Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЯРЬДАГ БУС, ХИЙДЭГ ХАМТ ОЛОН - АШУҮИС

НИЙТЛЭСЭН: 2019-02-20 13:20:37
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, боловсрол,  эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, үндэсний тэргүүлэх, их сургуулийн нэг болох  зорилт тавьж, бүтээн байгуулалтын их ажлыг  өрнүүлж байгаа ажээ.

Иймд бид ажилч хичээнгүй хамт олны ажлыг сурвалжлахаар АШУҮИС-ийн төв байрыг зорилоо. Их сургуулийн үүд хэсэгт очиход л засварын ажил хийгдэж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгааг нь тодорхой харагдаж байв. Ёстой л өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг үүд хаалгаа шинэчилж эхэлжээ.

Хаалгаар ороход цагаан халатаар жигдэрсэн оюутнууд чөлөө завгүй хөлхөлдөнө. Сурвалжлах багийг цаашид зааварлах мэт сүүлийн үеийн төхөөрөмж бүхий 360 веб хөтчийг байршуулжээ. Веб хөтчөөс бид сургуулийн үйл ажиллагаа хийгээд, бүтэц зохион байгуулалтын мэдээллийг төвөггүйхэн олж, АШУҮИС-ийн захиргааны байранд хүрсэн юм.

Тус хамт олон 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн төв байрандаа тохижилт үйлчилгээний хэд хэдэн төлөвлөгөөт ажлыг  хэрэгжүүлж олон бүтээн байгуулалтын ард гарчээ. Үүний нэг нь АШУҮИС, Монголын Дата Төвтэй хамтран нэвтрүүлсэн энэхүү виртуал аялал буюу “веб хөтөч” юм.

Энэхүү хөтчийг байршуулснаар хэн нэгний туслалцаагүйгээр тус сургуулийн мэдээллийг бүрэн дүүрэн мэдэх боломжийг олгожээ. Мөн Улаанбаатар хотод байрлаж буй анагаахын салбар сургуулиудын байршил хийгээд сургалтын үйл ажиллагаа, дотор зохион байгуулалт зэргийг цогцоор нь шийдсэн тул энэ төхөөрөмжөөс тус сургуулийн бүх мэдээллийг нэг дороос авах боломж бүрдсэн байна. Ингэснээр сургуульд элсэн суралцагчдын цаг завыг хэмнэж, сургуультайгаа танилцах хялбар боломжийг олгож өгч чаджээ. Мэдээллийн энэ төхөөрөмжид нэмэлтээр оюутнуудын түгээмэл асуудаг асуулт, хариултыг хийсэн байлаа. Оюутнуудад түргэн шуурхай  хүрч үйлчлэх, мэдээллийг агуулсан нь суралцагчдаа ойрхон ажиллаж байгаа нь илт. Зөвхөн сургуулийн оюутнууд гэлтгүй гадна дотнын бүх хүмүүс сургуулийн үйл ажиллагаатай  танилцаж, бүрэн мэдээлэл авах боломж харагдаж байсан юм. Ийнхүү Монголын их дээд сургуулиудаас АШУҮИС анх удаа веб хөтчийг байршуулсан сургууль болжээ.

Бид цааш явахад сургуулийн давхар бүрийн коридорт  багаараа нийлж хичээл хийхэд тохиромжтой гэрэлтүүлэгтэй ширээ байрлуулсан байлаа. Энэ үеэр бид хэд хэдэн оюутнаас сэтгэгдлийг нь сонсож амжлаа. Сургуульд бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр тав тухтай орчин бүрдэж,  хичээлээ хийх идэвх нэмэгдэж байгааг суралцагчид онцолсон юм.

