ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД БҮРТГҮҮЛЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС

“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас өчигдөр /2019.07.19/ мэдээлэл хийсэн юм.
ЦАХИМ БҮРТГЭЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
Энэ үеэр нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар мэдээлэл өгөхдөө “Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинээр батлуулсан. Бид энэ сарын 22-наас түрээсийн орон сууцын цахим бүртгэлийг эхлүүлэхээр бэлэн болоод байна.
Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулна. Иргэд хамгийн түрүүнд бүртгүүлснээрээ хамрагдах уу гэж их асууж байна. Хамгийн гол нь гэр бүлээрээ сайн ярилцаж, судалсаны үр дүнд бүртгүүлэхийг зөвлөж байна. Иргэд бүртгэлийн 14 хоногийн хугацаандаа багтан наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой.
Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг http://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ. Сошиалд цахим бүртгэлтэй холбоотой худал мэдээллүүд ихээр цацагдаж байна. Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд нэг ч айл эрхээ аваагүй, байрандаа ороогүй байгааг албан ёсоор мэдэгдье. Манай байгууллагын хувьд зөвхөн бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Үүний дараагаар Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэд Орон сууцны зөвлөл гэж бий. Эдгээр байгууллагууд сонгон шалгаруулалтыг хариуцан ажиллаж, давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллана” гэв.
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БАЙРНЫ НЭГ АМ.МЕТРИЙН ҮНЭ 1.450.000 ТӨГРӨГ
Тэрбээр "Иргэдэд таван жилээр түрээсийн орон сууцны түрээслээд өмчлүүлэх хэлбэрийн байрны нэг ам.метрийн үнэ 1.450. мянган төгрөг. Энэ бол бол Хөгжлийн банкнаас нийслэлийн Орон сууцны корпорациас шилжиж ирж байгаа үнэ. Бид энэ үнэ дээр ямар ч мөнгө нэмээгүй. Харин энгийн түрээсийн хамгийн доод үнэ бол 137.550-411 мянган төгрөгийн үнэтэй. Энэ үнэ нь байрныхаа ам.метрээс шалтгаалж байгаа. Байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн урьдчилгаа төлбөрөөсөө хамаарч, 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 мянган төгрөг төлөх бол хамгийн ихдээ 1.600 мянган төгрөг хүртэл хэлбэлзэж байна. Тэгэхээр өөрсдийн амьдрах хүсэлтэй байрныхаа ам.метрийн хэмжээнээс хамаарч, сард төлөх түрээсийн төлбөрөө гаргаж, байраа сонгох боломжтой” гэсэн юм.
ХОЁР, ГУРВАН ӨРӨӨ БАЙРАНД ЗӨВХӨН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД ХАМРАГДАНА
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд 68.56 ам.метртэй гурван өрөө, 39.30 ам.метртэй хоёр өрөө, 49.23 ам.метртэй хоёр өрөө байрнаас сонголтоо хийх гэнэ. Ингэхдээ журамд заасны дагуу найман төрлийн ангилал нэгд нь хамрагдан цахим бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нь “Хүмүүс багш, эмч, сэтгүүлчдэд квот өгөх үү гэж их асууж байгаа. Ямар ч байгууллага, мэргэжилтэнүүдэд квот өгнө гэсэн асуудал байхгүй. Зөвхөн нийслэл хотын гэр хороололд амьдарч байгаа иргэд хамрагдах боломжтой” гэдгийг санууллаа.
ЗЭЭЛТЭЙ Ч ТҮРЭЭСЭЭ ТӨЛӨХ ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ
“Олон жилийн өмнө ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгүүлсэн бүртгэлүүд одоо хүртэл байж байгаа. Эдгээр иргэдийн хувьд дахин цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай юу гэж асууж байна. Манай байгууллагаас бүх иргэдийг тэгш эрхтэйгээр цахим бүртгэлд хамруулахаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Захирагчийн ажлын албанд нийтдээ 5700 гаруй иргэдийн бүртгэлийн мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпораци руу шилжүүлсэн. Тэгэхээр өмнө нь бүртгүүлсэн иргэд цахим бүртгэлд бүртгүүлж тэнцсэн тохиолдолд дахин материал бүрдүүлж өгөх шаардлагагүй. Харин тухайн иргэний материал хуучирсан бол шаардлагатай тохиолдолд холбогдох материалуудыг шинээр бүрдүүлж, авах болно” гэдгийг мэргэжилтэн танилцуулсан юм. Мөн ахмад настан тэтгэврийн зээлтэй ч түрээсийн төлбөр төлөх боломжтой бол түрээсийн орон сууцанд хамрагдана. Хэрвээ зээлтэй, үлдсэн тэтгэврийн мөнгө нь түрээсийн төлбөр төлж хүрэхгүй бол хамрагдах боломжгүй гэдгийг албаныхан тайлбарлалаа.
