Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АВАРГА ТОСОНГООС АВРАЛ ЭРЭХ ХЭРЭГГҮЙ

НИЙТЛЭСЭН: 2019-09-12 10:35:11
Нийгэм > Байгаль орчин | Сэтгэгдэл: 0

Аврал эрж, Аварга тосон нуурыг зорьдог, амарч сувилуулж өвчнөөсөө салсан өчнөөн хүн бий.

Энэ цуваа бараг 100 жилийн өмнөөс эхэлсэн түүхтэй. Ноёд ихэс, дунд зэргийн түшмэл, харц ядуусын очдог эрэг тусдаа, нуурын усанд орох дэг журам ч чанга байсан гэлцдэг. Өдгөө Аварга тосон нуур амь тасарч ширгэхдээ тулж аврал эрэн мэлтэлзэх болсоор удаж байна.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно багийн нутагт оршдог энэхүү Тосон нуур Улаанбаатараас 230 км, Чингис хаан хотоос 130 км-т оршдог. Эрэг дагуу нь том, жижиг амралт сувиллын газрууд суурьшсанаар урин дулааны цагт бум бужигнаж, түм түчигнэж байдаг их хөлийн газар болжээ.

Тэр хэрээр хөрсний бохирдол газар авч, хур бороо ихтэй жил нүхэн жорлонгууд нь халж нуур руу орохыг шахан нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн бол нутгийн иргэдийн залхуу санаачилгагүйнх гэх үү, аж ахуй нэгжүүдийн хариуцлагагүйнх юм уу нуурын орчимд хогийн сав, хаягдлын талбай, био жорлон байгуулсан газар нэг ч алга.

Тосон нуурын анагаах ид шидийн тухайд Арьсны өвчин судлалын төв, эрдэмтэн судлаач Г.Ядамсүрэн, Д.Цэвээндорж нар 1978-1980 онд судалгаа хийх явцдаа олон жилээр архагшсан, олон дахилттай экзем, невродермит, хайрст үлд, хавтгай улаан үлхий, товруут маажуур зэрэг өвчинд шаналсан иргэдийг эмчилж, үр дүнг нь танилцуулсан байдаг.

Тухайлбал, шавар нь л гэхэд хүний бие махбодид механик химийн дулааны нөлөө үзүүлэхээс гадна үрэвслийн эсрэг тууралтыг сорж шингээх, уусгах чанартай үйлчилгээтэй. Архаг явцтай арьсны элдэв өвчнийг Тосон нуурын ус, шавраар эмчлэх сувиллыг улирлын чанартай байсныг цаашид байнгын ашиглалттай. сувилал болгох нь үр дүнтэй хэмээн дүгнэлт гаргасан нь бий.

Харин Аваргын рашаан, усны химийн найрлагыг гидрокорбонат, ионт рашааны ангид багтдаг. Тосон нуурын тухайд эрсдэлжилтийн хувьд давслаг амттай, шүлтлэг ихтэй, усны эрдэсжилт нь 5-11 грамм/кг, содын төрлийн нуур гэж үздэг.

Аваргын нуур, Тосон нуур хоёр зэрэгцэн оршдог ч нэг нь цэнгэг, нөгөө нь содын найрлагатай байгаа нь Аварга нуурын ёроол нь элс, тосон нуурынх шаварлаг байгаатай холбоотой бөгөөд шаварт цахиур, магни, кальци, титан, ванади, хром, зэс, натри, циркони, кобальт, циркони зэрэг хүний биед нэн чухал эрдэс бодисууд бараг бүгд агуулагддаг болохыг тогтоожээ.

Харамсалтай нь тэр цагаас өнөөг хүртэл жилийн жилд Аварга Тосон нуурын эрэгт очиж тарвалздаг “хүн сүрэг”-т нуурыг хамгаалах ухаан сэтгэл дутсанаас өнөөдөр ачит нуур захаасаа ширгэж, эргээсээ илт эмтэрч хумигджээ. Бас нэг аюул нь арьсны харшил, яр шарх, идээт үрэвсэл, ядаргаа сульдаа гэхчлэн төрөл бүрийн өвчинд шаналсан хүмүүс аврал эрж Аварга тосонг зорьж очдог.

Тэд биедээ нуурын урд хонхрын хар, шар шаврыг түрхэж хатаагаад, Тосон нуурын усанд булхан угаадгаас болж ёроолд нь лаг шавар хуримтлагдан ширгэх аюул нүүрлэсэн бол Аварга тосон нуур өвдсөн хүнийг анагаах бус халдварт өвчин тараах эрсдэл бий болсон байна.

Өнгөрсөн зун тэнд очиж амарсан иргэдийн хэлснээр бол Тосон нуурын усанд байдаг олон зүйлийн жижигхэн хорхой, тэр дотор дэлхийд ховорт ордог хануур хорхой бараг байхгүй болсон гэнэ. Энэ нь нуурын ус ямар их бохирдож, хорхой шавжууд хорогдож цөөрснийг илтгэнэ. Ер нь ганц Тосон нуур ч бус түүний ойр орчим дахь Бүрд, Цэнгэг зэрэг жижиг нууруудын ус аажмаар ширгэж эхэлсэн байна.

