Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“ШИНЭ МОНГОЛ” СУРГУУЛИЙНХАН Ё.БААТАРБИЛЭГ САЙДЫН ТУШААЛЫГ ӨӨРЧЛҮҮЛЭХЭЭР ЭЛДЭВ АРГА СҮВЭГЧИЛЖ ЭХЭЛЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-04-18 18:05:15
Нийгэм > Боловсрол | Сэтгэгдэл: 0

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр “Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/200 дугаар тушаал гаргасан.

Тус тушаалд “...нэгдүгээр ангид элсэгчдийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай” гэж заасан байв.

 Тиймээс БСШУС-ын сайдын тушаал гарсантай холбогдуулж Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л ерөнхий боловсролын сургуулиуд мөнгө татаж, элдэв шалгалт авч сурагчид элсүүлдэг байдлаа зогсоосон юм. Гэтэл тэдэн дундаас ганцхан “Шинэ Монгол” сургуулийн захиргаа хэл ам хийж, Ё.Баатарбилэг сайдын гаргасан тушаал өөрсдийнх нь явуулдаг үйл ажиллагаанд нийцэхгүй байна хэмээн гомдоллож эхэлжээ.

“Шинэ Монгол” сургуулийн хувьд жил бүрийн өдийд нэгдүгээр ангийн элсэлтээ авдаг байна. Ингэхдээ шинээр элсэж буй 6 настнуудаас төлбөрөөс нь гадна элсэлтийн хураамж мөнгө хурааж, шалгалт авч иржээ. Гэтэл шинээр томилогдсон БСШУС-ын сайдын тушаал тэдний хийж заншсан үйлдлийг шууд таслан зогсоожээ.

Тиймээс “Шинэ Монгол” сургуулийн удирдлагууд сайдын тушаал гарсан өдрөөс эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа өөрчлөлт хийхгүй сайдын тушаалыг өөрчлүүлэхээр элдэв арга сүвэгчилж эхэлжээ. Тодруулбал, саяхан /2019.04.17/-ны өдөр тус сургуулиас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлдээ “Тушаал гарсны маргааш буюу 2019 оны 4-р сарын 10-нд бид сайдад хандан, тушаалаа эргэн харахыг хүссэн 02/207 тоот албан бичиг явуулав. Бичгийн хариугаа хүлээж, асуудалд хүлээцтэй хандан, хамтдаа ярилцаж зөвшилцөн, нэгдсэн нэг шийдэлд хүрэхийг туйлаас хүс ч байлаа. БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой хоёр ч удаа уулзаж саналаа тавилаа. Тэр ч байтугай жил бүрийн шалгалтаар Японоос ирж ажилладаг тус сургуулийн зөвлөх Мияата Осамүгийн хамт очиж, Японд хувийн сургуулийн элсэлтэд төр засаг огт оролцдоггүй бөгөөд ийм тушаал шийдвэрийг гаргахдаа олон нийтээр хэрхэн хэлэлцүүлдэг, тушаал шийдвэр гаргахын тулд урьдчилан судалгаа хийдэг, эрх ашиг нь хөндөгдөх магадлалтай этгээдүүдтэй хэрхэн зөвшилцдөг талаар дэлгэрэнгүй тайлбарлан яриулсан билээ” гэжээ.

Ингэж л “Шинэ Монгол сургуулийнхан зөвхөн өөрсдийн бизнесийн явцуу эрх ашгаа бодож Япон зөвлөхөө хүртэл дагуулан Боловсролын сайдыг ээрэн шаналгах болжээ. Тэгээд ч зогсохгүй "манай Японд ингэдэг" хэмээн Монгол төрийн сайдын шийдвэрийг эсэргүүцжээ.

Зөвхөн ганц хүний, ганцхан байгууллагын эрх ашигт тохируулж гаргасан шийдвэр, тушаалаа өөрчлөөд байвал энэ улсад төр байх хэрэг юу билээ.

АРДЧИЛАЛ.МН

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.