Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр иргэдийн газрын үнэлгээ 3-4 дахин өснө

НИЙТЛЭСЭН: 2019-11-21 09:24:05
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Хэдхэн хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн YII хороонд Дэд бүтцийн анхны төв ашиглалтад орж, гэр хорооллын 280 гаруй өрх инженерийн дэд бүтцэд холбогдоод байгаа. Улаанбаатарын утааг бууруулах нэг шийдэл нь энэ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Орон сууцны  дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгтэй  ярилцлаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухайд иргэд газраа байраар солих,  эсвэл  хашаандаа дэд бүтэц оруулах хоёрын алийг илүүд үзэж байна вэ?

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 14/01 тогтоолоор “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрт Гэр хорооллыг төвийн, дундын, захын бүс гэж  3 хувааж хөгжүүлэх, ингэхдээ бүс тус бүрд  хийх ажил, хүрэх үр дүнг тодорхой тусгасан.

Дээрх хөтөлбөрийн дагуу гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл, хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжих юм. 

-Бүс тус бүрд хэрэгжүүлэх ажил өөр өөр байх юм шиг байна. Тус тусад нь тухайлан тодотгож өгөхгүй юу?

-Төвлөрсөн шугам сүлжээнд холбох боломжтой, хотын барилгажсан хэсэгтэй хил залгаа орших Гэр хорооллын төвийн бүсэд газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжинэ.

НИТХ-аас энэ талаар гарсан хэд хэдэн тогтоол бий. Эдгээр тогтоолын хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг  25 байршилд хэрэгжүүлэхээр  баталсан бөгөөд энэ нь 16317 хашаа бүхий 1516.6 га газрыг хамарч байгаа юм. Одоогийн байдлаар батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 89968 айлын 961 блок орон сууцны барилга барина.  Энэхүү 89968 айлын орон сууц ашиглалтад орсноор гэр хорооллын 41.5 хувь орон сууцанд орох боломжтой болох юм.

-Гэр хорооллын төвийн бүс гэдэгт яг аль дүүргийн ямар хороод багтаж байна вэ?

-Гэр хорооллын иргэд аль бүсэд хамаарч байгаагаа мэдэх нь чухал. Тиймээс дүүрэг, хороодоор нь тодорхой хэлье. Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 15, Чингэлтэй дүүргийн  7, 8, 9, 10, 13, 15, Баянголын 9, 10, 11, Баянзүрх дүүргийн 2, 4, 8, 16, 12, 13, 14, Хан-Уулын 4, 5, 8, Сонгинохайрханы 1, 2, 20, 10, 5, 6, 7, 28 дугаар хороог хамааруулж ойлгож болно. Үүн дээр алслагдсан дүүргүүдээс Налайхын 7, Багануурын 1,5 дугаар хороо нэмэгдэнэ. 

-Нэг зүйлийг тодотгомоор байна. Төвийн бүсийн айл өрхүүд хашаа,  газраа орон сууцаар солихгүй, харин инженерийн шугам сүлжээнд холбогдъё гэвэл яах вэ, боломжтой юу?

-Гэр хорооллын төвийн бүс буюу дахин төлөвлөлтийн байршилд хамрагдсан айл өрхүүд нэгдэж, дэд бүтцийн төв байгуулж,  холбуулъя гэсэн хүсэлт гаргавал  асуудал нилээд төвөгтэй болно. Учир нь дээрх хороодыг  дахин төлөвлөлтөд хамруулахаар  нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарчихсан байгаа. Хэрэв тийм хүсэлт  гарлаа гэж бодоход,  энэ тогтоолыг хүчингүй болгох гэх мэтээр  өөрчлөлтүүдийг хийх болов уу.

-Төвийн бүсийн тухайд ийм байж. Харин дунд болон захын бүсийн тухайд?

-Төвлөрсөн шугам сүлжээнд холбох техникийн шийдлийн хувьд боломжгүй гэр хорооллын дундын бүсэд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтцээр хангах “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлнэ.

Ийм хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой 2794 га бүхий гэр хорооллын дундын бүсэд эхний ээлжид нийт 50 ширхэг  бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төвийг барьж байгуулахаар Засгийн газрын тогтоол гарсан.

Уг тогтоолын дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Дэд бүтцийн төв”-ийн эхний загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлсэн.  Энд холбогдсон  айл өрхүүд орон сууцны айл шиг  халаалт, дулаан, цэвэр, бохир устай тохилог сайхан амьдрах нөхцөлөөр хангагдаж байна.

Төслийн хүрээнд гурван төв магистраль шугам, дулаан хангамжийн 83 худаг, бохирын 107 худаг, хоногт 520 метр куб бохирыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, цахилгаан хангамжийн 4800 метр шугамын ажлуудыг хийсэн. Иргэд ч идэвх санаачилга гаргаж,  107 байшингийн дулаалгын ажлыг хийж, 30-иад айл байшингаа шинэчлэн барьсан.

“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр агаар, хөрс, орчны бохирдол буурч,  иргэд өөрийн өмчлөлийн газартаа ипотекийн зээлд хамрагдан амины орон сууц барьж, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэх боломж бүрдэнэ.

