Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ

НИЙТЛЭСЭН: 2020-03-26 12:20:14
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

. АТГ-т шалгуулах болсон Д.Бодьцэцэгийн нөхөр Б.Ундрам нь ЗГХЭГ-ын Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газрын захирлаар ажилладаг

“Эрдэнэс Тавантолгой” компанийн эрх бүхий албан тушаалтан болох Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Бодьцэцэгийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ. Түүнийг дээрх компаниас зарласан тендерийг будилаантуулж, МАН-аас нийслэлийн ИТХ-д сонгогдсон нэгний  хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон тухай гомдол тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдээс гаргасны дагуу ийнхүү шалгаж эхэлсэн юм байна. Гэвч энэ мэдээллийг гаргаж болохгүй тухай “Эрдэнэс Тавантолгой”-нхон гэрээтэй зарим хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа хэлсэн сурагтай.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “Уурхайн хотхон, уурхайн бүс болон төв оффист катеринг үйлчилгээ үзүүлэх” тухай тендерийг 2019 оны гуравдугаар сард ЭТТ/201901203 дугаартайгаар зарласан байдаг. Гэвч тухайн тендерийг дүгнэлгүй, хүчингүй болгожээ. Чухам ямар шалтгаанаас болж гурван удаа хүчингүй болгож, дүгнээгүй вэ гэдэг нь тодорхойгүй. Тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Шаардлага хангаагүй оролцогч “Монгол маркет” компанийг шалгаруулахын тулд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.Бодьцэцэг тэргүүтэй хүмүүс удаа дараа хүчингүй болгож байгаа бололтой” хэмээн хардаж буй юм билээ. Дээрх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дүгнэхгүй байснаар одоо “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн бүсэд ажиллаж байгаа “Монгол маркет” компанид давуу байдал ч үүсгэсэн гэхэд хилсдэхгүй. АТГ-ынханд тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдээс гаргасан гомдолд “Сонгон шалгаруулалтыг дүгнэлгүй, хүчингүй болгосноос болж захиалагч “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тухайн үеийн гүйцэтгэгч “Монгол маркет” ХХК-тай гэрээг сунгаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн.

Хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сарын 18-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь ЭТТ/202001039 тоот “Эрдэнэс Тавантолгой” ХК-д катерингийн үйлчилгээ үзүүлэх” ижил төстэй тендер зарлаж, сонирхсон аж ахуйн нэгжүүд оролцох хүсэлтээ гаргаж, материалыг нь худалдан авсан боловч хэт нэг талыг барьж тендер шалгаруулалтын өгөгдөлийн хүснэгт бэлджээ. Мөн 2019 онд зарласан ижил төстэй тендерийг амжилтгүй болгосон нарийн бичиг Д. Бодьцэцэг Үнэлгээний хорооны нарийн бичгээр дахин ажиллаж байна. Бид уг Үнэлгээний хороог ашиг сонирхлын зөрчилтэйгөөс гадна тухайн тендерийг үнэлэх чадамжгүй гэж үзэж байна” хэмээн онцолсон байв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендер шалгаруулалтын өгөгдөлийн хүснэгтэд “Cүүлийн таван жилийн дотор гурваас доошгүй жилд нь хоногт 200 хүнээс багагүй хүнд катерингийн үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх,  ижил төрлийн үйлчилгээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх”-ыг шаарджээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг шударгаар өрсөлдөх эрхийг нь хязгаарласан заалт гэж компаниуд үзэж буй аж.

Мөн “Сүүлийн гурван жил буюу 2017, 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт ирүүлэх. Эдгээр оны борлуулалтын орлогын дундаж нь тендерийн нийт үнийн дүнгийн 15 хувиас багагүй байх”-ыг шаардсан нь оролцогч аж ахуйн нэгжүүдийн хардлагыг төрүүлж буй гэнэ.  

Ижил, төстэй бусад тендерт борлуулалтын орлогын дундаж нь тендерийн нийт үнийн дүнгийн 30-50 хувиас багагүй байх гэж заасан байдаг атал зориуд ийнхүү 15 хувь болгон бууруулж оруулсан нь  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооныхон болон тус компанийнхан тендерийн бичиг баримтыг хэн нэгэнд зориулж боловсруулсан нь илт мэдэгдэж байна гэж сонгон шалгаруулалтад оролцохоор бичиг баримтыг нь худалдан авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл АТГ-т гаргасан гомдолдоо онцолжээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н дээрх тендерт давуу байдалтай оролцож байгаа хэмээн бусад оролцогч аж ахуйн нэгжийн төлөөлөл хардаж буй “Монгол маркет” компанийн хувьд Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, Хот тохижилтын газрын даргаар ажиллаж буй Б.Бямбадоржийн эзэмшлийнх аж. Түүний ХАСХОМ-ээс үзвэл “Монгол маркет”-аас гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 4288 ширхэг хувьцааг эзэмшдэг юм билээ.

МАН-ын эрх бүхий албан тушаалтнууд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгөөс намынхаа нөлөөтэй хүмүүсийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож буйн нэг жишээ энэ байхыг ч үгүйсгэхгүй гэж тендерт оролцогчид үзэж байгаа юм. АТГ-т шалгуулах болсон Д.Бодьцэцэгийн нөхөр Б.Ундрам нь ЗГХЭГ-ын Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газрын захирлаар ажилладаг нэгэн бөгөөд эдгээр холбоогоороо тус намын эрх бүхий албан тушаалтны үүргийн дагуу “Монгол маркет”-д давуу байдал олгож байгаа болов уу хэмээн хардаж буйгаа тендерт оролцогчид гомдолдоо дурдсан гэнэ.

Өдгөө АТГ-ынхан дээрх асуудлыг хэрхэн шалгаж шийдвэрлэхийг харах л үлдлээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.