Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТОПУУД ТӨЛДӨГ, ПОПУУД ХУЛГАЙЛДАГ

НИЙТЛЭСЭН: 2019-05-24 18:44:33
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Засгийн газар улсын эдийн засгийн өсөлтийн 90 хувийг бүрдүүлж байгаа компаниудыг эрэмбэлснээ зарлав. “Топ-100” нэртэй энэ арга хэмжээг жил бүр хийж Монголын эдийн засгийг нуруундаа үүрдэг бизнесийнхэндээ хүндэтгэл үзүүлдэг. Жишээ болгож хэдэн тоо дурдъя. 

Топ 100 компани төсвийн орлогын 50 гаруй хувийг буюу 10 төгрөг тутмын таван төгрөгийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. 2018 онд топ 100 компани улсад  4.1 их наяд төгрөгийн татвар төлж, жилд 20 орчим мянган ажлын байр шинээр бий болгож, нийтдээ 80 гаруй мянган хүнийг ажилттай орлоготой байлгажээ. Одоо төрийн албанд ажиллаж байгаа 186 мянган төрийн албан хаагчийн цалинд 2.2 их наяд төгрөг төсөвлөдөг. Ахмадуудын тэтгэвэрт 1.8 их наяд төгрөгийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, “Топ 100” аж ахуйн нэгжийн улсад төвлөрүүлсэн татвараар төрийнхний цалин, ахмадын тэтгэврээ тавьдаг. Хэрвээ топ 100 компани татвараа төлөхгүй нэг л улирал таг зогсвол цалин, тэтгэвэр тасалдана. Тэгэхээр төрийнхөн сайдынхаа биш, ахмадууд нь тойргийн гишүүнийхээ бус, өөрийнх нь цалин, тэтгэврийг тавьж байгаа бизнесийнхний зургийг ханандаа өлгөж болмоор. Зарим УИХ-ын гишүүн өөрийн зурагтай жааз, мөн өөрийн зурагтай цаг тарааж, тэрийг нь ханандаа өлгөсөн, хоймортоо залсан айл өрх харагддаг. Тэгвэл хийрхэж, хий амлахаас цаашгүй улстөрчдийн хөргийн оронд топ-100-гийн эхний арван компанийн лого, хөрөнгө оруулагчид байж яагаад болохгүй гэж. Жишээ нь, 2019 онд хамгийн их татвар төлсөн МАК-ийн Нямтайшир, НИК-ийн Оюунгэрэл, MCS-ийн Оджаргал, мөн "Эрдэнэт" үйлдвэр, "Оюутолгой", “Эрдэнэс-Тавантолгой”-нхны зураг хөрөг, тэнд баялаг бүтээн мөнгө үйлдвэрлэж буй уурхайчдыг алдаршуулмаар.    

Гэтэл манайд эсрэгээрээ, татвар төлөгч том компаниудаа жилд нэг удаа шилдэг гэсэн өргөмжлөл бүхий пайз гардуулж өргөмжлөөд жилийн бусад өдрүүдэд нь үзэн ядуулах, муухай харагдуулах гол ажлыг улстөрчид голдуу хийдэг. Зарим поп улстөрчид бол топуудын төлсөн татвараас хулгайлдаг нь ЖДҮ-гийн хэрэг явдлаар нэгэнт ил болсон билээ. Монголын улстөрчид шиг иргэдийнхээ боломжийг хулгайлж, бизнесийнхнийхээ төлсөн татвараас тэрбум тэрбумаар нь хумсалдаг парламенттай улс дэлхийд байхгүй л байх.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Х.Нямбаатар нарын 40 гаруй гишүүн өөрсдийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан тус бүрдээ нэг тэрбум төгрөг хүртэлх зээл авсан. Банктай нь банкаараа, банк бустай нь банк бусаараа, компанитай нь компаниараа дамжуулан иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хулгайлсан. Тэгэхдээ тэд хуулийн байтугай улс төрийн хариуцлага хүлээгээгүй, уучлаарай ч гэж нэг нь хэлээгүй. Харин ч сүүлийн өдрүүдэд цайрах маягтай, ЖДҮ чинь “чихрийн цаас” гэж өмгөөлөх болов. Тэднээс гадна сайн попорсны хүчинд гэх үү, Засгийн газрын талд кноп дарсны урамшуулалд гэх үү, ямартай ч УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн эзэмшлийн Богд банкиндаа Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөг шилжүүлсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан гишүүний хамаарал бүхий компани ч билүү, эхнэрийнх нь ч билүү дансанд 200 сая төгрөг гэнэт шилжсэн байсныг эрхэм гишүүн өөрөө мэдээгүй яваа тухай дэд сайд асан Б.Энхбаяр жиргэсэн харагдсан.

Үнэндээ улстөрчид камерын өмнө сайхан үг хэлж, авлига хээл хахуультай тэмцэж байна гэдэг ч нүднээс далд, хөшигний цаана ард түмнийхээ боломжийг, бизнесийнхний төлсөн татварыг хулгайлдаг байна.

Монголд эдийн засгийг топ 100-хан компани үүрч, УИХ-ын танхимд  попууд аахилдаг. Зарим улстөрч “ашгийнх ихэнхийг 30-хан гэр бүл хүртдэг” гэж шүүмжилдэг. Юу үнэн гэвэл топуудын төлсөн татвараас попууд хулгайлж байгаа цагт, татвар төлөгч топуудаа барьж хорилоо, бизнесийг нь царцаалаа гээд махны үнэ, долларын ханш хэзээ ч буурахгүй. Бизнесийнхэн хуулиар тогтоосон татвараа төлөх нь үүрэг. Хэрвээ татвараа төлөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ, хуулийнхан шалгана, барьж хорино. Үүнтэй адил УИХ-ын гишүүд шударга ажиллах тангарагтай. Тэд УИХ-ын гишүүний албан тушаалын дор  хулгай хийх давуу эрхгүй. Тэгэхдээ энэ УИХ-аас хэд хэдэн гишүүн хулгай хийчихэж, Билигт гишүүний хэлснээр шударга ёс хаана байна вэ, топ ба попуудад хууль, шударга ёс ижилхэн, эн тэнцүү үйлчилж байна уу?

Эх сурвалж: itoim.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.