Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Фэйсбүүкт 3 пост тутмын нэг нь сонгуулийн төлбөртэй нийтлэл байжээ

НИЙТЛЭСЭН: 2020-06-15 08:52:44
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 24-нд болно. Энэ удаагийн сонгуулийн үйл явцад Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс таван чиглэлээр мониторинг хийж эхлээд байна. Энэхүү судалгааны дүнгийн талаар Нээлттэй нийгэм  форум ТББ-аас танилцуулсныг тоймлон хүргэе.


САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИД “НО” ИЛЭРСЭНГҮЙ

2012 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулахад гарсан томоохон өөрчлөлт бол автоматжуулсан системийг нэвтрүүлсэн юм. Сонгогчдын саналыг гараар биш автоматаар тоолох болсноор болзошгүй эрсдлээс сэргийлнэ гэж үзсэн юм. Энэ удаагийн ээлжит сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд техник хэрэгсэл, гэрчилгээ олгох үйл ажиллагаанд  нам, эвсэл, ТББ-уудаас томилсон хөндлөнгийн ажилагч нар хяналт тавьжээ.

Нам эвслийн ажиглагчдын хувьд 19 нэгжээс тав нь хөндлөнгийн ажиглалт хийж байгаа нь хангалтгүй гэж үзсэн байна.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны ачуулахаар бэлтгэсэн санал тоолох төхөөрөмжөөс санамсаргүй байдлаар сонголт хийж тест хийжээ. Ингэхдээ  нэр дэвшигч тус бүрд өгсөн саналыг бүрэн уншиж байгаа эсэх, холимог байдлаар уншуулах, илүү санал бөглөсөн, өөр тойргийн, хүчингүй хуудас уншуулсны дараа, цахилгаан тасарсан үед аккумлятороор ажиллах, CF картын нэг нь байхгүй ажиллаж байгаа эсэх, зургийн файл тулгалт хийх шалгалтуудыг туршиж үзэхэд ямар нэгэн “но” илрээгүй байна.  Өөрөөр хэлбэл, дээрх дурдсан тестийг сонгуулийн  санал тоолох төхөөрөмж бүрэн давсан байна.

СОНГУУЛИЙН 19 ХЭСГИЙН ХОРООНД 42.517 СОНГОГЧИЙН МЭДЭЭЛЭЛ БАЙНА

УИХ-ын сонгуулийн санал хураалттай холбоотой нэг асуудал бол сонгогчийн бүртгэл. Сонгуулийн 19 хэсгийн хороонд 42.517 сонгогчийн мэдээлэл байна. Үүнээс 11 хэсгийн 25122 иргэний мэдээллийг энэ сарын 8-10-ны өдрүүдэд шалгахад зарим хаяг дээр 20 хүн бүртгэлтэй хаяг дээр хоёр хүн оршин суудаг, нэг хаяг дээр 49 сонгогч бүртгэгджээ.

Сонгогчдын нэрийн жагсаалт иргэний нийгмийн ажиглагчдад нээлттэй биш, өргөн хүрээнд хяналт тавих боломжгүй байжээ. Өөрөөр хэлбэл, хуульд заасанчлан сонрогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг зөвхөн нам, эвсэл, нэр дэвшигчид авч хянах боломжтой. Харин иргэний нийгмийн ажиглагчид зөвхөн танилцах боломжтой байгаа нь хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 28 хорооноос дөрвөн хороо буюу сонгуулийн 19 хэсгийн хороог сонгож ажиллажээ. Үүнээс 11 хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалттай танилцжээ. Ингэхдээ зөрчилтэй байж болзошгүй 11 хаягт шалгалт хийхэд найман хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломж олгоогүй байна.

ФЭЙСБҮҮКТ ГУРВАН ПОСТ ТУТМЫН НЭГ НЬ ТӨЛБӨРТЭЙ БАЙВ

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ ТББ-аас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар анх удаа нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийжээ.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний хооронд хоёр сарын хугацаанд нийгмийн сүлжээнд /фэйсбүүкт/ нэр дэвших магадлалтай гэж үзсэн зарим талууд төлбөртэйгээр сонгуулийн сурталчилгаагаа түгээсэн тохиолдлыг түүвэрлэн авч баримтжуулжээ.

Ингэхдээ УИХ-ын сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай 10 хүн, 6 нам эвслийг сонгон авчээ. Ажиглалтын дүнгээс үзвэл нэр дэвших магадлалтай гэж үзсэн 10 этгээдийн нийтэлсэн 3 пост тутмын нэг нь төлбөртэй мэдээлэл байжээ. Төлбөртэй постууд нь төвийг сахисан хандлагатай, зураг, видео давамгайлж байжээ. Зарим нь өөрийн албаны ёсны пэйжээр шууд биш тохиолдолд “дэмжигчийн” гэсэн тодотголтой пэйжээр сурталчилгаа хийх нь түгээмэл байжээ.

