Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Дүү нартаа илгээх үгс

НИЙТЛЭСЭН: 2020-05-20 12:00:23
Бусад > Эрчүүд | Сэтгэгдэл: 0

Ах нь сургаж, дүү нь сонсдог гэх ардын сайхан үг бий. Нэг жилийн цэргийн албыг нэр төртэй хаагаад буцах цаг хэдийнэ болжээ. Эх орноо хамгаалах эрхэм үүргийг хилчин дүү нартаа хүлээлгэн үлдээж байна. Цэргийн алба гэдэг эр хүний шандас сорьж, бахархал төрүүлдэг аж. Саяхан л хил мэдэхгүй хэдэн бор хөвгүүд ирж байжээ. Нэг мэдэхэд халагдах цэргийн жагсаалд зогсож байх тэрхэн агшинд ахын захиасыг дүү нартаа хаяглан үлдээж байна.

Ахлах ахлагч Ж.Наранцэцэг

Дэд түрүүч А.Мягмар: Миний хувьд цэрэгт 25 настайдаа ирсэн. Анх цэрэгт явна  гэж боддоггүй байлаа. Цэрэгт дандаа малын гэдэс дотор иддэг гэж сонсоод яана даа гэж бодсон. Гэвч ирээд цэргийн албаны талаарх өөрийн бодлоосоо ичсэн. Сургалтын төвд гараад 10 хоноход л албандаа дассан. Сургалтын төвийн хугацаанд дүү нар минь сайн хичээгээрэй. Эндээс нэг жилийн цэргийн алба хаах анхан шатны мэдлэгийг олж авдаг юм шүү.

Цэргийн алба гэдэг цагийн хуваарийг ягштал мөрддөг. Цагийн хуваарьт ороод ирэхээр үнэ цэнийг мэдэрч эхэлдэг. Тиймээс нэг жилийн хугацаанд цаг хугацааг маш сайн ашиглаарай. Жилийн хугацаа гэдэг хурдан юм байна. Хилийн 0115 дугаар салбарт  нөхөн хангалтаар 49 хоног үүрэг гүйцэтгээд ирлээ. Хилийн харуулд үүрэг гүйцэтгэж, хилийн багана үзсэн үеэс хил гэж юу байдаг, эх орон, газар шорооны үнэ цэнэ юунд оршдгийг гүн гүнзгий ойлгож эхэлсэн.

Халагдах цэргийн зөвлөлөөс  цэргийн байрандаа Монгол Улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит булан тохижуулах, агуулахуудын дээвэр янзлах, засварлах болон бусад аж ахуй тохижилтын ажил төлөвлөн хийлээ. Манай оны цэргүүд ангийнхаа бүхий л бүтээн байгуулалтад оролцсон. Энэ нь эргээд бахархал болдог юм байна. Цэрэгт татагдан ирж байгаа дүү нартаа албандаа хурдан дасах хэрэгтэй, байгаа орчноо өөрийн гэр шигээ санаж, эвтэй найртай, нэг гэр бүл шиг байх хэрэгтэй гэдгийг хэлье.

 

Дэд түрүүч А.Айбек: Анх цэрэгт ирээд олон сайхан аавын хөвгүүдтэй уулзаж танилцлаа. Одоо халагдах болжээ. Ирсэн цагаасаа ангийнхаа бүтээн байгуулалтад тасралтгүй оролцож, завгүй цаг хугацааг өнгөрлөө. Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд мужаан мэргэжлээр суралцаж төгссөн. Ер нь бол наймдугаар ангиасаа эхлээд аавтайгаа юм хийж гарын дүйтэй болж, улмаар дархан, мужаан хийх сонирхлоо хөгжүүлэн системтэй мэдлэг олж авахын тулд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурсан. Монгол Улсын баатар Д.Намнангийн буланг бид ангидаа байгуулсан.

Баатрын буланд түүхийг мөнхжүүлсэн, хүндэтгэлийн улаан хөшиг, намтар, баатар цол олгосон зарлиг, өөрийн хэрэглэж байсан эд зүйлсийг байрлуулсан нь үе үеийн хугацаат цэргийн алба хаагчдад эх орон, түүх соёлоороо бахархах, залгамжлан таниулах ач холбогдолтой ажил болсон. Ангийнхаа бүх хилийн салбараар орж цэцэрлэгийн байр тохижуулах ажил хийж явахдаа малын суурь, хилийн харуулуудаар орсон.

