ЭРХ БАРИГЧДАД АН-ЫН IX-Р ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨӨЛӨГЧДӨӨС ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
МАН төрийн эрх мэдлийг авсанаас хойшхи хугацаанд төсвийн алдагдал 2017 онд 2.4, 2018 онд 2,7, 2019 онд 1.9 их наяд нийт 7 их наяд төгрөгт хүрлээ.
Аж үйлдвэр, Зам тээвэр, Хот байгуулалт, Сум хөгжүүлэх зэрэг их бүтээн байгуулалтын төслүүдэд зарцуулагдаж үр шим нь монголын ард түмэнд ил тод хүрсэн “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын зээлийг илүү өндөр хүүтэй “Гэрэгэ” бондоор, Евро бондын 600 сая ам.долларын зээлийг илүү өндөр хүүтэй “Хуралдай” бондоор сольж хугацаа алдсанаар хүүгийн зөрүүнд төсвөө чирч Монгол Улсын өрийг 27.5 тэрбум ам.долларт хүргэж, татвараа нэмж иргэдээ хоосолж байна.
МАН-ын дотоод хагарал, бүлэглэл хоорондын тэмцэл намынхаа савнаас хальж, Монгол төрийн үйл ажиллагааг ноцтой хямралд хүргэж, ард түмний амьдралыг туйлд нь хүртэл доройтууллаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хариуцлагатай индэрээс 60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөнөөр Ардчилсан намаас удаа дараа тавьж байсан шүүмжлэл бодитой гэдгийг нотоллоо.
МАН-ын Засгийн газрын гишүүд концесс нэрийн дор 800 гаруй тэрбум төгрөгийг хулгайлж, Засгийн газар нь огцорч байсан бол шударга журмыг тогтооно гэж гарч ирсэн өнөөгийн Засгийн газар УИХ-ын гишүүдтэйгээ хуйвалдан ЖДҮХС-ийн хөрөнгийг өөрсдийнхөө амь амьдралаа дээшлүүлэх хэрэгсэл болгон хулгайлсан увайгүй үйлдэл нэгэнт ил тод болж, ард түмний бухимдлыг бий болголоо.
МАН-ын удирдлагууд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг гэдсэндээ хөлөө жийлцэн төрөө хямруулж, түмнээ хөсөр хаяж байх хооронд долларын ханш, бензиний болон бараа бүтээгдэхүүний үнэ урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өсч, оффшорын мөнгийг олж ирж, эздэд нь хариуцлага тооцох амлалт ч ор сураггүй боллоо.
Энэ бүхнийг үндэс болгон, Ардчилсан намын 9-р их хурлын төлөөлөгчид бид дээрх хэрэгт холбогдож, төрийн хууль, ёс зүй, шударга ёсыг ноцтой зөрчсөн УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, орон нутгийн бүх шатны удирдлагуудыг яаралтай эгүүлэн татаж, хариуцлага тооцохыг эрх чөлөөний түүчээ, Ардчилсан намын мянга, мянган гишүүд, дэмжигчид, ард түмнийхээ нэрийн өмнөөс хатуу шаардаж байна.
Хэрэв энэхүү шаардлагыг үл тоох аваас бид улс төрийн тэмцлийн дараагийн үе шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна.
Ардчилсан намын 9 дүгээр их хурлын тѳлѳѳлѳгчид
2018 оны 12 дугаар сарын 5
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.