-Одоо хэрэгжиж байгаа “Дэд бүтцийн төв” төсөл байгаа юу?

-Улсын төсвийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 206 нэгж талбарыг хамарсан 17.3 га газарт “Дэд бүтцийн төв” төслийн ажлыг хийж байна. 

-Ирэх онд дэд бүтцийн төв шинээр барих уу?

-Цаашид “Дэд бүтцийн төв” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхийг хамруулахаар Нийслэл хотыг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн зорилтдоо тусган ажиллаж байна.   2020 онд хоёр  байршилд  энэ төслийг хэрэгжүүлнэ.

-Гэр хорооллын захын бүс ямаршуухан жишгээр хөгжих вэ?

-Гэр хорооллын захын бүсэд айл өрхийг байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүч, цахилгаан эрчим хүчинд суурилсан халаалтын системээр хангаж, амьдрах нөхцлийг сайжруулахаар хөтөлбөрт тусгасан. Үүний дагуу гэр хорооллын захын бүсэд хэрэгжүүлэх бие даасан инженерийн хангамжийн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Эдгээр 3 бүсийн төслүүдийг урт, дунд хугацаанд хэрэгжүүлж ажиллана.

-Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох талаар хэсэг ярьж байгаад чимээ алдарлаа. Энэ бодлого хэвээр үргэлжилж байгаа юу?

-Энэ бодлого төлөвлөсөн бүсүүдэд цааш хэвээр үргэлжилнэ. Засгийн газрын 2017 оны 179 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй  гэр хорооллын дундын болон захын бүсийн  50 байршилд  Дэд бүтцийн төв барьж байгуулахаар шийдвэрлэсэн.

-Хашаа, гэртээ дэд бүтэц оруулахад  иргэдийн өөрсдийнх нь  санаачилга оролцоо  хэр байна вэ. Үүний тулд иргэд яг юуг хийвэл зохилтой вэ?

-Гэр хороололд хэрэгжүүлж буй Дэд бүтцийн төв нь төр, хувийн хэвшил, иргэдийн нягт хамтын ажиллагаа, түншлэл дээр тулгуурлан хэрэгжиж байгаа төсөл юм.

Төслийн хүрээнд айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбохоос гадна авто зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт, нийгмийн дэд бүтэц, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг орчин үеийн гэр хороолол ямар байхыг цогцоор нь шийдэх зорилготой.  Тиймээс шаардлагатай тохиолдолд хашаагаа татах, дулаан алдагдлыг багасгах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зэрэг иргэдийн зүгээс шалтгаалах ажлуудыг бүрэн дэмжиж байж төсөл амжилттай хэрэгжинэ. Иргэд мөн сангийн дотор тоноглолоо /угаалтуур, суултуур, ванн гэх мэт/  өөрсдөө бэлтгэх үүрэгтэй.  

-Оршин суугчдын идэвхи санаачилгыг энэ зүгт төвлөрүүлэх ямар боломж байна вэ, мэдээлэл сурталчилгаа гэх мэт?

-Иргэд өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газартаа амьдрах орчин нөхцлөө сайжруулан амьдрах сонирхол өндөр байдаг.  Манай газрын зүгээс 6 дүүргийн гэр хороолол бүхий 152 хороогоор биечлэн явж, иргэдийн бүлэг байгуулах тухай болон төслийн талаарх мэдээлэл, гарах үр дүнгийн танилцуулгыг хийсэн. Үүний дагуу иргэд эвлэлдэн нэгдэж,   бүлэг байгуулсан эхний 16 байршилд НИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2018 оны 118 дугаар тогтоолоор дэд бүтцийн төв төсөл хэрэгжүүлэхээр баталсан.

-Төсөл хэрэгжүүлэхэд иргэд рүү чиглэсэн санхүүгийн  ямар нэгэн дэмжлэг байдаг уу?

-Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-аар инженерийн дэд бүтцэд холбогдох боломжтой 120 м.кв-аас ихгүй амины орон сууцанд ипотекийн зээл олгохоор болсон..

-Иргэдийн хувьд дэд бүтцийн төвд холбогдох  хүсэл их байх шиг байна.  Үүний тулд хэнд хэрхэн хандах вэ?

-Дэд бүтцийн төв төслийн техникийн шийдлийн хувьд бие даасан болон хэсэгчилсэн хангамжаар шийдэж болох тул ямар нэгэн хязгаарлагдмал асуудал байхгүй. Тиймээс Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой, Айл өрхүүд нэгдэн бүлэг болж болно. Тэгээд  өөрсдийн санал хүсэлтээ хороо, дүүргээрээ дамжуулан эсвэл манай Нийслэлийн Орон сууцны  дэд бүтцийн газарт ирүүлж болно.

-Дэд бүтцийн төвд холбогдож байгаа айл өрхүүд эн түрүүнд юуг анхаарах вэ?

-Төсөлд хамрагдаж буй айл өрхүүд дулааны алдагдалгүй байх нь нэн тэргүүний шаардлага. Хичнээн өндөр температуртай дулаан авлаа ч тухайн байшин  дулааны алдагдалтай бол үр дүнгүй гэсэн үг.

 

Г.Хантулга

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.