МИАТ СҮҮЛИЙН ҮЕИЙН “БОИНГ 737-8 МАХ” ЗАГВАРЫН ХОЁР ШИНЭ ОНГОЦТОЙ БОЛНО
Үндэсний агаарын тээвэрлэгч компани МИАТ ТӨХК үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй болгох үүднээс аяллын хөтөлбөр нээж, анхны зочид нь сэтгүүлчид боллоо.
Энэхүү нээлттэй хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр сэтгүүлчид МИАТ ТӨХК-ийн музей, ангар буюу Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2018 онд 11 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөртэй уулзаж зарим зүйлийг тодруулав.
-МИАТ ХК-ий өнгөрсөн онд хийсэн гол ажлууд юу байв?
-Өнгөрсөн онд манай улс агаарын тээврээр түүхэндээ байгаагүй олон буюу 1.2 сая зорчигч тээвэрлэснийг та бүхэн мэдэж байгаа. Үүний 760 мянга нь МИАТ ХК-иар үйлчлүүлсэн. Мөн бид 2018 онд цахим бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөн ачааны бүртгэлийг цахим болгоод байна.
-Агаарын хөлгийн паркаа хэрхэн шинэчилж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар, МИАТ 6 “Боинг” онгоцтойгоор олон улсын нислэг үйлдэж байна. Парк шинэчлэлийг тогтмол хийж байна. Энэ онд 2 ширхэг, сүүлийн үеийн “Бионг 737-8 МАХ” онгоцтой болж байгаа. Хоёуланг нь түрээсээр авсан. Тодорхой хэмжээний урьдчилгаа байршуулаад сарын түрээсийг төлөөд явах юм. Эхний онгоцыг энэ сарын 27-нд оруулж ирнэ. Харин хоёрдахь онгоцыг 5-р сард авна.
-МИАТ ХК Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал руу шилжин нүүснээр “Чингис хаан” буудлыг ямар зориулалтаар ашиглах вэ, Танай компани ИНЕГ-т ямар санал тавьсан бэ?
-Олон улсын чанартай аэродром, сургалтын төв, ангар гээд нэгэнтээ байгуулсан олон чухал обьектууд үлдэж буй учир нөөц буудал байдлаар ашиглах санал тавиад байгаа.
МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2018 онд гадаадын 12 орны нисэх онгоцыг дотооддоо засварлан 11 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.
-Шинэ буудалд шилжсэнээр МИАТ-ийн зардал өсөх үү?
-Шилжин нүүх, мөн очоод бүх зүйл шинээр эхэлж байгаатай холбоотойгоор, зардал 10 орчим хувиар өснө. Гэхдээ манайх зорчигчийн тийзний үнийг нэмэхгүй. Харин ч бид бусад өрсөлдөгчийнхөө байдлыг харзнаж, зардлыг буулгах төлөвлөгөө боловсруулж байгаа. Ингэхдээ зардлын өсөлтийг компани өөртөө хүлээж, хэмнэж болох зардлуудыг хэрэгжүүлж ажиллана.
-Энэ онд юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-2019 онд манай компани шинээр 3 чиглэл нээж байна. БНХАУ-ын Шанхай, Гуанжоу руу шинээр нисч, Японы Осакагийн чиглэлийг сэргээж байна гэв.
Тодруулга: МИАТ ТӨХК ойрын жилүүдэд дотоодын агаарын тээвэрлэгчидтэй хамтран олон улсын нислэгийг орон нутгийн нислэгтэй холбож, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын үндсэн тээвэрлэгч байж нислэгээс бусад төрлийн үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавьж байна. Олон улсын нисэхийн SKYTRAX байгууллагын үнэлгээг 4 одны түвшинд хүргэж, Ази, Европыг холбосон агаарын тээврийн зах зээлийг холбосон, 6-р эрхийн зорчигч тээврийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.