Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА

НИЙТЛЭСЭН: 2019-08-16 10:19:28
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Тэгвэл энэ жил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хамруулах, уян хатан болон хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэн гурван багц зээлийг гаргасан байна. Нэгдүгээр багц буюу том зээл нь 300 саяас нэг тэрбум, хоёрдугаар багц буюу жижиг зээлд 100-300 сая төгрөг. Харин гуравдугаар багц буюу бичил зээлд 20-100 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Нийт жижиг, дунд үйлдвэрлэлд 26 мянган тэрбум төгрөг олгох юм байна. Тэгвэл өчигдөр төслийн сонгон шалгаруулах журмын хүрээнд 20-100 сая төгрөгийн зээлийн сонгон шалгаруулалт явагдсан юм. Сонгон шалгаруулалтад 101 иргэн, аж ахуйн нэгж 12.6 тэрбумын зээл хүссэнээс  төслийн нэгдүгээр шатанд 87 иргэн, аж ахуйн нэгж тэнцсэн байна. Түүнээс ЖДҮХС-гийн нарийвчилсан судалгаа болон хэрэгжилтийн явцын шаардлага хангасан 59 иргэн аж ахуйн нэгж 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий төслийн сүүлийн шатны шалгаруулалтад оролцлоо. Шалгаруулалтын үеэр “Энэ удаагийн нарийвчилсан судалгаагаар жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн мэргэжилтнүүд төсөл ирүүлэгчдийн ажлын байран дээр нь очиж танилцан цаасны төсөл бус жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулж байгаагаараа онцлогтой” гэж албаны хүмүүс хэлж байлаа. Мөн сонгон шалгаруулалтыг youtube channel сувгаар шууд дамжуулсан бөгөөд оролцож буй иргэд нэгнийгээ хянаж байсан юм.

Б.Алтангэрэл: Оноог интернэтэд байршуулсан нь зөв

Сонгон шалгаруулалтад оролцож буй “Монгол дээл” салоны захирал С.Бадамханд “Энэ жилийн шалгуурын хувьд нээлттэй мөн оролцогчдод нэг нэгнээ хянах боломж олгож байгаа нь сайшаалтай. Энэ жил анх удаа оролцож байгаа ч гэсэн өмнөх жилүүдийн сонгон шалгаруулалтыг судалсан. Гэхдээ энэ жилийн хувьд юм хийж чадаж байгаа хүмүүсээ дэмжин ажиллаж байна гэж харж байна. Манай байгууллагын хувьд үндэсний хувцасны худалдаагаар оролцож байгаа. ЖДҮХС-гаас  80 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байна. Түүгээрээ тоног төхөөрөмж болон ажлын байр бий болгох зорилготой” гэсэн юм. Харин Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Алтангэрэл  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээл хүссэн. Эко зуух болон байшингийн дулаалгын чиглэлээр зээл хүссэн. Зуухыг ямар нэгэн байдлаар өөрчлөлтгүйгээр хий болон цахилгаанд холбосон байгаа. Манай төсөл хүмүүст үр өгөөжөө өгсөн, хөрсөн дээр бууна гэж бид үзэж байгаа. Шалгаруулалтын тухайд оролцогчдод нэгнээ ажиглах мөн оноо тус бүрийг интернэтэд байршуулсан нь зөв болсон” гэсэн юм.

Б.Батцэцэг: Хариуг утсаар мэдэгдэж байгаа

ЖДҮХС захирал Б.Батцэцэгээс зарим зүйлийг тодруулахад “Урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг сангийн мэргэжилтнүүд хийхдээ төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эздийн тооцооллыг олон улсын ЖДҮ зээлийн болон санхүүгийн олон улсын рейтингийн үнэлгээг ашигласан. Урьдчилсан үнэлгээг нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэлх онооны системээр, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлтийн 56 хэмжүүр бүхий 100 хүртэлх онооны системээр үнэлж эрсдэлийн үнэлгээг хийсэн. Мөн иргэн аж ахуйн нэгж бүр цахим дээрх линк дээр дарж төслийн кодоо оруулан өөрийн төслийн явцтай танилцах, мэдээлэл авах боломжийг олгосон. Нөгөөтэйгүүр, үе шат бүрт иргэн, аж ахуйн нэгжийн бүртгэлтэй утасны дугаарт төслийн шалгаруулалтын үр дүнг мессеж илгээн мэдээлж байгаа” гэсэн юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.