Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

У.ХҮРЭЛСҮХИЙН ҮГ Ч.УЛААНД ҮЙЛЧИЛДЭГГҮЙГ БҮГДЭЭРЭЭ ХАРЛАА

НИЙТЛЭСЭН: 2019-06-12 11:58:40
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хэрэгцээг хангах чиг үүрэгтэй яам толгойлж буй Ч.Улаан сайд эхнэрийнхээ дүүг өөрт нь хамааралгүй этгээд гэх тайлбар хийлээ. Ураг садны холбоо нь хамааралгүй байж болох ч түүний эхнэрийн төрсөн дүү О.Даваасүрэн гэгч амьд мал экспортлох бизнес хийж байгаа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхэлсэн асуудалтай шууд хамааралтай асуудал байх учиртай.

О.Даваасүрэн өөрийн мэдлийн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд монгол” компаниараа Замын-Үүдийн боомтоор БНХАУ-ын Эрээн хот руу хонь, ямааг амьдаар нь экспортлох бэлтгэл ажлаа хэдийнэ хангаж амжсан гэдгийг сайд өөрөө ч батлав. Тэрбээр энэ асуудал ашиг сонирхлын зөрчил мөн эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад “Манай эхнэрийн дүү хоёр жилийн өмнөөс мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулах ажилд оролцож эхэлсэн юм билээ. Тэнд ажиллаж байгаа нь үнэн. Энэ цогцолборыг байгуулаад хоёр жил болсон.

Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль гэх мэт холбогдох байгууллагууд шаардлагаа тавиад явах байх. Мал гаргах асуудлыг аймгууд саналаа үндэслэж, яамтай гэрээ хийнэ. Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй, бизнесээ хийгээд явж байгаа хүн. Ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж бодож байна. Хуулийн дагуу байх ёстой шаардлагаа тавина. Хоёр талын хөрөнгө оруулалттай хамтарсан компани гаргах бөгөөд шууд шийдвэрийг Дорноговь аймгийн удирдлага гаргана. Давуу эрх олгосон зүйл байхгүй. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах хамтарсан хоёр компани хяналтаа тавиад ажиллаж байгаа. Намайг сайд болохоос өмнө буюу хоёр жилийн өмнөөс энэ ажлаа эхлүүлсэн байсан” гэж хээвнэг хариулав.

Энэ хариултаар асуудлын гол зангилаа тайлагдана. Амьд мал экспортлох Засгийн газрын тогтоолын төслийг салбарын яамнаас боловсруулж, хуралдаанаар оруулан батлуулсан байж таарна. Салбарын яамныг одоо Ч.Улаан сайд толгойлж байгаа нь үнэн. Засгийн газар ч боловсруулсан махны экспортод хориг тавьсан. Харин энэ үед дүүгийнхээ сүүлийн хоёр жил хийсэн бизнесийг мэдээгүй байсан гэж үү. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийг шүү.

Дээр нь сайд өөрөө энэ асуудлаар БНХАУ-д айлчлал хийсэн байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай компани экспортод гаргах бог малыг эрүүлжүүлэх нийт 600 га талбай бүхий 20 гаруй байгууламжтай цогцолборыг эзэмшиж байгаа гэнэ. Тус компани Зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог малыг татан төвлөрүүлж, 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж, зориулалт бүхий тэжээлээр тэжээж амьдаар экспортод гаргахад бэлэн болжээ. Одоо бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр хоногт 180,000 бог мал тэжээж, өдөрт 5000 орчмыг экспортод гаргах боломжтой болно. Жилдээ хоёр сая орчим мал бордож гаргах хүчин чадалтай.

Одоогийн байдлаар 15 мянган мал бордоод бэлэн болгожээ. Тус компаниар дамжуулан БНХАУ руу гаргасан амьд малыг Эрээн хот дахь нядлах үйлдвэрүүдэд төхөөрнө. Мөн боловсруулж, нэмүү өргөг шингээх гэнэ. Өөрөөр хэлбэл, монголчуудын ажлын байр урд хөрш рүү шилжиж байна гэсэн үг. Үүнийг мэдээлэлд хамгийн ойр УИХ-ын гишүүний албыг махны холбооны тэргүүнтэй хамтран хашдаг Б.Пүрэвдорж баталсан бөгөөд өдөрт нэг нь л 15 мянган бог мал төхөөрөх хүчин чадалтай хоёр ч үйлдвэр Эрээн хотод ашиглалтад орсон гэдгийг хэлж байгаа юм. Мөн эхнэрийнх нь өөр нэг дүү болох О.Оюун-Эрдэнэ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яаманд зөвлөх хийж, бодлого шийдвэрийг нь тодорхойлдог болсон талаар хэвлэлүүд уралдан мэдээлж байна.

Үүнд, Ч.Улаан сайд тайлбар хийхдээ, “Орон тооны бус зөвлөх. Надтай хамт 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүний зөвлөх. УИХ-ын гишүүн, сайд хоёрын ажлыг уялдуулах чиглэлээр орон тооны бус зөвлөх хийдэг” хэмээн мөн л өөрийгөө зөвтгөв. Харин нөгөө дүүгийнхээ махны бизнесийн тухайд, “Хэн ч бай, хэний хүн, хэний ч дүү бай төрийн хууль, Засгийн газрын тогтоолыг биелүүлж ажиллана. Тэнд тавигдсан шаардлага, үзүүлэлтийг тавьж, дүрэм журмын дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана” гэжээ. Сайдын хэлснээр Монгол Улс төрийн өндөр албан тушаалтан, энгийн иргэн хоёрыг ялгалгүй тэгш үйлчилдэг хуультай.

Тэдгээрийн нэг болох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хамаарал бүхий этгээд, ашиг сонирхлын зөрчил гээчийг тодорхойлоод, ялгаа заагийг нь заагаад өгчисөн юм. Тодруулбал, нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэдэгт эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, эхнэр /нөхөр/-ийн төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой хүмүүсийг хамааруулдаг. Тэгвэл “нийтийн албан тушаалтан” гэдэгт ангилалд Засгийн газрын гишүүн болон УИХ-ын гишүүний албан тушаал аль аль нь багтаж байгаа шүү, Ч.Улаан сайд аа. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа “Мал амьдаар нь хил гаргах бол Монгол төрийн бодлого биш гэж би дотроо бодож байгаа” хэлсэн удаатай. Бүр тодруулбал, 2017 оны нэгдүгээр сарын 5-нд хэлсэн үг нь одоо ч хэвлэлийн хуудсанд дэлгэрэнгүй байна.


 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.