МАН ХАМГИЙН ИХ ХАНДИВ АВЧЭЭ

Үндэсний аудитын газар нийт 27 улс төрийн намын 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны гуравдугаар сарын 1-н хүтэл хугацаанд хүлээн авсан хандивын тайланд дүгнэлт хийжээ. Тодруулбал, найман нам хандив хүлээн авч, 19 нам хандив хүлээн аваагүй буюу тайлагнаагүй байна.

Намууд хэчнээн төгрөгийн хандив цуглуулав

  • МАН 2 тэрбум 35 сая төгрөг
  • АН 164 сая
  • МАХН 5 сая
  • Шударга иргэдийн нэгдсэн нам 18.3 сая
  • Зүй ёс нам 4.6 сая
  • Бусад нам 1 сая төгрөгөөс доош хандив хүлээн авчээ.

Гэвч олон нийтэд ил болгоод буй дээрх тайлан мэдээлэлд зардлын дансанд хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрийг дурдаагүйг Бодлогод залуусын хяналт ТББ-аас онцолжээ.

Өөрөөр хэлбэл, хандивын тайлан хүлээн авах маягт хэт ерөнхий, зарим мэдээллийг унших боломжгүй болгосон байгаа нь нам эвсэл сонгуулийн зардлаа ямар эх үүсвэрээс бүрдүүлж байгаа нь тодорхойгүй байна гэж ТББ-ынхан дүгнэжээ.

Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн компанит ажлын санхүүжилтэд хяналт тавих мониторингийн ажлыг Бодлогод залуусын хяналт ТББ хариуцан ажиллаж байгаа бөгөөд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхлэхээс дуусах, сонгуулийн зардлыг тайлагнах, ил тод болгох хүртэл нийт зургаан сарын хугацаанд үргэлжлэх юм байна.                

                ДАЛД СУРТАЛЧИЛГААГААР МАН ТЭРГҮҮЛЖ АН УДААЛАВ

Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл их цацагдаж байжээ. МҮОНТ-ийн хувььд сонгуультай холбоотой мэдээлэлд далд сурталчилгаа 82 хувийг эзэлж байсан бол “25 дугаар суваг” телевизэд 92 хувьтай байжээ.

Телевизүүдийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэлд  МАН 52 хувиар тэргүүлсэн бол АН 19 хувиар удаалжээ. Харин телевизүүд сонгогчдын боловсролд анхаарал хандуулах нь сул байжээ.

Нэр дэвшигч, сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 2-нд албан ёсоор эхлэхээс өмнө буюу зургадугаар сарын 8-10-нд таван телевизийн 271 цаг 05 минут 59 секундын нэвтрүүлэгт мониторинг хийжээ. Үүний 36 цаг 21 минут 46 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байжээ.

МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 39 хувийг АН, 15 хувийг МАН-ын мэдээлэл эзэлсэн байна. Харин бусад телевизүүдийн хувьд  МАН-ын тухай мэдээлэл дунджаар 51 хувиар давамгайлжээ.

Таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр АН 53 хувь, МАН 31 хувийг эзэлжээ. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ дээр 22 хувь байсан бол ТВ-9 тв намуудад хуваарилсан цагийнхаа зургаан хувийг оноожээ.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛСНЭЭР ДАЛД СУРТАЛЧИЛГАА БУУРЧЭЭ

"Глоб Интернэншл" ТББ-аас сонгуулийн албан ёсны суртачилгаа эхэлсэн үе буюу зургадугаар сарын 11-13-нд телевизүүдийн мэдээлэлд мониторинг хийжээ. МҮОНТ, ТВ9, MN25, ТВ5,  UBS гэсэн таван телевизийн 268 цаг 43 минут 20 секундийн нэвтрүүлгийн 39 цаг 38 минут 44 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байжээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөх дүнтэй харьцуулахад МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн хэмжээ эрс өссөн бол эсрэгээрээ арилжааны бусад телевизүүдэд буурсан үзүүлэлттэй байна.

Телевизүүдийн нийт дүнгээс харахад эрх баригч МАН-ын тухай мэдэлээл 37 хувиар давамгайлсан хэвээр байсан бол сөрөг хүчин АН дундаж дүнгээр 30 хувийг эзэлж байжээ.

Албан ёсны сурталчилгаа эхэлснээр телевизүүдийн далд сурталчилгаа буурсан байна. Тухайлбал, 25 дугаар суваг телевизийн далд сурталчилгаа 92-40 хувь хүртэл, UBS телевиз 80-4 хувь хүртэл буурсан дүн тэй гарчээ.

Эх сурвалж: Б.Цэцэг (news.mn)

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.