Иймд өнгөрсөн хавраас “Хөдөө арлын хүүхдүүд” ТББ-ын залуус нутгаа, нуураа хамгаалах санаачилга өрнүүлжээ.“Аварга тосон нуур аврал хүлээж байна” хэмээн хол, ойрынхныг сэрээсэн тэднийг Дэлгэрхаан сумын удирдлага, нутгийн зөвлөл, “Аварга Тосон” рашаан ус хамгаалах нийгэмлэг, “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийнхэн дэмжин уухайлж бодит үр дүнд хүргэх зорилго тавьжээ.

Энэ үүднээс Хэрлэнгийн Хөдөө аралд 21 аймгийн яруу найрагчдын чуулган, эрдэмтэн судлаачдыг урьж эрдэм шинжилгээний хурал хийсэн юм.

Хуралд доктор Ш.Баранчулуун “гадаргын болон гүний ус ашиглан Бүрд, Тосон нуурын түвшинг дээшлүүлж тогтвортой байлгах боломж”, судлаач Ю.Пүрэв “Хөдөө арал Их Чингис хааны өвгөд дээдсийн нутаг болох нь”, Д.Төмөрбаатар “Аваргын балгасын археологийн судалгаа”, доктор Ж.Оюунбилэг “Генетик хуулийн орон нутагт үзүүлэх ач холбогдол”, доктор Д.Энхжаргал "Орон нутагт ЖДҮ хөгжүүлж, байгаль экологийг зөв ашиглах нь” гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн нь Хөдөө арал, Аварга тосон нуурын түүхэн үнэ цэнэ, өнөөгийн байдал, цаашид хэрхэх талаар гарц гаргалгааг эрж хайж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах судалгаа мэдээллийн бааз суурь болсон гэж найдна.

Судлаачдын үзэж буйгаар Аварга тосон нуур, Бүрд нуурыг хамгаалах төслийг хэрэгжүүлэхэд 100 гаруй сая төгрөг хэрэгтэй. Үүнийг ажил хэрэг болгож чадах аваас зураг төслийг нь хийсэн мэргэжлийн инженерүүд ч бас байдаг аж.

Гэтэл өнөөдөр Хөдөө арал, Аварга тосон нуурын орчим 250 гаруй аж ахуй нэгж амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж ирсэн атлаа өөрсдийг нь тэжээж байгаа нуураа аврах хөрөнгийг босгоход санаачилга гаргаж нэгдэж, хамтарч чадахгүйд хүрсэн нь харамсалтай. Судлаад үзэхэд хэн нэгэн танихгүй эрхэм тэнд зөвшөөрөл авч дэлгүүр, ТҮЦ, амралтын газар ажиллуулдаггүй.

Уугуул иргэд, ус нутгийнхан нь залхуу, сэтгэлгүй учраас Аварга тосон нуур, Бүрд нуур захаасаа ширгэж эхэлсэн гэж зарим эрхэм хэлснийг энд тэмдэглэхэд бас буруудахгүй байх. Эцэст нь тэмдэглэхэд саяхан л өвчин эмгэгтэй нэгний “авралын рашаан” болж байсан Аварга тосон нуураас өдгөө аврал эрэх хэрэггүй болжээ. Ирж буцсан түмний хөлөөр бохирдон өвдөж шаналан ширгэж байгаа нуураа харин аврах хэрэгтэй болжээ.

ТОСОН,БҮРД НУУРЫГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ УДАХГҮЙ ШИРГЭНЭ

Ш.Баранчулуун /Хөдөө аж ахуйн ухааны доктор. Монгол Улсын усны зөвлөх инженер/:

-Та Бүрд, Тосон нуурын түвшинг дээшлүүлж тогтвортой байлгах судалгаа хийжээ. Ямар боломж бас эрсдэл байна вэ?

-2015 он болон 2019 оны мэдээллийг харьцуулж үзэхэд нуурын усан гадаргын талбай жил тутамд 1.0 мянган хавтгай дөрвөлжин метр хэмжээгээр багасаж, эргийн шугамын урт нь 40 гаруй метрээр богиносжээ.

Нуурын баруун хойд талын эргийн хөрс малын хөлийн гишгэгдлээр сулран доош гулсалтад орох, салхиар хийсэж ирсэн сул шороо усанд сууж хуримтлагдах зэргээр нуурын ёроолыг хагшаастуулж байх магадлалтай.

Нуурын усны нөөцийг одоогийн хэмжээнд тогтвортой хадгалахын тулд жилд ойролцоогоор 14,400/15,000 м.куб, тодруулбал 5-9 дүгээр сарын хооронд хоногт 96/100 м.куб усаар тасралтгүй сэлбэх шаардлагатай.

Усны бохирдлыг багасгаж, цөөцийг нь 40-50 жилийн өмнөх хэмжээнд буцаан хүргэхийн тулд сэлбэлтээр өгөх усны хэмжээг дээр тооцоолсноос 3-4 дахин нэмэгдүүлэхийн тулд Аваргын голын усыг ашиглаж болно.

2021 оноос ус, цаг уур судлаачдын сэрэмжлүүлж байгаа 20 жилийн турш үргэлжлэх их хуурайшлын давтамж эхлэхээс өмнө Тосон болон Бүрд нуурыг хамгаалах, тэдгээрийн усны нөөцийг нь нөхөн сэргээх бодитой ажлуудыг хийхгүй алгуурлаж, хугацаа алдах аваас рашаан нуур ширгэж алга болох эрсдэлтэй байна.

 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.