Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 02-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

НИЙТЛЭСЭН: 2019-08-19 15:35:09
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 1226 автобусны хяналтын камерыг бүрэн шинэчлэн сайжруулж, 80 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь шууд онлайнаар харах боломж бүрдүүлсэн. Хичээлийн шинэ жил эхэлж, зорчигч урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор нийт 24 чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын хөрөнгө оруулалтаар 2019 онд 20 байршилд сургууль, цэцэрлэг шинээр барихаар батлагдаж, 16 байршилд газар чөлөөлж, газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт дөрвөн байршилд газар чөлөөлөлт дуусах шатандаа орсон. Нийт 83 сургууль, цэцэрлэгт их засвар хийгдэхээс  55 сургууль, цэцэрлэгийн их засварын ажлын гүйцэтгэгч шалгарч, ажлын гүйцэтгэл 57 хувьтай байна” гэв.

Дараа нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлын явц, элсэлтийн цахим бүртгэл, хяналтын камеруудыг хэвийн үйл ажиллагаанд оруулах, тэмдэг, тэмдэглэгээг засварлан шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах, “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах ажлын явцын талаарх мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хүргэлээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн А/49 дүгээр захирамж, БСШУС-ын сайдын А/200, “Хамран сургах тойрог тогтоох тухай” нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны А/44,  А/45 дугаар тушаалыг тус тус үндэслэн цахим элсэлтийг Чингэлтэй дүүргийн 15 сургуульд зохион байгууллаа. “Сургуулийн орчинтой танилцах өдөрлөг”-т 25.894 хүүхэд, 25.913 эцэг эх, асран хамгаалагч, 2.646 багш хамрагдсан. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд наймдугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн байдлаар 28.181 хүүхэд бүртгэгдсэн. “School police” эцэг, эхийн эргүүл хэрэгжиж эхэлснээс хойш сургууль орчмын гэмт хэрэг зөрчил 25 хүртэлх хувиар, 2019 оны эхний 6 сарын байдлаар 2018 оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар буурсан судалгаа гарсан. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 134 сургууль, 227 цэцэрлэгийн гадна орчинд 1302, дотор орчинд 5366 ширхэг хяналтын камер ажиллаж байна” хэмээв.

Нийслэлд хэрэгжиж байгаа барилга угсралт, их засвар, зураг төсвийн ажлуудад захиалагчийн хяналт тавьж байгаа ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар гарсан ажлын тоо 594 байна. Үүнээс үнэлгээний хорооны зөвлөмж ирсэн 203, үнэлгээний хорооны зөвлөмж ирээгүй 391 ажил байна. Энэ онд нийт 539.3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 407 төсөл хэрэгжсэн. Үүнээс 52 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 80 ажил 90-ээс дээш хувьтай хэрэгжиж байна” хэмээлээ.

Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнийг удирдсан Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулсан. Уг уралдаанд шалгарсан зураг төслийн дагуу хийгдэх ёстой тохижилтын ажил ямар шатандаа явж байна. Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах ажлын хүрээнд хаана ямар ажлууд хийгдэж байгаа талаар, Яармагийн Наадамчдын гудамжны авто зам усанд автсантай холбогдуулан дур мэдэн үерийн далан сувгийн чиглэлийг өөрчилсөн, зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам талбай, нийтийн эдэлбэр газарт учирсан хохирлыг тухайн барилга барьж байсан компанийг бүрэн төлж барагдуулах үүрэг даалгавар өгсөн. Энэ ажлын явц ямар түвшинд байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын засварын ажлыг бүрэн дуусгах, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангах ажлыг есдүгээр сарын 1-ний дотор дуусгахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгов. Мөн Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг төслийн дагуу хийх тохижилтын ажлыг эрчимжүүлэх, Туул голын эрэг дагуу иж бүрэн тохижилт бүхий нийт 22 км явган хүний зам, дугуйн замтай нийтийн эзэмшлийн цогцолбор барих бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажлыг түргэвчлэх, ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас их хэмжээний ус тогтож, эвдрэлд ороод байгаа авто замуудын судалгааг гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах” үүргийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад өглөө.