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БҮРТГҮҮЛВЭЛ ХАР ЖАГСААЛТАД ОРНО
“Нийслэлийн Орон сууцны корпорацийн нэрийг барьж, иргэд нэлээдгүй залилан хийсэн гэдэг мэдээллийг хүлээн авсан. Хэрвээ манай ажилтан тийм үйлдэл гаргасан нь хуулийн байгууллагаар тогтоовол хариуцлага тооцно. Иргэдийн хувьд түрээсийн төлбөрөө төлж чадахгүй, банкны болон бусад зээлтэй асуудал үүсгэдэг. Иргэдийн хувьд зээлтэй байж болох ч түрээсээ төлөх чадамжтай байх ёстой.
Цахимаар бүртгүүлж буй иргэд худал, хуурамч мэдээлэл бүртгүүлбэл нийслэлийн Орон сууцны корпорацийн хар жагсаалтад орно. Тийм болохоор иргэд журмаа сайн уншиж, ярилцсаны үр дүнд бүртгэлээ хийх нь зүйтэй. Мөн орон байргүй түрээсийн байранд амьдардаг иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой. Таны үл хөдлөхийн лавлагаагаар үл хөдлөх хөрөнгөгүй, хорооны тодорхойлолтоор орон гэргүй гэдгээ тогтоовол хамрагдана” гэдгийг тус корпорацийн дэд захирал С.Дорждэрэм яриандаа онцлов.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ

ТАНИЛЦ: Өрөг.mn контент сайтын ЭЗЭД
"Web awards - 2019” наадмын тов гарлаа
Хөвсгөлийг хөндөөд эхэлсэн “Aspire Mining”-н 51 хувийг Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг худалдаж авчээ
АРДЧИЛАЛ: Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
Төрийн ордны гадна ниргэн М өөрийгөө шатаах оролдлого хийжээ
Сахуу татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ
Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо
АНУ-ын зах зээлд өрсөлдөх Монголын 10 компани шалгарлаа
“М Си Эс холдинг”-ийн банк байгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцжээ
"Өрөг.мн" сайт нээлтээ хийлээ
“Шинжиан Шинфа” ХХК-иас 20 тэрбум төгрөг гаргуулж, Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарчээ
Дуучин Ч.Бат-Эрдэнийн шинэ албан тушаал
"THE HU" хамтлагийн АНУ дахь менежерүүд "Чингис хаан" одонгоо гардан авлаа
Аврагчид “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд оролцож байна
Иргэний үнэмлэхийг шинэчилж, регистрийн дугааргүй болно
Сүхбаатарын талбайд өнөөдөр "Хурд", "Харанга"-ын тоглолттой
УИХ-ын дарга Сеймийн дэд маршал, хатагтай Малгажота Гошевскаг хүлээн авч уулзлаа
“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо
Хар мөртэй “Эко констракшн” компани "Цагаан морин жил" нэртэй соёлын өвийг устгалаа
Ж.Дамдинцэрэн: Аавд сюрприз барих гэж сандарсан юм боллоо
Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ
Хуурамч дүгнэлт үйлдсэн шинжээчдийг шүүх хурал хойшиллоо
Сонгуулийн оноо цуглуулах У.Хүрэлсүхийн хямдхан тактик
Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайханд хоёр жил хорих ял оноожээ
НОБГ-ын 2019 оны шилдэг алба хаагчид тодорлоо
Зул сарын баяраас өмнө заавал үзэх 10 кино
ХӨГЖИМ: Зул сарын баярын тухай хуучны ДУУНУУД
"Гацуурт" компани хүнсний ногооны салбараас гарч байгаагаа зарлалаа
С.Амарсайхан: Зам ашигласны төлбөрийн асуудалд иргэдийн санал бодлыг тусгах нь зүйтэй гэсэн чиглэл өглөө
НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн хоригийг хүлээн авлаа
Хорооны дарга Д.Баярсайхан даатгалын байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1451 аж ахуйн нэгж, 3600 гаруй иргэн оролцжээ
“Нисдэг машин” төвөөс унах гэж байсан согтуу иргэнийг аварчээ
76-гаас НАЙМАН ГИШҮҮН яллагдагчаар татагдаж, нэг нь шоронд оржээ
Цагийн гарз
Улаангом сумын бүх цэцэрлэгүүд анхны тусламжийн булантай болов
Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
"Маргааш машинтай жагсаал болох тул өглөө 07:00 цагаас хойш замын ачаалал нэлээд нэмэгдэх төлөвтэй байна"
"Moon Dance" хамтлаг 3 дах удаагаа ДАШТ-ий цомын эзэд боллоо
Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хэвшүүлэх зорилгоор “Хээрийн дадлага сургууль”-ийг зохион байгууллаа
Монгол Улсын цахим аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Монгол, Словакийн Гадаад харилцааны яам хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
Өнөөдөр 7-9 хэм хүйтэн байна
Үс засуулбал жаргал ирнэ
Хөвсгөлд мотоциклын хөдөлгөөнийг түр хориглов
Хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.