Өнгөрөгч зун “Хөдөлмөрийн баатар” цолоор энгэрээ мялаасан Н.Жанцанноровыг “Чимгээгийн ток шоу”-д оролцож байх үед нь түүний бага хүүхдүүд болох Ж.Дамдинцэрэн, Ж.Ариунжаргал нар нь гэнэтийн бэлэг барьсан нь түүнд төдийгүй үзэгчдэд ч өндөр сэтгэгдэл төрүүлжээ.
Аавдаа бэлэг барих гэж хэрэндээ сандарсан Ж.Дамдинцэрэн “Аавд сюрприз барих гэж бид хоёр сандарсан л юм болов. Бусад үeд ч уул нь гайгүй л байдаг юм ккк… 2-р бадаг хасчхаж, дээр нь миний хоолой мониторт сонсогдохгүй зөрөөд тиймхэн л болж хөөрхий. Биднийг урьж оруулсан Чимгээ эгчдээ баярлалаа. Амжилт хүсьe!” хэмээсэн байна.