Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

У.Хүрэлсүх: Сувилагчаар сурч буй оюутнуудад сурлагын амжилтаас хамааруулан 70-100 хувийн хөнгөлөлт үзүүлнэ

НИЙТЛЭСЭН: 2020-09-01 10:51:18
Нийгэм > Боловсрол | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хүүхэд багачууд, оюутан залуустаа хүргэсэн хичээлиййн шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.

Эрхэм хүүхэд багачууд, сурагч, оюутан, эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, эцэг эхчүүд ээ!

Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон Ерөнхий сайдын хувиар 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлье!

Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, улс орны өндөржүүлсэн онцгой байдалд дүгнэлт хийж тусгай зохицуулалтаар хичээлийн шинэ жилийг Монгол Улс эхлүүлж байна. Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан сургалтын үйл ажиллагааг 3 улиралтай болгон танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрт шилжүүлж, суралцагч, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд нэн хариуцлагатай хичээлийн жил эхэллээ.

Ардын сургуулийн алтан босгыг анх удаа алхан орж байгаа 83,233 хүүхэд багачууддаа баяр хүргэе!

Цар тахлын улмаас улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн хувьд амаргүй нөхцөлд байгаа хэдий ч Засгийн газраас улс орны тэргүүлэх салбар, ирээдүйн хөгжлийн үндэс суурь болсон боловсролын салбарын төсөв, санхүүжилтийг бууруулахгүй байх зарчмыг хатуу баримтлан 9 дүгээр сарын 1-ний байдлаар шинээр 30 сургуулийн байр, өргөтгөлийг, 45 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулж, сургуулийн хүүхдийн суудлын тоог 14 мянгаар, цэцэрлэгийн орны тоог 6 мянгаар нэмэгдүүлж, хүртээмж, чанарыг сайжруулахад онцгой анхаарлаа. Энэ ондоо багтааж 31 сургуулийн барилга, өргөтгөл, 41 цэцэрлэгийн барилга, өргөтгөл болон сургуулийн 24 дотуур байрыг нэмж оруулахаар ажиллаж байна.

Монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн дэлхийд өрсөлдөх “Монгол хүн”-ийг бэлтгэхэд боловсролын бодлого, үйл ажиллагааг чиглүүлэхэд гол анхаарлаа хандуулна.

Монголын хүүхэд бүр Монголын минь ирээдүй билээ.

Та нар минь энэ сайхан эх орон, байгалиа хайрладаг, давтагдашгүй арвин түүхт Монгол улсаараа бахархаж, дэлхийд гайхагдсан, эх оронч сэтгэлгээтэй иргэн болж төлөвшөөрэй.

Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулж, чадвартай боловсон хүчин бэлтгэх нь улсын хөгжлийн түлхүүр билээ. Судлаач оюутан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих замаар үндэсний хэмжээний “Судалгааны их сургууль”-ийг хөгжүүлнэ.

Мөн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр амжилттай суралцагч оюутнуудыг урамшуулан хөгжүүлэх зорилгоор миний бие “Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийг санаачилж, оюутны хөгжлийн зээлийг эдгээр чиглэлд олгох бодлогыг баримтална.

Өнөөгийн нөхцөл байдалд улс оронд нэн хэрэгцээтэй сувилагч мэргэжлээр суралцагчдын сургалтын төлбөрийг сурлагын амжилтаас хамааруулан 70-100 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэн хэрэгжүүлж эхэлж байна.

Хүүхэд багачууд, оюутан суралцагч, залуучууд аа!

Та бүхэн энэ онцгой цаг үед эрүүл мэнддээ анхаарч “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн ардын сайхан сургаалыг санаж, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийнхээ үг, зөвлөмжийг даган, биеийн тамираар хичээллэн чийрэгжиж, эрдэм номдоо шамдан суралцаарай.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш нараа!

Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг эзэмшигч Та бүхнийхээ хөгжлийн болон нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, цалин хөлсийг улсын дунджаас дээш байхаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед хүүхдэд эрдэм ном сургах эрхэм үүргээсээ огтхон ч хөндийрөөгүй хүмүүс бол багш нар, боловсролын салбарт ажиллаж байгаа нийт албан хаагчид Та бүхэн бөгөөд цаашид ч энэхүү хариуцлагатай үүргээ чин сэтгэлээсээ биелүүлнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайд миний бие огтхон ч эргэлзэхгүй байна.

Эрхэм хүндэт эцэг, эхчүүдээ!

“Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээн их зохиолч Д.Нацагдорж хэлсэн байдаг. Та бүхэн үр хүүхдийнхээ төлөө нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг өдөр тутамдаа хэрэглэж, боловсролын байгууллагатайгаа нягт хамтран, дэмжиж ажиллаарай.

Монгол хүүхэд бүхэн эрүүл саруул байж, инээд баяслаар дүүрэн, эрдэм номоор арвин байх болтугай!

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.