ЭМНА-ЫН 4-Р КУРСИЙН ОЮУТАН С.ХУЛАН

“Би энэ сургуульд суралцаад дөрвөн жил болж байна. Намайг суралцсанаас хойш сургуулийн  орчинд олон бүтээн байгуулалт хийгдсэн. Үүний нэг нь шинэ номын сан юм. Мөн давхар бүрд сууж хичээлээ хийх сандал ширээ уншилтын танхимууд нээгдсэн. Бидэнд заримдаа цонхтой цагууд их гардаг. Энэ үед бид багаар хамтран ажиллах, хичээлүүдээ номын санд хийх боломжгүй байдаг. Харин ийм ширээ сандлыг байрлуулснаар олуулаа байх орчин бүрдэж, хичээл номоо хийхэд хялбар болж байна.  Анх намайг орж ирэхэд номын сан маань маш жижигхэн хүрэлцээ багатай байсан. Энэ жил манай Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн сургалтын төвийг засаж тохижилт үйлчилгээний ажил хийгдсэн байсан. Өмнө нь 20 хүүхэд багтаж суухад хэцүү багтаамж багтай тэнхимд хичээллэдэг байсан. Одоо бид саруул танхимд шинэ техник, төхөөрөмжтэй хичээлээ хийж байгаа.

БИО АНАГААХЫН СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР КУРСИЙН ОЮУТАН Н. ТӨГӨЛДӨР

“Сургууль дээр олон бүтээн байгуулалтын ажил хийгдэж, сургалтын орчин нөхцөл, хангамж сайжирч байгаа нь бидний сургалтын үр дүнд маш сайн нөлөө үзүүлж байна. Бас сургууль дээрээ хичээлээ хийхэд урамтай болж, сургуулиасаа гармааргүй санагддаг болсон. Би сургуульдаа элсэж  ороод анги танхим, үйлчилгээний газруудаа мэдэхгүй учир 360 хөтчийг ашигласан. Над шиг анх элсэж орсон оюутнууд сургуулиа сайн мэддэггүй. Иймд веб  хөтчөөс мэдээллээ авах боломжтой болсон нь сайшаалтай. Тухайлбал би энэ хөтчөөс сургалтын төлбөрийн дансаа, номын сангийн номын талаар, оюутны үнэмлэхээ захиалах, автобусны картаа хаана захиалах зэрэг маш олон асуудлаа шийдэж чадсан. Үүнийг ашиглахад маш амархан, цаг заваа хэмнэх боломжтой” гэсэн юм.

Үүний дараа бид тохижилтын дараагийн ажил болох шинэ ариун цэврийн өрөөнүүдтэй танилцлаа. Чанар стандартын дагуу, эрүүл аюулгүй орчинг бий болгохоор анхаарч ажилласан нь ажиглагдаж байсан юм. Мөн түүнчлэн   ариун цэврийн өрөөний тохижилтын ажил хийх үеэр  өмнө нь засаж буй нэрийдлээр өнгөн хэсгийг давхарлаж хийсэн хур хог гарсан тухай албаны ажилтан бидэнд хэлж байлаа. Шинэ ариун цэврийн өрөө ашиглалтад орсноор үйлчилгээний ажилчдын ажлын ачаалал харьцангуй багассан тухайгаа тус сургуулийн үйлчилгээний ажилтан Б.Дагва онцлон хэлж байсан юм.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН Б.ДАВААХҮҮ

“Би энэ сургуульд ажиллаад хоёр жил болж байна. Өмнө нь манай сургуулийн ариун цэврийн өрөөнүүд эрэгтэй, эмэгтэй нь нэг талдаа байсан. Одоо хоёр талдаа маш цэгцтэй болсон. Оюутнууд ч шинэ ариун цэврийн өрөө ашиглалтад орсноор соёлтой үйлчлүүлж байна. Үйлчилгээний ажилчдын хувьд ч ажлын ачаалал харьцангуй багасаж чадсан.

