Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ АЛДАА ГАРГАСАН УУ, ЦЭЦ УЛСТӨРЖСӨН ҮҮ?

НИЙТЛЭСЭН: 2019-11-01 10:22:43
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтуудыг хүчингүй болгосон юм. Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/хэн төлөх, ямар зохион байгуулалтаар хаана тушаах гэдэг нь  тодорхойгүй болжээ.

Хүчингүй болсон заалтын гол үндэслэл нь АМНАТ-ийг хэн, ямар аж ахуй нэгж төлөх ёстой гэдэг тодорхойлолт. Хуульд зааснаар АМНАТ-ийг ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдэд нь АМНАТ төлөгч байх ба АМНАТ-ийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө гэсэн тодорхойлолттой.

АМНАТ-аас 2017 онд 847.7 тэрбум, 2018 онд 1.04 их наяд, 2019 онд 1.2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр Цэцийн шийдвэрээс болж 1,3 тэрбум орчим төгрөгийн төсөв дутагдана гэдгийг хэлж буй.

Гэхдээ хуульдаа өөрчлөлт оруулж, асуудлаа хурдан, хуулийн хугацаанд шийдвэрлэх эсвэл төсвийн орлогод задаргаа оруулах гэх мэт өөрчлөлтүүдийг цаг алдахгүй хийх нь чухал гэдэг асуудал ч хөндөгдөж байна.

ЦЭЦЭД ДОТООДЫН АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ЛОББИ ОРСОН УУ?

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гадны нөлөөтэй, улс орноо бодоогүй шийдвэр гаргасан гэж Сангийн сайд онцолсон. Аж ахуй нэгжүүдийн төлөөлөл ч гэсэн энэ шийдвэрийн эсрэг буй. Гэвч энэ шийдвэрт хамгийн их “баярлаж” байгаа хүмүүс бол дотоодын нүүрс угаах үйлдвэртэй аж ахуй нэгжүүд гэнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.1-т дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн эдэлбэрээс олборлож худалдсан эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан  бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү татвар төлнө гэж заасан. Гэтэл энэ хуулийн 47.3.2- мөн төлбөр төлөх нь бусад гэдэгт мөн л нүүрс угаадаг дотоодын аж ахуй нэгж хамрагдаж байгаа учраас хоёр удаа татвар төлж байна гэсэн гомдлыг гаргасан байна. Тиймээс ч Цэц татварын давхардал хоёр удаа гарсан байна гэж үзэж, ийнхүү шийдвэрээ гаргажээ. Энэ талаар Цэцийн их суудлын хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулж тавьж байгаа эсэхийг эргэж харсан хэлэлцүүлэг болсон. Ашигт малтмалын тухай хуулиар гарсан татвартай холбоотой хууль нь улсын төсвийг бүрдүүлж байгаа нэг гол хэсэг нөгөө талаар ашигт малтмал, эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогыг хөндсөн асуудал. Өөрөөр хэлбэл, энэ хоёр бодлогын уулзвар дээр шийдэгдэж байгаа асуудал. Мэдээж төсөв бүрдүүлэлтээ хариуцаж байгаа салбарын хувьд Цэцийн шийдвэр эмзэг асуудал мөн. Ялангуяа төсөв яригдаж байгаа энэ үед эмзэглэх асуудал мөн. Харин уул уурхайн эрдэс баялгийн үйлдвэрлэл талаас нь харвал татварын давхардал байгаа. Гэхдээ зөвхөн нүүрсэн дээр. Ялангуяа гомдол гаргагчийн талаас татварын давхардал үүссэн гэж үзсэнийг бид бас анхаарах ёстой” гэсэн тайлбарыг өгсөн.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс хууль хэрэгжиж эхэлснээс хойш хуулийн давхардал үүсээгүй, давхардаж татвар авсан кэйс байхгүй гэдгийг тодотгосон юм.

Түүнээс гадна улс төрийн хүрээнд дотоодын аж ахуй нэгжүүдийн лобби Цэцэд нөлөөлсөн гэх яриа ч байгаа юм. Ялангуяа нөлөө бүхий хоёр ч улстөрч нүүрс угаах үйлдвэртэй учраас Цэцэд нөлөөлсөн гэх хардлага ч байгаа юм байна.

Нэгэнт Цэц шийдвэрээ гаргасан учраас одоо УИХ хуулийн дагуу 15 хоногийн дотор холбогдох хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Харин үүнийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо гардаж хийх ёстой. Тиймээс цаашид АМНАТ-ийг авахдаа бүгдэд тэгш зарчмаар хандаж, таван хувь болгох эсвэл 2,5 хувь болгох эсэхийг УИХ шийднэ. Өөрөөр хэлбэл, УИХ өмнө нь алдаа гаргасан гэж Цэц үзсэн. Алдаагаа хурдан засах, засахдаа зөв засахгүй бол УИХ дахиад л хариуцлага алдсан хэрэгт унахаар байна. Бас эсэргүүцэлтэй ч тулж мэдэхээр байна.

Ш.ЧИМЭГ

Эх сурвалж: news.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.