Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Баяжуулсан хүнсний түүхийг бичилцсэн "Лапша" брэнд

НИЙТЛЭСЭН: 2019-06-17 14:28:41
Эдийн засаг > Баялаг бүтээгч | Сэтгэгдэл: 0

-Баяжуулсан хүнс нь үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хэдийн монголчууддаа түгээж эхэлсэн соёл, хандлага, үнэ цэнэ юм. Тэд зөвхөн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Үүнтэй хамт шинэ соёл, хандлага, чанар, таашаалыг бий болгож байдаг бүтээгчид юм-

Түүхийн аль ч цаг үед, хаана ч аливаа үйлдвэрлэгч том, жижгээс үл хамааран тухайн бүтээгдэхүүнтэйгээ хамт соёл, хандлага, үнэ цэнэ, заримдаа урлагийг бүтээж байдаг. Тэд бусдын хэрэгцээг хангах зорилготой боловч түүндээ хөдөлмөр, сэтгэлээс гадна шинэчлэл, дэвшлийг шингээж, үүгээрээ цаг үеэ болон хүмүүсийн амьдралын чанарыг өөрчилдөг нь гайхалтай.

Аж үйлдвэржсэн орнууд, тухайлбал, АНУ, Щвейцарьт өнгөрсөн зууны 20-иод оноос зарим үйлдвэрлэгч хүнсний өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүнийг эрдэс бодис, аминдэм, бичил элемент, биологийн идэвхт бодисоор баяжуулж эхэлсэн нь дэлхий дахинд хоол хүнсний талаарх шинэ үзэл хандлагыг авчраад зогсохгүй эрүүл мэндийг хамгаалах үйлсэд асар том ахиц, дэвшлийг бий болгосон юм.

Үүнийг дагаад хоол хүнс нь хүний эд, эсийн төлжилт, энергийн эх үүсвэр гэж үздэг байсан ойлголт хүрээгээ тэлж, хүнсний зүйл нь бодисын солилцоонд чухал үүрэгтэй биологийн идэвхт бодис, аминдэмийн эх үүсвэр гэсэн шинэ үзлийг хүмүүс хүлээн зөвшөөрч, энгийн өдөр тутмын хэрэглээгээ гэж тооцох болсон. Монголд хоол, хүнсний талаарх дэлхий дахины дээрх чиг хандлага энэ зуунд л хөл тавьсан гэхэд болно. Бас хүнс үйлдвэрлэгч үндэсний томоохон компаниудын түүх ч эдийн засагт сэргэлт эхэлсэн тэр үеэс л тоологдох байх. Өдгөө зарим компани нь өөрийн брэндтэй төдийгүй өөрөө брэнд болжээ. Энэ хугацаанд тэд хүн төрөлхтний дэвшилтэй хөл нийлүүлэхэд хөрөнгө оруулалтынхаа багагүй хэсгийг зарцуулж, зөвхөн бараа бүтээгдэхүүн биш чанар, соёл, хөгжил, хүмүүнлэг санааг үйлдвэрлэхэд хөдөлмөр, зүтгэлээ зориулсан байдгийг бид төдийлөн анзаардаггүй байх.

Монгол Улсад Баяжуулсан хүнсний тухай хууль жилийн өмнө буюу өнгөрсөн 2018 оны тавдугаар сард батлагдан гарсан юм. Харин хууль хэрэгжиж эхлэх хугацааг жил хагасын дараа байхаар баталсан бөгөөд өөрөөр хэлбэл, 2019 оны 12 дугаар 1-нээс хууль мөрдөгдөж эхэлнэ. Хугацааг тийн хойш татсаны учир нь хүнс үйлдвэрлэгчдэд технологи нэвтрүүлэх, техник суурилуулах, хяналтын лаборатори байгуулах, стандарт норм боловсруулах зэрэг бэлтгэлийг хангахтай холбоотой юм. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход дотоодын үйлдвэрлэгчид хүнсийг албан журмаар баяжуулах тухай хууль гарахыг хүлээж суусан юм бас биш ээ. Монголчуудын өдөр тутмын өргөн хэрэглээний хүнсний нэг "Лапша” гоймонг л гэхэд үйлдвэрлэгч "ТЭСО” компани анх зах зээлд гаргасан 2012 оноос хойш аминдэмээр баяжуулан үйлдвэрлэж байгаа. Үүний тулд Германы "Meuhlenberg” компанийн Элковит нэмэлт бүтээгдэхүүн буюу витамины комплексийг импортоор оруулж ирдэг ба баяжуулалтын горим, стандартыг хянах лабораторийг ч бас байгуулсан.

Хүний биед зайлшгүй шаардлагатай В1, В2, В3, төмөр, цайр, фолийн хүчил зэрэг суурь аминдэм, эрдсүүдийг агуулсан "ЭЛКОВИТ”-ийг өнөөдөр дэлхийн 60 гаруй оронд хүнсний бүтээгдэхүүний баяжуулалтад ашигладаг. Эдгээр улс оронд хийсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын дундах цус багадалт өвчин 45 хувиар буурсан гэсэн үр дүн гарчээ. Энэ судалгаа монголчуудыг мөн хамарсан бөгөөд манай зах зээлд Лапша гоймон нь ижил төстэй бүтээгдэхүүнийхээ борлуулалтын 60 орчим хувийг эзэлдэг.

Тэгвэл энэ оны сүүлээр мөрдөгдөж эхлэх Баяжуулсан хүнсний тухай хуулиар "баяжуулсан хүнс” гэдэг нь "аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр үйлдвэрийн аргаар нэмж үйлдвэрлэсэн хүнсийг” хэлнэ. Нэг үгээр бол ТЭСО компанийн үйлдвэрлэдэг "Лапша” гоймон болон өнгөрсөн өвөл худалдаанд гаргасан Лапша хэрчсэн гурил шиг бүтээгдэхүүнийг хэлнэ. Нөгөө талаар баяжуулсан хүнс гэдэг биднээс тийм хол зүйл биш байх нь. Энэ удаад хууль гаргасан нь "албан журмаар” гэсэн агуулгыг нэмж байгаа ч баяжуулсан хүнс нь үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хэдийн монголчууддаа түгээж эхэлсэн соёл, хандлага, үнэ цэнэ юм. Аливаа үйлдвэрлэгчид зөвхөн борлуулалт, ашиг орлого хөөцөлддөггүй… Тэд зөвхөн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Үүнтэй хамт шинэ соёл, хандлага, чанар, таашаалыг бий болгож байдаг бүтээгчид юм.

З.БОРГИЛМАА

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.