Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БАРИЛГЫН САЛБАРЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

НИЙТЛЭСЭН: 2019-11-18 15:41:03
Эдийн засаг > Дэд бүтэц | Сэтгэгдэл: 0

Барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах, зохион байгуулах чиг үүргийнхээ хүрээнд  Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвөөс “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сан”-г бүрдүүлэн, программчлалын ажлыг хийж гүйцэтгэснийг өнөөдөр  /2019.11.18/  албан ёсоор нээлээ.

Бүртгэл мэдээллийн цахим сангийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаа, БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Батжаргал, БХТ-ийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд, БХТ-ийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд тэргүүтэй холбогдох хүмүүс оролцлоо.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Барилгын тухай хуульд салбарын  нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн журмыг баталж, түүнийг ашиглах, хөгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах үүргийг төрийн захиргааны төв байгууллага хариуцна хэмээн заасан байдаг. Энэ дагуу “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн журам”, Барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам”-ыг тус тус 2017 онд сайдын чиг үүргийнхээ хүрээнд баталж, мөрдүүлэн ажиллаж байна. Эдгээр хууль, журмын хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Барилгын хөгжлийн төвөөр гүйцэтгүүлэхээр холбогдох шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулсан. Барилгын хөгжлийн төв чиг үүргийнхээ хүрээнд дурдагдсан журмуудын дагуу “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан”-г бүрдүүлж, хөтөлж ажиллахын зэрэгцээ төрийн байгууллагын цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилтийг нэн тэргүүнд нэвтрүүлэх зорилгоор дээрх цахим программыг боловсруулсан байна. Энэ ажлын үр дүнд төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, үнэн зөв, бодитой мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түргэн шуурхай, ил тодоор Монгол орны аль ч цэгээс интернетээр авах боломж бүрдэж байгаа явдалд талархаж байна” хэмээгээд энэхүү ажлын хэрэгжилтийг бүх шатанд хангах, уялдаа холбоог сайжруулж, цаашид боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Бүртгэл мэдээллийн цахим сан ашиглалтад орсноор салбарын хууль эрх зүй, норм норматив, баримт бичиг, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, тэдгээрийн ажиллах хүчин гэх мэт мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэхийн зэрэгцээ салбарын мэдээллийг харилцан уялдаатай ашиглах, тусгай зөвшөөрлийг чирэгдэлгүй олгох, салбарын мэдээ, мэдээллийг нэгтгэх, 21 аймагт тусгай зөвшөөрөлтэй ААНБ-уудад үйлчилгээ үзүүлэх эрхийг цахимаар нээх, салбарын мэдээллийн түүх үүсгэх, тоон үзүүлэлт бүхий тайланг гаргах, тоон үзүүлэлтэд тулгуурлан судалгаа хийх, мэдээллийг нээлттэй ашиглах боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн уг мэдээллийн цахим сан нь барилгын материалын үйлдвэрлэл, эрдэс түүхий эд, тус салбарт шаардлагатай мэргэшлийн зэрэгтэй, дээд боловсрол эзэмшсэн инженер техникийн ажилтны судалгаа гаргах, барилгын норм, нормативын сангийн төвлөрөлтийг хянах, тусгай зөвшөөрөл олгож буй Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй мэдээллийг уялдуулан боловсронгуй болгох, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудтай хамтран ажиллах үйл ажиллагааг хялбарчилж өгч байгаагаараа онцлогтой юм.

“Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сан”-д дараах мэдээллүүд багтсан бөгөөд үүнд:

•      Хууль, эрх зүй

•      Норм, норматив

•      Тусгай зөвшөөрөлтэй -ААНБ-ын мэдээлэл /8900, давхардсан тоогоор/

•      Инженер техникийн ажилтны мэдээлэл /15000/

•      ААНБ-ын үйл ажиллагааны тайлан мэдээ

•      Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмын дагуу батлагдсан амины орон сууцны загвар зураг

•      Ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээ

•      Салбарын судалгаа

•      ОСНАА мэдээлэл

•      Барилгын материалын үнийн мэдээ

•      Барилгын материалын үйлдвэрийн мэдээлэл

•      Түгээмэл тархацтай орд газрын мэдээлэл

•      Улсын төсвөөр хэрэгжиж буй барилга, байгууламжийн явцын мэдээлэл зэрэг нэгдсэн мэдээлэл бүрдэж байгаа юм.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.