Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД НАРЫН ШОУ ХЭЗЭЭ ТӨГСӨХ ВЭ?
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалж үлдээсэн гэж АН-аас хөөгдсөн Ж.Батзандан, Л.Болд нар нэг л эвээ олохгүй дэнжгэнэж явна. Тэд арай л айлын эхнэрт аргал түүхийг заахаас наагуурыг хийж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар АН-аас хөөгдсөн даруйдаа өвөр буруулж, алтан ургын хорон санаат ноёд шиг аашилж яваа. Ямар сайндаа ядарсан цагтаа хаяаг нь бараадаж, толгой хорогдож, хоолыг нь идэж явсан намаа амныхаа зоргоор, газар доогуур ортол муулж явахав дээ.
“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” гээч жагсаалаас хойш олны жаахан магтаал сонссон тэд өнөөдөр ч мөнөөх жагсаал, тэмцлийнхээ солиорлоос гарч амжаагүй байна. Тэд, бид М.Энхболд гэдэг МАНАН-тсан бул хар чулууг ховх татсан гэж очсон газар бүрдээ худлаа ярьж яваа дуулдсан. Үнэн хэрэгтээ Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар жагсаад УИХ-ын дарга М.Энхболд суудлаасаа буучхаагүй юм шүү дээ. Бодит байдал дээр Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилж, УИХ-ын дарга асан М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Түүнээс тэдний жагсаал ямар ч үр дүнд хүрээгүй юм. Харин ч ЖДҮ-ийн хулгайч нар тэр жагсаалын далимаар хариуцлага хүлээлгүй мартагдаж хоцорсон байдаг. Ер нь бол тэд У.Хүрэлсүхийн өгсөн даалгаврыг биелүүлж, дараа нь шангаа хүртэцгээсэн улс. Түүнээс биш тэд үнэнхүү гойд тэмцэл өрнүүлж, үр дүнд хүрсэн зүйл үгүй. МАНАН-тай тэмцэгчид тэгсхийгээд нам жим болсон.
Энэ бүхний үр дүнд хээрийн боохойтой нийлж хотоо харлуулсан Ж.Батзандан, Л.Болд нар орох орон, оочих аягагүй болж наашаа гэснийг царайчилж амьдрах болов оо. Ямар сайндаа Ардын намынхны хаяанд хэд хонохов дээ. Одоо тэдний хэрэг нэгэнт МАН-д ч, У.Хүрэлсүхэд ч хэрэггүй болсон тул цаад хэд нь урвагчдаас аль болох зайгаа барьж эхэлжээ. Учир нь удаан нөхөцвөл яаж ч мэдэх хоёр учраас ийн бага багаар холдож буй нь тэр аж.
Тиймээс л цогтой тэмцэгчийн дүрээр тодорсон арга нь ядарсан популистууд маань “ШИНЭН” гээч нам гэхэд нам биш бүлэглэл шахуу юм байгуулаадхав. Тэр нь төрийн ордонд хэдэн хүн цуглуулж хооллосныг эс тооцвол сүртэй ч юм биш гэнэ. Дарга нь Ж.Батзандан өөрөө гишүүн нь Л.Болд юм байх.
Тэгвэл мөнөөх МАНАН-тай тэмцэгч, юм бүхэн лүү үсчиж, чанга дуугаар орилж, хий хоосон попорч явдаг УИХ-ын гишүүд маань эхлүүлсэн шоугаа хэзээ төгсгөх нь тодорхойгүй болж нэгэн мөнхийн сэдвийг бамбай болгон барьж авчээ.
Тэдэнд сонгууль ойртсон энэ үед С.Зоригийн хэргээс өөр өөдтэй улс төржүүлчих сэдэв үнэндээ олдсонгүй бололтой юм билээ. Тиймээс л тэрхүү сэдвийг олзлон авч орилж эхэлжээ. Одоо тэд ирэх сонгууль болтол энэ сэдвийг хаяна л гэж байхгүй. Бүр тултал мөлжинө. Бараг л сайд Ц.Нямдоржтой нийлж байгаад С.Зоригын хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон этгээдүүдийг суллуул ч мэднэ.
Тэр цагт тэдэнд дахиад нэг улс төрийн хожоо хийх нүүдэл гарч магадгүй юм даа...
А.ТАМИР
АРДЧИЛАЛ.МН
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.