Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.ГАНХУЯГ: 1072 ХУВЬЦААГ 2014 ОНООС ХОЙШ ТӨРСӨН ХҮҮХДҮҮДЭД ОЛГОХ ЭСЭХИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭНЭ

НИЙТЛЭСЭН: 2019-02-12 13:57:41
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнөөдөр /2019.02.12/ Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлтэй хамтран  “Эрдэнэс-Тавантолгой-Инноваци, Үйлдвэрлэл”  зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, болон Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлийн эрдэмтэн судлаачид, эдийн засагчид оролцож хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. 

Уг зөвлөгөөнөөр нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн буюу шатдаг хий, моторын түлш, био түлш, утаагүй түлш гаргах эко, ногоон технологийг нэвтрүүлэх,  уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлэх аж.

Эрдэмтдийн зөвлөгөөнийг нээж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ “Манай улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай. Иймд бид эдийн засгийн нэг тулгуурт бодлогыг баримталж ажиллаж байна. Монгол улс туйлын мэдрэмтгий эдийн засагтай гэж хэлж болно. Нэг өдөр эдийн засаг 17,5 хувь хүртлээ өсөж байхад нөгөө өдөр нь 0 хувь хүрэх магадлалтай.

Иймд бид эдийн засгийнхаа тэргүүлэх чиглэлийг гаргаж ирэхдээ энэ газрын нөөц баялгаа ашиглах зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид “Эрдэнэс-Тавантолгой” хийгээд бусад стратегийн ордуудыг эдийн засгийн төрөлжилт рүү зарцуулах шаардлага бий болоод байна. Ингэхдээ бид энэ түүхий эд болох бараа бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээж худалдаалах нь ашигтай. Жишээлбэл өнөөдрийн байдлаар нүүрсний түүхий эдээ 70-75 ам.доллар аар худалдаалагдаж байна. Хэрэв нэмүү өртөг шингээвэл 130-150 ам.долларт хүрч эдийн засаг нэг дахин нэмэгдэх юм. Үүнийг бид өнөөдөр эрдэмтдийн зөвлөлтэйгөө хэлэлцэх гэж байна. 1072 хувьцааны ногдол ашгийн талаар өнөөдрийн хэлэлцүүлгээр хэлэлцээд Засгийн Газарт өргөн мэдүүлж болно. Иргэд олон нийт хувьцааны ногдол ашгийг зарим хэсэг нь авах нь зүйтэй гэж үзэж байхад зарим хэсэг нь худалдаж инновацийн нэмүү өртөг шингээх, хувьцаагаа нэмэгдүүлэх тал дээр анхаарцгаая гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Мөн өнөөдрийн зөвлөгөөнөөр шинэ технологи нэвтрүүлэх цахилгаан хангамж, Өмнөговийн ус хангамж, эдийн засгийн асуудал, нүүрсний эцсийн бүтээгдэхүүн, эдийн засгийн ирээдүйн төлөв байдлын талаарх энэ чухал илтгэлүүдийн шийдлийг гаргаж Засгийн Газарт зөвлөмж болгож гаргаасай хэмээн  хүсэж байна”. гэлээ

ОДООГООР 1072 ХУВЬЦААНЫ НЭГЖ ҮНИЙГ ТООГООР ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Ер нь бол инноваци, нэмүү өртөг шингэх, эцсийн бүтээгдэхүүн болгох гэдэг бол бизнесийн эцсийн зорилго мөн. Энэ зорилгынхоо хүрээнд ч үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байгаа. Манай компанийн зүүн, баруун уурхай олборлох техник, эдийн засгийн үндэслэлүүд 2011, 2012 онд батлагдсан. Энэ техник, эдийн засгийн үндэслэлийн хүрээнд ч гэсэн нүүрс олборлох хугацаа, төмөр зам, авто зам, хими технологийн үйлдвэр, усан хангамжийн асуудлыг өндөр төвшинд авч үзсэн. Одоо ч энэ судалгааны ажлууд үргэлжлээд явж байгаа. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн олон улсын зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой асуудалд ч эрдэмтэн судлаач, шинжээчид ажиллаж байна. Хуулиараа бол 50 хоногийн хугацаанд эрх бүхий байгууллага шийдвэрлэх заалт бий. Энэ хүрээнд Засгийн газрын төвшинд ярьсан зүйл байгаа. Ер нь бол аудитын тайлангийн дараа манай компанийн төлөөлөн удирдах зөвлөл тайланд үндэслэн шийдвэрээ гаргах ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар танилцуулах үүрэгтэй. Одоогоор бол иргэдийн 1072 хувьцааны нэгж үнийг тоогоор хэлэх боломжгүй байна. Учир нь Үндэсний аудитын газраас баталгаажсан тайланг Татварын ерөнхий газраас баталгаажуулдаг. Манай компанийн хувьд 2010 оноос хойш хасах баланстайгаар үйл ажиллагаагаа эхлэн 2016 он хүртэл ашиггүй ажилласан. Харин 2017 онд 410 тэрбум төгрөг, 2018 онд 700 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Засгийн газрын эрх хэмжээнд 1072 хувьцааг 2014 оноос хойш төрсөн хүүхдүүдэд олгох, хувьцааны хэмжээг нэмэх эсэхийг шийдвэрлэнэ. Яагаад гэвэл төр компанийн 85 хувийг эзэмшиж байгаа шүү дээ” гэв.

Энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран ажиллахаар болсон талаар Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг: “Тус компани өнөөдөр нээлттэй компани болж, Монголд тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Гэхдээ Тавантолгойн нүүрс түүхийгээрээ, уул уурхайн бүтээгдэхүүнүүд баяжмал хэлбэрээрээ  ногдол ашиг олж болно. Тэгэхээр эрдэмтэдтэй хамтран ажилласнаараа уул уурхайн гүн боловсруулалт хийх, Монголын эрдэмтэд өөрсдийн гэсэн шинэ технологи нэвтрүүлэх, олж буй ашгаа гурав дахин нэмэгдүүлэх, үнэлэмж нэмэгдүүлэх замаар эдийн засагт хувь нэмэр оруулах бололцоо нэмэгдэж байна. Манай эрдэмтдийн зөвлөлөөс ажиллаж байгаа багт химийн нарийн мэргэжлийн эрдэмтэд олон бий. Иймд бид нүүрс химийн цогцолбор байгуулах санал дэвшүүлэх хэлэлцэж байна. Мөн нүүрсийг гүн боловсруулалт хийж, 200-300 бүтээгдэхүүн хийх боломжийг харж байна. Үүнд бордоо, эм, шатдаг хий, гэх мэт санаанд оромгүй бүтээгдэхүүнийг гаргаж болно. Эхний ээлжид бид энэхүү санамж бичигт гарын үсэг зурлаа.  Дээр нь бид уурхайн ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Цаашдаа технологид суурилсан ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.

 Б.Бадралмаа

АРДЧИЛАЛ.МН

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.