Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ДАРГА НАРЫН ӨГСӨН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЦЭРГҮҮДЭЭР ХУРААЛГАНА ГЭВ ҮҮ?

НИЙТЛЭСЭН: 2019-08-19 17:45:28
Улс төр > Ерөнхий сайд | Сэтгэгдэл: 0

Өнөөдөр /2019.08.19/ Улсын комиссын өргөтгөсөн хуралдаан төрийн ордонд боллоо. Өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өглөө.

Тэрээр өмнөх ёсоор үглэж дуулах ажлаа энэ удаад хийлээ. Тэрээр ярианыхаа эхэнд “Цаг агаар нөхцөл байдлаас шалтгаалан ургац алдах эрсдэл байгааг анхааруулж, эртнээс төлөвлөгөөтэй ажиллахыг холбогдох албаныханд анхааруулав. Мөн ирэх жил мах, гурилын үнэ нэмэгдвэл Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хар толгойгоороо хариуцна шүү” гэчхэв.

Цаашлан  тэрээр “Эрх мэдлээ ашиглан байгалийн баялгийг олборлодог, орон нутгийг сүйтгэж байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Үүнийг олон удаа хэлж байгаа. Хүний өөрийн нам засаггүй хэлж байгаа. Монголын төрд олигархууд орж ирснээр монгол төрийн үйл ажиллагаа гацаанд орж байгаа. Тиймээс дарга нар аймаг орон нутгийнхаа олигархуудтай тэмц. Хэдэн халтар цаасанд амаа үдүүлж болохгүй. Монгол төр мөнгөний өмнө, олигархуудын өмнө гудайж болохгүй гэж олон удаа хэлж байгаа. Шударгаар хөдөлмөрлөж, бизнес хийж байгаа бизнес эрхлэгчдийг хэлээгүй. Харин хууль бусаар Монголын баялгийг хулгайлж авсан олигархуудын талаар ярьж байгааг ялгаж салгаарай. Дээр нь төрийн эрх мэдлийг давхар олж авсан хүмүүст хэлж байгаа.

Цаашдаа Монголын төр бизнес улс төр хоёрыг салгах ёстой. Энэ хоёрыг салгаж байж төр ариусах юм байна. Аймаг орон нутагт ч мөн адил. Аймаг, сумын удирдлагууд байгаль орчноо хамгаалах асуудалд ихээхэн анхаарах хэрэгтэй байна.

Сая Тост тосон бумбын нурууны асуудлыг юу болж байж эргүүлж авав. Төр төмөр нударга байдаг гэдгийг ингэж харуулах хэрэгтэй. Төрийн хууль зөрчвөл ямар ч олигарх бөхийдөг юм гэдгийг харуулах хэрэгтэй. Сүүлийн 30 жил Монголын төрд дутагдсан зүйл энэ. Үүнийг цөмөөрөө хийх ёстой. Үүний өмнө битгий өвдөг сөхрөөрэй, битгий зориг шантраарай гэж захья. Иргэдийнх нь ам руу нь мөнгө чихээд, шүүх дээр очоод асуудлуудыг шийднэ гэж ярьж байгаа хүн байна. Тийм зүйл байхгүй гэж би бодож байна. Монголын шүүх, прокурор өөрчлөгдсөн. Шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаа. Бүгд хонгилын шүүгч, бүгд авлигачид биш. Шударга хүмүүс энэ улс орныг удирдаж эхэлж байгаа гэж бодож байна. Тиймээс Монголын шүүх, прокурор, цагдаа гэмт хэрэгтэнтэй хатуу тэмцэх хэрэгтэй.

Архангайчууд Орхоны хөндийгөө хар, Сэлэнгэчүүд Ерөө, Хүдэрээ хар, Хэнтий Гутайн даваагаа хар, Эко алтан Заамар гээд яриад байна. Энэ бүхэн дээр аймаг орон нутгийн дарга, холбогдох дарга нар арга хэмжээ авна. ЦЕГ, ТЕГ, Засаг дарга аа энэ бүхнийг хаа мэдэв үү. Гол мөрөн чинь ширгээд дууслаа. Улс орон гэж байдаг бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой” хэмээн урсгаж гарсан юм.

Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгуудын дарга нарт лүндэн буулгах явцдаа цэрэг хөдөлгөх тухай ноцтой асуудал ярилаа. Тэрээр “Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай гэвэл цэрэг армиа хөдөлгөе. Газар нутгаа хамгаалалтад авъя. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм бэ. Эх орноо хамгаалах гэж шүү дээ” хэмээн хэнхэглэлээ.

Түүний ийн ярьсныг сонссон олон иргэд бухимдаж эхэлжээ. Учир нь дарга нарын өгсөн лицензүүдийг төр хурааж дийлэхгүй болохоороо цэргүүдэд тушаал өгөх нь иргэдэд таалагдсангүй бололтой. Иргэдийн зүгээс У.Хүрэлсүхийн хэнээрхэлд унтууцаж “хулгайч, авилгач дарга нарын гараар үйлдэгдсэн хэрэгт цэрэг, арми ямар хамаатай билээ. Тэд ямар хулгайч нарын нохойд барьдаг мод уу. Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд таалагдах арга хайж ядахдаа тайван цагт цус асгаруулахаар үг хэлчихлээ” хэмээж байна.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН



 

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.