийж, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох гомдол, мэдээллийг шалгажээ. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Комиссын гишүүд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяа Түр хамгаалах байр, Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр, 107, 108 утас, Хан-Уул дүүргийн Хүүхэд хамгааллын байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Цагдан хорих 0461 дүгээр хаалттай ангид, 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17, Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороодод тус тус ажиллаж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна.
2020 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн шилжсэнээс хойш иргэд, байгууллагаас Комисст хандаж нийт 539 гомдол, мэдээлэл ирүүлсний 51 нь короновируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаатай холбоотой байгаа бөгөөд гомдлын дагуу мөн шалгалт хийжээ. Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Онцгой Комисст зөвлөмж хүргүүлсэн байна. Үүний зэрэгцээ, 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд Комисс орон нутгийн ажилтнуудтайгаа цахим хурал хийж, цар тахалтай тэмцэх орон нутгийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөж хамтран ажиллах чиглэл өгчээ.
Иргэн Танд коронавируст халдварыг хязгаарлах хөл хориотой холбоотой хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаар гомдол, мэдээлэл байвал ХЭҮК-ын www.nhrcm.gov.mn цахим хаяг, www.facebook.com/nhrcm, www.twitter.com/nhrcm хуудсаар, хүний эрхийн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл 70000222 дугаартай утсанд хандаж болох юм.
УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 23-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Шинэчлэгдсэн хуулийн дагуу УИХ-ын 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 34 дугаар тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын таван гишүүн томилогдсон билээ. 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс ХЭҮК-ын шинэ гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Комиссын даргын үүргийг Комиссын гишүүн Ж.Хунан түр орлон гүйцэтгэж буй юм.
Б.ЖАРГАЛ

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ
Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав
З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл
МЭНДЧИЛГЭЭ: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ ЦАХИМААР БОЛЛОО
ИМПОРТЫН МОТОЦИКЛИЙН ХУДАЛДААНД СТАНДАРТ ТОГТООНО
Дэлхийн шилдэг гиннесийн амжилтууд
"СЭРҮҮЛЭГ" СОНИНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ С.БАЯРМӨНХ "ШИЖИР АЛТ" ХХК-ИЙН ЗАХИРЛААР ОЧНО
ФИЗИКЧ залууд туслах ХАНДИВЫН АЯНЫ өглөг тасрахгүй
Манангийн Сэхээн амьдруулах тасаг
Нийтийн тээвэр хэвийн явагдана
Дарангуйлагч дэглэмтэй зэрэгцэн орших амьдрал
“Эзэнгүй” үлдсэн МNB-ийг эзэнтэй болгох хэрэгтэй
Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийг танилцуулж байна
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгуулийн эргэн тойронд
Ц. Элбэгдорж #14 нийтлэл
Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компани ил болов уу?
Иргэн Ц.Цэцэгбал ЭСЯ-аас санал болгосон гурван боломжоос татгалзсан
Сонгуульд ялагдуулсан МАН-ын гишүүдэд хариуцлага тооцохоор яригдаж байна
С.Ганбаатар: Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж 2009 оноос хойш махыг нь зулгааж байна
“Rio Tinto” “Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 6.7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ
Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулиар блокчэйн ашиглаж, ямар ч зардалгүйгээр саналаа өгөх боломж байна
Маргааш өглөөний 06:00 цагаас эхлэн хотоос гарах хөдөлгөөнийг хаана
Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томиллоо
"Ачит Ихт" ХХК ес дэх улирлын ногдол ашгаа хуваариллаа
Ц.Элбэгдорж Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлжээ
GCJOINT олон нийтийн блокчейн сүлжээний талаар анхны онлайн медиа ярилцлага!
Ш.ОТГОН-ӨЛЗИЙ: МҮОНРТ-ийн удирдлагад нэр дэвшигчдээ онлайн мэтгэлцээнд урьж байна
Цэргийн төв госпиталийн 3 ажилтан халдвар авжээ
Монгол, Оросын залуучуудын уулзалт болов
SOS: Дахин нэг НЯРАЙ ХОГИЙН цэгт хаягдаж, амиа алдлаа
Товчоодоор нэвтэрсэн 10775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна
“Драгон” төвөөс өдөрт 1000-1200 иргэнийг орон нутагт нь буцааж байна
Д.Трампын өмгөөлөгч коронавирусээр халдварлажээ
ЗӨВЛӨМЖ: Зах, худалдааны төв, дэлгүүрээр үйлчлүүлэхдээ ЮУ АНХААРАХ вэ?
Дэлхий даяар нэг өдөрт 525 мянган хүнээс халдвар илэрлээ
АН-ын бүлэг: ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй
А.Амбасэлмаа: Батлагдсан 29 тохиолдол тусгаарлалтад байсан иргэд
МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРОН ТООНД НЭР ДЭВШИГЧ Ш.ОТГОН-ӨЛЗИЙГИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.