Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Улс орнуудын Засгийн газрууд эдгээр баримтуудыг иргэдээсээ олон жил нууцалжээ!

НИЙТЛЭСЭН: 2019-01-12 15:34:53
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Улс орнуудын Засгийн газраас зарим ноцтой үйл явдлын талаарх нарийн мэдээллийг нуун дарагдуулдаг. Тэдгээр нууц нь бидний төсөөлснөөс хэд дахин илүү аймшигтай байх тохиолдол бий. Тэгвэл олон нийтэд ил болсон хамгийн цочирдом 5 нууцыг дэлгэе.

1961 оны Голдсборо Б-52-ын сүйрэл

 

АНУ 1945 онд Японы Хирошима, Нагасаки мужуудад 2 цөмийн бөмбөг хаясан билээ. Тэгвэл энэ явдлаас ердөө 15 жилийн дараа Америкчуудын хаяснаас 100 дахин хүчтэй цөмийн тэсрэх бөмбөг Америкийн нутаг дэвсгэрт унасан байна. Тэгвэл энэ бөмбөгийг ямар улс хаясан бол? Гайхмаар нь энэ хэргийн буруутан бол Америкчууд өөрсдөө юм.

Хойд Каролина мужийн дээгүүр нисч байсан Б-52 онгоц нь ослын улмаас баруун далавчаа гэмтээснээр, тээвэрлэж явсан "Марк 39" гэх хоёр цөмийн бөмбөгийг унагаасан байна. Тэдгээр бөмбөгийн нэг нь яаралтай үед хэрэглэх шүхэрний тусламжтайгаар аюулгүй газардуулсан бол нөгөө нь тэр дороо газарт унажээ. Газар унасан бөмбөг дүрэм ёсоор хүчтэй дэлбэрч, тэр даруйдаа хэдэн арван сая хүний амь насыг авч одох ёстой байсан ч, тэгээгүй нь олон хүнийг гайхшруулдаг. Америкчуудын тайлбарласнаар бол цөмийн бөмбөгийн олон тэслэгч нь зэрэг ажиллаж байж бөмбөг дэлбэрдэг бол, азаар тэдгээр тэслэгч зэрэг ажиллаагүй тул дэлбэрэхгүй, хөрсөнд бага зэргийн гэмтэл учруулаад зогссон гэж тайлбарладаг.

Харин зарим судлаачид АНУ тэсрэх бөмбөгийг өөрсдөө санамсаргүй унагаасан алдаагаа хүлээн зөвшөөрөлгүй, өөр улс орон өөрсдийнх нь аюулгүй байдалд заналхийлсэн мэтээр “жүжиглэдэг” гэж үздэг.

 

1961 оны Голдсборо Б-52-ын сүйрэл "PBSUCCESS" үйл ажиллагаа

 

1954 оны Гватемалагийн төрийн эргэлтэд АНУ-ын Тагнуулын төв газар оролцсон гэдгээ 1997 онд олонд мэдэгджээ. Ингэхдээ тэд хэрэгт холбогдох, өөрсдийн нууцалсан 1400 орчим баримтыг дэлгэсэн байна.

Гватемалагийн төрийн эргэлтийн талаар товч мэдээлэхэд:

XX зууны дундуур Гватемалад АНУ тэргүүтэй капиталист орнуудын дарангуйлал тогтож, газар нутаг нь гадны хэдхэн эрх мэдэлтний эзэмшил болжээ. Тухайлбал, АНУ-ын "United Fruit" компани л гэхэд газар нутгийнх нь 42 хувийг дангаараа өмчилж, нутгийн иргэдэд татвар, хураамж огт төлдөггүй байсан аж. 1944 оноос Гватемалагийн Ерөнхийлөгч үүний эсрэг тэмцэж эхэлсэн бөгөөд улмаар 1951 онд сонгогдсон Ерөнхийлөгч Якобо Гузман (Jacobo Árbenz Guzmán) ард түмэндээ газрыг нь буцаан авч өгсөн байна.

Ингээд АНУ-ын "United Fruit" компаниас нөхөн төлбөр шаардахад, тэд нутаг буцан, тухайн үеийн Ерөнхийлөгч Двайт Эйзенхуарт очжээ. Эйзенхуар цэрэг хөдөлгөж, Гватемалагийн Засгийн газрыг түлхэн унагасан байна. Ийнхүү Гватемала дахин Америкийн дарангуйлалд орсон юм. Харин тус хэрэгт АНУ Тагнуулын төв газар мөн оролцсон болохоо хожим илчилсэн байна.

 

"PBSUCCESS" үйл ажиллагаа Америкийн хоёр өндрийн халдлагын үеийн дуудлага

 

2001 оны есдүгээр сарын 11-д Америкийн худалдааны хоёр ихэр цамхгийг террористууд сүйтгэсэн аймшигт хэрэг гарсан. Энэ өдөр Нью-Йоркоос Сан Франциско хот руу нисч байсан онгоцыг террористууд барьцаалжээ. Харин энэ үеэр онгоцны зорчигчид ар гэр рүүгээ ярьж сүүлийн үгээ хэлээд амжсан олон дуудлага бичигдэн үлдсэн байдаг. Үүний нэг жишээ бол М.Бригамын дуудлага юм.

