ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС
Хүүхэд өртөж буй зам тээврийн осол, хэргийн талаар болон осол гарахад нөлөөлж буй гол шалтгаан, анхаарах асуудлын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.
- Урин дулааны цаг ирж байгаатай зэрэгцэн хүүхдүүд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгддэг. Он гарсаар нөхцөл байдал хэр байна вэ?
Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг хүүхдэд олгох, замын хөдөлгөөнд аюул,осолгүй оролцуулах дадал эзэмшүүлэх, осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх асуудал нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэн бүрийн эрхэм үүрэг боловч иргэд хөдөлгөөнд оролцогч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадгүй сахин биелүүлдэггүйгээс хүүхэд томчуудын замын хөдөлгөөний дүрэм зөрчилтийн золиос болж осолд өртөх явдал буурахгүй байна.
Өнгөрсөн 2018 онд зам тээврийн осолд 1049 хүүхэд өртсөнөөс 1004 хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, 45 хүүхдийн амь нас хохирсон.
Эдгээр хохирсон хүүхдийн 882 буюу 84% нь нийслэлд, амь насаа алдсан хүүхдийн 34 буюу 73,3% нь орон нутгийн замд бүртгэгдсэн бөгөөд шалтгааныг нь авч үзвэл хүүхэд тээвэрлэлтийн явцад аюулгүй байдлыг хангадаггүй, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, хөдөлгөөний хурдыг хэтрүүлдэг болон ЗХД-н ямар нэг зүйл заалтыг зөрчсөн үйлдэлтэй шууд холбоотой байна.
Дээрх зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 66,5% нь явганаар, 26,8% нь зорчигч, 6% нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирсон байна.
2018 онд нийслэлд явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтсэн 590 хүүхдийн 48,2% нь насанд хүрсэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцож байсан бол 51,8% нь харгалзах хүнгүй ганцаараа эсвэл насанд хүрээгүй найз, ах, эгч, дүү нартайгаа замын хөдөлгөөнд оролцож байсан байна.
2019 оны эхний 4 сард улсын хэмжээнд 219 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 56 нь гэмтэж , 16 хүүхэд амь насаа алдсан ба гэмтсэн хүүхдийн 57% буюу 32 нь нийслэлд , амь насаа алдсан хүүхдийн 75% буюу 12 нь орон нутагт бүртгэгдсэн судалгаа байна.
- Хүүхдүүд ихэвчлэн сургууль, гэрийнхээ хооронд явахдаа л осолд өртдөг гэж ярьж байсан. Ер нь жолоочийн буруутай үйлдэл дийлэнх байдаг уу, зорчигч хүүхдүүдийн буруутай үйлдэл их байдаг уу? Гол шалтгаан нь юу байна вэ?
Улсын хэмжээнд зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 160 нь нийслэлд бүртгэгдсэн ба тэдгээрийн шалтгааныг нарийвчлан авч үзвэл 104 хүүхэд явган зорчигч, 51 хүүхэд зорчигч хэлбэрээр, 2 хүүхэд унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд 89,4% нь буюу 93 нь ганцаараа болон эцэг эх, асран хамгаалагч, найз нөхдийн хамт ГАРЦГҮЙ ГАЗРААР зам хөндлөн гарч байхдаа, 10,6% нь 11 нь ГАРЦТАЙ ГАЗРААР зам хөндлөн гарч байхдаа осолд өртсөн судалгаа гарсан байна.
Дээрх үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүүхэд өртсөн осол 24,5%-иар буурсан байх боловч гэмтсэн хүүхэд 93%-иар, амь насаа алдсан хүүхэд 2 дахин өссөн. /Өөрөөр хэлвэл өнгөрсөн оны мөн үед 8 хүүхэд нас барж байсан бол энэ онд 16 хүүхэд амь насаараа хохироод байна./
Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй голлох шалтгаан нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, томчуудын буруутай үйлдэл байна. Өнөөгийн нийгэмд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч бид хүүхдийнхээ мэдлэг боловсролд анхаарал хандуулдаг ч аюулгүй амьдрах ухаан, аюулгүй байдлаа хангах боловсролд анхаарал хандуулахгүй байгаатай шууд холбоотой юм.
Ийм учраас хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарч, сургуулийн өмнөх болон сургуулийн наснаас нь аюулгүй байдлаа хангах анхан шатны мэдлэг боловсрол олгох, зөв дадлыг эзэмшүүлэх, тэдэнд зөв үлгэр дуурайлал үзүүлж ирээдүйгээ авран хамгаалахыг уриалж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.