Мөн биднийг очих үеэр төв байрны зүүн хаалганы хэсэгт “CIRCLE K” гэх хаягийг хадсан байсан нь ихээхэн анхаарал татсан учир бид холбогдох албаны хүнээс тодруулга авсан. Сургуулийн зүгээс суралцагчдыг эрүүл, аюулгүй, баталгаат хүнсээр хангахад чиглэсэн олон ажлыг өрнүүлж байгаа бөгөөд сургуулийн хоолны газрын сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны 11-р зарлажээ. Тус сонгон шалгаруулалтад “CIRCLE K” сүлжээ дэлгүүр, түргэн хоолны газар тэнцсэн бөгөөд АШУҮИС-тай гэрээ байгуулан  ажиллахаар болсон байна. АШУҮИС-ийн зүгээс сонгон шалгаруулалтыг хэд хэдэн үндсэн үзүүлэлтийг харгалзан шалгаруулжээ. Түүнчлэн ТӨБЗГазраас улсын сургуулийн талбай түрээсийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг байна. Иймд эрүүл аюулгүй хүнсийг оюутнууддаа хүргэх нь гол зорилго бөгөөд сургуулийн хувьд ашгийн бус үйл ажиллагаа ажээ. “CIRCLE K” сүлжээ дэлгүүр нь олон улсын стандартад нийцсэн дэлгүүр бөгөөд 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Мөн тус дэлгүүрийг баталгаат хүнсээр үйлчилж байгаа тал дээр сургуулийн зүгээс тогтмол хяналт тавьж ажиллана гэдгийг албаныхан онцолсон юм. 

Бидний сурвалжлага  цааш үргэлжилсээр Оюутны албыг зорин очсон юм. АШУҮИС оюутны албаны хамт олон энэ хичээлийн жилд оюутнаа олон талаас дэмжсэн  олон ажлыг өрнүүлж байгаагаас бид нэгээхэн хэсэгтэй нь ийнхүү танилцлаа. 

АШУҮИС-ИЙН ОЮУТНЫ АЛБАНЫ АРГА ЗҮЙЧ Л.ТӨМӨРСҮХ

АШУҮИС оюутнуудаа дэмжсэн олон үйл ажиллагааг явуулдаг. Энэ жил бүтээн байгуулалтын ажил нэлээдгүй өрнөж байна. Үүний нэг нь “Оюутны хөгжлийн төв” юм. Энэхүү төв нь хичээлийн бус цагаар оюутнуудаа нийгэмд хэрхэн зөв хүн болж төлөвших, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, ирээдүйд зөв хүн байх талын мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглүүлэх юм. Хөгжлийн төвийн гол үйл ажиллагаа нь сургалт семинар, уулзалтууд, багаар ажиллах чиглэл дээр тулгуурлан явагддаг. Мөн манай үйл ажиллагаа шаталсан хэлбэрээр оюутнууддаа хүрнэ. Учир нь 1-6 курс бол хичээл номоо үзэх, хүнтэй харилцах чадвар зэргээрээ өөр өөр байдаг. Жишээлбэл нэг, хоёрдугаар курсийн оюутнууддаа хотын соёл хийгээд сургуулийнхаа анхан шатны мэдээллүүдийг, гурав болон дөрөвдүгээр курсийн оюутнуудад гэр бүл төлөвлөлт, тав, зургадугаар курст   мэргэжилдээ эзэн болох, бусдыг хэрхэн манлайлах вэ гэх мэтийн шаталсан хэлбэрээр хүргэхээр төлөвлөөд байгаа юм” гэв.

Түүнчлэн тус сургууль 2018-2019 хичээлийн жилд  “Багшаа дэмжиж- оюутнаа хөгжүүлье” уриа нь дор ажиллаж байгаа ажээ.Тиймээс ч багш оюутнуудынхаа тав тухтай ажиллаж, сурах орчинг бүрдүүлэхийн тулд бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлсээр байна.

Сургуулийн  орчин нөхцөлийг сайжруулах арга барил нь сургалтын чанар үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр чухал нөлөөлөл үзүүлж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу.  Их дээд сургуулийн сургалтын төлбөр жил бүр нэмэгддэг ч хийсэн бүтээсэн нь ховор байдаг. Магадгүй Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их  сургууль шиг нүдэнд үзэгдэж, гарт баригдах бүтээн байгуулалт хийж чадвал иргэд олон нийтийн хандлага өөрчлөгдөх тодорхой биз ээ.

Номын сан 

Ариун цэврийн өрөө засварын өмнө

Ариун цэврийн өрөө засварийн дараа

Б.Бадралмаа

Ардчилал.мн

 

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.