Би үнэхээр азтай. Өөрийнхөө чаддаг зүйлээр алба хаах хугацаандаа ангидаа хувь нэмрээ оруулсан. Эргээд харахад бахархалтай, амьдралын сайхан дурсамжтай байна. Хугацаат цэргийн алба хаагчид сайхан сэтгэлээр үнэнч нөхөрлөж чадвал үүнд л үнэ цэнэ нь оршино. Цэргийн албанд ирээд олон аавын хөвгүүдтэй үнэнч найз байхыг, яаж харилцахыг, цэргийн алба, эх орноор бахархахыг сурлаа. Өөрөөрөө бас бахархаж байна. Учир нь албаа нэр төртэй хааж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Дүү нартаа албандаа үнэнч сэтгэлтэй байгаарай, Хилийн цэрэгт алба хаасандаа бахархах болно гэж хэлмээр байна.

Дэд түрүүч Ц.Ган-Эрдэнэ: Цэргийн албанд багаасаа явах хүсэлтэй байсан. Оюутан болоод сургуульд сурсаар явтал нэг мэдэхэд 24 нас хүрчихсэн. Тэгээд л хүссэн албандаа яаран ирсэн. Цэргийн амьдрал сайхан. Бүгдээрээ нэг хүн шиг байж чаддаг. Цэрэгт ирэхээсээ өмнө ШУТИС-ийн Барилгын архитектур инженерийн ангид сурдаг байсан нь ангийнхаа бүтээн байгуулалтад оролцож, хувь нэмрээ оруулахад их нөлөөлсөн.

Сурч байхдаа барилгын зураг төсөл гарган, зураг зурж, баримал хийдэг байсан. Цэрэгт ирсний дараа он жавуудтайгаа гар нийлэн ажиллаж, ажиллах хугацаандаа хөрөө арам, сийлбэр шинээр хийж сурсан. Харилцааны хувьд дотогшоо, ганцаардмал байсан бол өрөөлийн хариуцлагыг ч өөр дээрээ үүрч чадахаар болсон. Бусадтай харилцах чадвар нэлээд суусан юм болов уу гэж бодож байгаа. Их завгүй, бүтээлч цаг хугацааг өнгөрөөсөн. Чөлөө зав гарвал шатар тоглоно. Хамт алба хааж байгаа найзууддаа шатар зааж өгсөн.

Энэ нь бие биедээ зөвөөр нөлөөлөх, оюуны спортыг хөгжүүлэх, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөхөд ач холбогдолтой байлаа. Хамгийн чухал нь цэргийн алба хааснаар өөртөө их итгэлтэй болсон. Цэрэгт ирэхээсээ өмнө бөх барилддаг байсан. Өрсөлдөгч тамирчныхаа амжилтыг сонсоод сэтгэл зүйн хувьд уначихдаг. Одоо сэтгэл зүйн бэлтгэлтэй болж, хэрийн юманд нугарч, няцахааргүй болсон.

Байлдагч Б.Мөнхбат: Дунд сургуулиа дүүргээд өөрийн хүсэл сонирхлоор цэргийн албанд ирсэн. Нэг жилийн алба хаах хугацаанд Монгол Улсын хил хамгаалалт гэж юу болох талаар нарийн мэдэж авлаа. Өмнө нь эх орны үнэ цэнэ, хил, хилчдийн талаар хийсвэр ойлголттой байлаа.

Цэргийн хүний амьдрал, энгийн амьдралаас их ялгаатай. Цэргийн амьдралд бүх үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явагддаг. Анх цэрэгт ирж байхдаа хоолондоо цадахгүй байх гэж айдаг байсан. Харин цэрэгт ирсний дараа хоолны амт чанар, хүрэлцээ үнэхээр сайн байсан. Хоолноос гадна хувцасны хангалт бусад төрлийн хангалт үйлчилгээ үнэхээр сайн байсан.

Анх 57кг байсан 65кг болоод халагдлаа. Амьдрах ухаанд их суралцлаа. Биеэ дааж сурлаа. Анх ирснээ бодвол төлөвшсөн. Тэвчээртэй, хүний үг сонсдог, тунгааж боддог, хэрсүү болсон юм шиг санагдаж байгаа.

Ахлах байлдагч Е.Мергенж: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд мужаанаар суралцаж, хувийн компанид ажиллаж байгаад өөрийнхөө саналаар цэрэгт ирсэн. Цэрэгт ирээд маш их зүйл хийж сурлаа.

Цэргээс халагдаж очоод хууль сахиулахын чиглэлээр сургалтад хамрагдаж, цэргийн хүн болох бодолтой байгаа. Цэргийн албанд татагдан ирж байгаа дүү нартаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, цэргийн албаа нэр төртэй хаагаарай гэж хэлье.

 

Эх сурвалж: ХХЕГ-ын ХМОНХА

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.