Түүнчлэн хичээлийн шинэ жилийн эхлэх гэж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг багасгах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зэрэг зохион байгуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад даалгасан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов
9 цаг    

Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 15 ШИНЖ ТЭМДЭГ
14 цаг    

Бага насны хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалаарай
14 цаг    

Монголбанкны ГАЗРЫН ДАРГА нар манжийн үеийн “МӨНГӨ ХҮҮЛЭХ” ажиллагааг үргэлжлүүлээд байгаа юм биш биз!!!
14 цаг    

“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
14 цаг    

НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров 16 дахин өссөн хадгаламжаа тайлбарлаж чадахгүй байна
15 цаг    

Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!
15 цаг    

"Хаан банк" ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан уу?
16 цаг    

Залилангаар овоглогдсон Ардчилал Шинэчлэлийн Намын нууц ноёнтон нь Н.Алтанхуяг
17 цаг    

Нутгийн залуу дуучинг дэмжсэн Архангайчууд
18 цаг    

Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ
18 цаг    

Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн албан бичгийг баталгаажууллаа
19 цаг    

Цагаан сарын мэндчилгээ үгс
19 цаг    

БНСУ-д Covid-19 тахал эрчимтэй тархаж байна
19 цаг    

Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно
19 цаг    

В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ
20 цаг    

Импортын өндөгний татварыг ТЭГЛЭЖ, үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулах Засгийн газрын МУЛГУУ шийдвэр
20 цаг    

Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ
20 цаг    

Дэлхийд гайхагдаж буй Монгол гэр
20 цаг    

ШИЙДВЭР: 3 сая хүртэлх цахим гүйлгээний шимтгэлийг шинийн 1 - 4-ний хооронд ТЭГЛЭНЭ
21 цаг    

Б.Энх-Амгалан: Дарханы замыг барьж байгаа компаниудад ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан
22 цаг    

Хүүхдэд зориулсан "Монголын Нууц товчоон" худалдаанд гарна
22 цаг    

Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах ёс ба суудлын засал
22 цаг    

М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ
23 цаг    

МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгыг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
1 өдөр    

УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
1 өдөр    

С.Эрдэнэ: Хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна
1 өдөр    

З.Энхболдын баруун гар Ц.Анандбазар сэтгүүлчээс тэрбум төгрөг нэхэмжилжээ
1 өдөр    

УОК: Цагаан сараар Улс, хот хоорондын тээврийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ
1 өдөр    

АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?
1 өдөр    

Нийслэлийн гудамж талбайд өнөөдрөөс эхлэн 7000 эргүүл ажиллана
1 өдөр    

ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна
1 өдөр    

Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна
1 өдөр    

Зэрлэг гахайн болон чонын толгой тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
1 өдөр    

ЗАХИРАМЖ: Сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг зургаан аймагт ХЯЗГААРЛАЛАА
1 өдөр    

14-17 насны сурагчдыг Стэнфорд Их Сургуулийн зуны хөтөлбөрт урьж байна
1 өдөр    

Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү
1 өдөр    

Ирэх дөрөвдүгээр сараас хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно
1 өдөр    

Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
1 өдөр    

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурлаа
1 өдөр    

Засгийн газрын шийдвэрийг түрүүлж МЭДДЭГ “Балетчин” Сүнээ
1 өдөр    

Тавантолгойн ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барина
2 өдөр    

Сибирийн хүч-2: “ГАЗПРОМ” Монголд охин компаниа байгуулна
2 өдөр    

Б.Ганхуяг: 1072 хувьцааг “амь оруулах” нь чухал байлаа
2 өдөр    

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ГУРАВДУГААР САРЫН 30 хүртэл сунгалаа
2 өдөр    

ЗАСГИЙН ГАЗАР: Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгалаа
2 өдөр    

Б.Сэргэлэн: Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцод нэгдэн орсноос хойш нийт 15 өв бүртгүүлээд байна
2 өдөр    

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаа Засаг даргынхаа өрөөнд учир битүүлгээр амиа алджээ
2 өдөр    

Д.Халиун: Г.Загдаа ахынд өдөр бүр зодоон, хүчирхийлэл болдог
2 өдөр    

“Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчдыг буулгаж эхэлжээ
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.