Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"Чингис хаан" банкны удирдлагууд өөрсдийн тухай "но"-той мэдээллийг устгуулахыг хүс ч, сэтгүүлчийг дарамталжээ

НИЙТЛЭСЭН: 2019-12-02 13:34:14
Нийгэм > Гэмт хэрэг | Сэтгэгдэл: 0

Монголын сайтын холбооноос “Чингис хаан” банкны удирдлагууд сэтгүүлчдийг дарамталсан талаар мэдээлж байна.

Монголын сайтын холбооны УЗ-ийн гишүүн tvmongolia.mn сайтын эрхлэгч Д.Оюун-Эрдэнэ: 

"Би сэтгүүлзүйн салбарт 20 жил ажиллаж байна. Өнөөдөр "Чингис Хаан" банкны талаар бичсэнээсээ болоод дарамт хүлээлээ. "Чингис Хаан” арилжааны банкны хувьцаа эзэмшигчдийн талаар бичсэн мэдээллийг мөнгө өгч устгуулж байна.

ЭМД-ын мөнгийг аль нэг банкинд 15,2 хувийн хүүтэйгээр хадгалуулдаг. Үүнийг тус банк өөрсдөдөө ашигтай байлгахаар ЭМДЕГ-ын даргад хахууль өгч 5,5 хувь хүртэл хүүг багасгасан. Энэ нь АТГ-ын шалгалтаар илэрсэн. Харин энэ тухай мэдээлсэн сэтгүүлчдийг дарамталж “бүх сэтгүүлчид худалдагдсан” гэх мэтээр доромжилсон. Энэ нь тус банкны хувьцаа эзэмшигчдээс гаргасан явуулга болов уу гэж бодож байна. 

Эхлээд "Чингис Хаан" банктай холбоотой мэдээллийг устгаж өгөхийг гуйж дараа нь уулзаж дарамталсан. Хоёр бөх  гэмээр том биетэй залуу ирж дарамт үзүүлж сүрдүүлсэн. Надад нотлох баримтууд нь байгаа. Энэ бол нэг сэтгүүлчийн бус нийгмийн асуудал.

2017 оноос эхлэн ЭМД-ын мөнгийг 15,2 хувийн хүүтэй “Чингис Хаан” банкинд байршуулсан байдаг. Үүнээс үзвэл дөрвөн тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олох байсан. Гэтэл энэ мөнгөний хүүг 5,5 хувь болгосноор хүү нь 1,6 тэрбум болж байна. 

Яагаад заавал энэ мөнгийг арилжааны банкинд байрлуулж тэдэнд ашиг олох боломж олгоод байна вэ.

"Сэтгүүлзүйн салбарыг эрүүлжүүлэх цаг болсон байна. Баримттай, үнэн мэдээлэл нийгэмд хүргэснийхээ төлөө сэтгүүлчид муу нэр зүүмээргүй байна" гэлээ.

Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг:

“Монголын сайтын холбоонд 72 сайт байдаг. Сайт бүр сэтгүүлч эзэнтэй. Ард түмэнд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилготой. Бидэнд дарамт ирдэг ч өнөөдрийнх шиг хоёр залуу ирээд “та нар хэн юм, сэтгүүлчдийг худалдаж авч болдог биз дээ” гэх мэтээр доромжилж, дарамталсан үйлдэл гарч байсангүй.  

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн  мэдээлэл хүргэх эрхийг бүү хязгаарла. Сэтгүүлчид зөв мэдээлэл түгээх үүрэгтэй. Жилдээ 400 тэрбум төгрөг ЭМД-д хуримталдаг. Үүний 30 тэрбум төгрөгийн асуудлыг сэтгүүлч хөндсөн. Үлдсэн 360 тэрбум төгрөг мөн хаана байгааг та бүхэн  судалж үзэхийг хүсэж байна” гэлээ.

Time.mn сайтын эрхлэгч  Г.Улсболд:

“Сэтгүүлчдэд бичсэн зүйлийнх нь төлөө дарамт үзүүлэх тохиолдол байдаг. Хэрвээ сэтгүүлч хүний эсвэо байгууллагын нэр хүндэд халдсан гэж үзвэл хуулийн дагуу арга хэмжээ авч болно. Гэсэн хэдий ч "Чингис Хаан" банкны асуудал дээр хуулийн дагуу бус хүч хэрэглэн дарамт үзүүлж буйг Монголын сайтын холбоо анхааран ажиглаж байна.

Шантааж хийдэг сайтуудыг бид эгнээнээсээ гаргасан. Сэтгүүлчдийг үнэнийг эрэлхийлж бичсэнийх нь төлөө дарамталж болохгүй” гэв.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.