М.Бригам: Байна уу? ээж ээ, Марк Бригам байна. Юун түрүүнд би танд маш их хайртай гэдгээ хэлэх гэсэн юм. Миний сууж яваа онгоцыг тэсрэх бөмбөгтэй гурван залуу барьцаалсан.

Ээж нь: Юун залуус? Тэд хэн юм бэ?

М.Бригам: Ээж ээ, та надад итгэж байна уу?

Ээж нь: Тийм ээ, Марк. Би чамд итгэж байна. Тэр залуус хэн юм бэ?

Судлаачид энэ мэт бичигдэж үлдсэн утасны яриануудыг хуурамч гэж үздэг. Учир нь нэгдүгээрт, дээрх залуу ээжтэйгээ утсаар ярьж байгаа хэрнээ бүтэн нэрээ хэлсэн нь сэжигтэй. Хоёрдугаарт, тэр тусмаа 2001 онд өндөрт нисч буй онгоцноос утсаар ярих боломжгүй. Тиймээс эдгээр дуудлага нь сүүлд хийсэн өндөр технологийн, дуу хоолойн эвлүүлэг гэж үздэг.

 

Америкийн хоёр өндрийн халдлагын үеийн дуудлага 44Нислэг 93-т тохиолдсон явдал

 

Есдүгээр сарын 11-ний өдөр Нью-Йоркоос Сан Франциско руу нисэж байсан онгоцыг террористууд барьцаалж, улмаар онгоц сүйрэн, нэг ч хүн амьд үлдээгүй аймшигт осол гарсан тухайн бид дээр дурдсан. Тэгвэл ослын шалтгааныг зорчигчид террористуудыг 2 өндөр рүү халдах гэж байгааг олж мэдмэгцээ, барьцаалагчдаас онгоцны хөдөлгүүрийг булаан авахыг оролдож, ноцолдсоноор онгоц Пенсильваны Сомерсет мужид осолдсон гэж үздэг.

Тэгвэл зарим судлаачид энэ онгоцны сүйрлийг зорчигчид болон барьцаалагчид хөдөлгүүр булаацалдсанаас бус, харин Америкийн цэргийн армийн буудалтаас болж сүйрсэн гэж үздэг. Үүнийг нотлох нэг баримт нь тус хэргийн дараа Америкийн улс төрчид болон цэргийн өндөр албан тушаалтнуудаас шүүх хурал дээр мэдүүлэг авахад нэгэн хүн “Хэрвээ тэр онгоцыг буудаж сөнөөгөөгүй бол террористууд цөмийн бөмбөг хаях байсан” гэж мэдүүлсэн нь бичигдэн үлдсэн байдаг аж.

 

Нислэг 93-т тохиолдсон явдал Эмэгтэйчүүдийг хүчээр үргүй болгох хөтөлбөр

 

Швед улс өөрсдийн угсаатныг цэвэрлэх хөтөлбөрийн хүрээнд Румын эмэгтэйчүүдийг хүчээр үргүй болгож байсан аймшигт хэргийн ул мөр илэрсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй, 1934-1976 оны хооронд дөнгөж 15 настай охидыг “ёс суртахууны тодорхой ойлголтгүй” гэх шалтгаанаар үргүйдүүлж байжээ. Мөн дуулгаваргүй, оюун ухаан муутай, завхай, эрлийз зэрэг шалтгаанаар олон эмэгтэйчүүдийг үргүйдүүлсэн байна. Тэр ч байтугай, нэгэн эмэгтэйг самбар дээр бичсэн зүйлийг уншиж чадаагүйнх нь төлөө ухаан муутай хэмээн үзэж хүчээр үргүй болгожээ. Гэвч үнэн хэрэгтээ тэр эмэгтэй зүгээр л хараа муутай байсан аж.

Гэвч Швед бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн цорын ганц улс биш, харин хамгийн өргөн хүрээнд хэрэгжүүлсэн улс юм. Шведээс гадна Дани, Норвеги зэрэг улсууд ч мөн ийм хөтөлбөр явуулж, нийтдээ 40,000 эмэгтэйг үргүй болгож байжээ.

Америк, Канадууд ч дээрхтэй адил хөтөлбөр хэрэгжүүлж, Хойд Каролина мужид 1973 оноос өмнө л гэхэд 7,700 эмэгтэйг үргүй болгосны ихэнх нь хар арьст эмэгтэйчүүд байжээ.

1999 он хүртэл Шведүүд зарим хохирогч эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр төлсөн байна. Гэвч тэдний энэ харгис бодлого нь ард иргэдийнхээ дунд өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж үзэх хандлагыг бий болгосон уршигт явдал болсон юм.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.