Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Тусгай сангийн тонуулчдаа зарла!

НИЙТЛЭСЭН: 2019-12-03 09:50:48
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Татвар төлөгчдийн бүсийг чангалан байж, төсөвт орлого төвлөрүүлдэг ч эрх мэдэлтнүүд нь албан тушаалаа ашиглан тусгай сангуудыг тонодогт цэг тавих цаг нь болжээ. Хэдий болтол ард түмэн шүд зууж, УИХ, Засгийн газрын гишүүдэд тусгай сангуудаа тонуулсаар суух вэ, хэрээс хэтэрлээ.

Жилийн өмнө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-руу УИХ, Засгийн газрын 40 гаруй гишүүн гар дүрсэн дуулиан дэгдсэн бол өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг мөн л тэд тоносон тухай шинэ сенсаци “бөмбөг тэсэлж” байна.

Авлигатай тэмцэх газар/АТГ/ энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын 12 гишүүн, Засгийн газрын гурван сайд, яамны хоёр дэд сайд, мөн хоёр Төрийн нарийн бичгийн дарга, дүүргийн хоёр Засаг дарга нарыг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн нь эрх баригч нам татвар төлөгчдийн мөнгийг төсвөөр дамжуулан хуваарилалт хийсний дараа хэрхэн найрлаж, хувьдаа ашиглаж байна вэ гэдгийн бодит жишээ болж байна.

Зөвхөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хууль зөрчин авсан мөнгөний хэмжээ дөрвөн тэрбум төгрөгөөр яригдаж буй юм. Нийт 27 компанид 200 хүртэл сая төгрөг олгосон асуудал хөндөгдөх болсон. Хүүгүй олгогддог энэхүү зээл нь ажлын байр бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой. Тусгайлсан хуультай энэхүү зээлийг зорилго, зорилтоос нь хазайлгаж, тухайн үеийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ, Засгийн газрын гишүүдэд дөрвөн тэрбум төгрөгийг хамаарал бүхий компанид нь болон танил талынх нь аж ахуйн нэгжид шилжүүлэх даалгаврыг “цэргүүддээ” тушаасан нь баттай бол хариуцлага хүлээх учиртай. Хууль хяналтын байгууллага ч энэ асуудлыг бөөрөнхийлөлгүй олон нийтэд ил тод зарлах ёстой.

Авлигын 10 мянган ам.доллараа оймсондоо нуусан хурган даргын бичлэгийг олон нийтэд ил болгож, матарладаг хэр нь УИХ, Засгийн газрын гишүүдтэй холбогдох асуудлыг  “Прокуророос зөвшөөрөл өгөөгүй” үндэслэлээр нэр усыг нь ил болголгүй, хаацайлдаг нь бүлэглэлүүд биенээсээ өс авах зорилгоор нийгэмд дуулиан дэгдээж, зохицонгуутаа нам дардаг жишигтэй болчихов уу гэдэг хардлагад  ч хөтөлж байгааг санах учиртай. Нэг үгээр хэлбэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компанидаа зээл авч, ашигласан нь үнэн  бол нэрийг нь зарла. Энэ мэдээлэл олон нийтэд ил болсноор ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг таньж, ирэх сонгуулиар сонголтоо хийхэд ч амар болно.

Засгийн газрын харьяанд өнөөдөр 28 тусгай сан бий. УИХ-аар жил бүр улсын төсөв хэлэлцэх үед тусгай сангийн зардал өссөөр ирсэн ч ард түмний амьжиргааг дээшлүүлэх гэхээсээ албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн бизнесийг дэмжих хэрэгсэл болж ирсэн нь нууц биш.  Жишээ татвал, тусгай сангуудад төсвөөс 2010 онд 1.1 их наяд төгрөг, 2015 онд 2.2 их наяд, 2018 онд 2.9 их наяд, 2019 онд 3.6 их наяд төгрөг тус, тус хуваарилжээ. Энэ бүгдэд эрх баригчдын сарвуу хутгалдаж ирсэн байдаг.

Зөвхөн ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон гишүүдээс дөрвийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг жилийн өмнө прокуророос УИХ-д тавьсан ч эрх баригч хүчин хамгаалж, үлдсэн. Заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ч хөндөгдөлгүй албан тушаал ахиж, УИХ-ын даргын суудалд тухлан, шударгын дүрд тоглож суугааг өнөөдөр мартах учиргүй.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан мөн л улстөрчдийн хувийн бизнесээ дэмжих “банк” нь болж ирснийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Болорчулуун тэргүүтэй улстөрчид зээл авч бизнесээ дэмжиж ирснээс харж болно.

Бизнес эрхлэгчдэд олддоггүй, жилийн гурав, дөрөвхөн хувийн хүүтэй олддог эдгээр зээл зөвхөн улстөрчдийн тэр дундаа эрх барьж буй намын гишүүдийн “халаас”-ыг түнтийлгэж, банк бус санхүүгийн байгууллагаар нь угаагдаж, 30 гаруй хувийн хүүтэй зээл болж, мөнгө угаасан байж болзошгүй ноцтой зүйлүүд дуулдсан ч өнөөдөр хэн ч хариуцлага хүлээгээгүй. Харин ч Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орсны хариуцлагыг төв банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Л.Даваасүрэн нарт үүрүүлснээр Засгийн газрын сайд нь УИХ-ын даргатайгаа хариуцлагаас бултан, эрх мэдэлтэйгээ үлдсэн.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Мал хамгаалах сангийн хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өнгөрсөн жил 130 тэрбум төгрөгөөр яригдаж байсан ч төлөгдсөн эсэх нь өнөөдөр ч бүрхэг байна.  Гэтэл Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангууд мөн л  эрх баригчдын буруутай үйл ажиллагаанаас болж, даатгуулагчид хохироод буй. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг тус бүр “Капитал” банканд байршиж байх үед банк нь дампуурсан нь олон мянган даатгуулагчийн эрх ашгийг хөндөөд буй.

Хохирлоо нэхэмжлэх зорилгоор салбарын сайд нар нь Монголбанкинд хүсэлт гаргасан гэдэг ч хэзээ эргэн төлөгдөх нь тодорхойгүй хэвээр байна.

Гэтэл хууль хяналтын байгууллагууд энэ бүх тонуулчдыг хаацайлсаар байх юм уу. Нэрийг нь тодорхой зарла. УИХ-ын гишүүдээс нийт тэдэн хууль тогтоогч ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан нь тогтоогдсон, тэд нь тойргоос ирсэн сонгогчдынхоо хүсэлтийг биелүүлж, ЖДҮХС-руу албан бичиг илгээж, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдоод байгаа. Төчнөөн нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий компанидаа зээл авсан, тэд нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу хумсаа дүрж, хулгай хийсэн гэдгийг одоо л ил тод нээлттэй зарла.

Хэдий болтол дүлэгнэж, өөх ч биш булчирхай ч биш мэдээлэл цацаж, нийгмийн сэтгэл зүйгээр тоглох вэ. Прокурорын байгууллага ч хууль зөрчсөн албан тушаалтнуудад үйлчилж, хаацайлмааргүй байна.

Хаацайлдаг, хамгаалдаг үйлдлээс болж, эрх баригчдын хулгай, дээрэм зогссонгүй, харин ч гаарлаа.

Г.ХОРОЛ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.