Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХҮҮХДЭЭ ЦЭВЭР АГААРТ, ХАНИАД ТОМУУГҮЙ ӨВӨЛЖҮҮЛЭХ АМЬДРАЛД ОЙРХОН 7 ЗӨВЛӨГӨӨ

НИЙТЛЭСЭН: 2018-12-10 12:57:21
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Өвөл хэдийнээ айлчлан ирээд буй эдгээр хүйтэн өдрүүдэд та хонгорхон үр хүүхдүүдээ хэрхэн эрүүл саруул байлгах вэ хэмээн санаа зовнин сууна уу? Ханиад томуу, хатгалгаагаар өвчлөхөөс сэргийлэх хэд хэдэн үр дүнтэй аргыг танд сонирхуулъя. Та бүхэн эдгээр зөвлөмжийг заавал дагаж, бяцхан үрсээ өвчнөөс сэргийлээрэй.

1. Хамгийн эхний, хамгийн чухал арга бол мэдээж маш сайн дулаалах.

Та хүүхдэдээ зузаан, дулаан хувцас өмсүүлж байх нь хамгийн чухал. Тэр тусмаа хүүхэд доороосоо эсвэл цээжээрээ даарах нь маш аюултай байдаг. Ноолуур, хөөвөр болон хонь, тэмээний ноосон цамц, өмд гээд хамгийн дулаан хувцсыг хүүхдэдээ мөн гэр бүлийнхээ гишүүдэд өмсүүлээрэй.

2. Вакцинд хамрагдах.

Хүүхдээ улирал тутмын томуугийн вакцинд хамруулах нь зайлшгүй хийгдэх ёстой эрүүл мэндийн үйлчилгээ юм. Томуугаар өвдөх, хүндрэх, өвчилсөн бол бусдад вирус халдаах зэрэг эрсдэлүүдийг бууруулах хамгийн үр дүнтэй аргын нэгд вакцин зайлшгүй багтдаг.

3. Цэвэрлэгээ нэн чухал.

Гэр, хүүхдийн өрөө, анги танхим, ажлын байрандаа байнгын чийгтэй цэвэрлэгээ хийхээс гадна 2 цаг тутамд агаар оруулж, тасалгааны агаарыг сэлбэж байх хэрэгтэй. Ингэснээр нян үржих нөхцөлийг бууруулж, ханиад томуунаас гадна харшлын шинж тэмдгүүдийг өдөөхгүй байх давуу талтай.

4. Байгалийн гаралтай хүнс хэрэглэх.

Зөгийн бал, чацаргана, аньс, аарц, халуун цай, халуун сүү нь хүүхдийн дархлааг дээд зэргээр сайжруулж, аливаа өвчин тусах нөхцөлийг бууруулж, өвчилсөн тохиолдолд тэмцэж, эдгэрэхэд хамгийн том тус нэмэр болдог. Дээрээс нь үнэхээр амттай, байгалийн гаралтай учир ямар ч эм тарианаас илүү байх нь гарцаагүй.

5. Гадуур явахдаа анхааралтай байх.

Ханиад хүрсэн, аливаа нэг нян тээж яваа хүмүүс ханиаж, найтааж, нус цэрээ хаях нь манай орчинд элбэг. Энэ бол нян тархах хамгийн аюултай зам юм. Тиймээс гадуур аль болох дагуулж явахгүй байх, ханиаж, найтааж байгаа хүмүүсээс хол байх хэрэгтэй.

6. Амны хаалт зүүх.

Амны хаалт бол дан ганц ханиад томуу гэлтгүй агаарын бохирдлоос хүртэл сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг. Агаарын замаар дамждаг олон халдварт өвчнүүдээс хамгаалах боломжтой. Мөн сүүлийн үед янз бүрийн өнгө, зурагтай өхөөрдөм амны хаалт их гарах болсон тул хүүхдүүдэд ч таалагдах нь гарцаагүй.

7. Өглөө, оройн цагаар хүүхдээ салхилуулахаас зайлсхийх.

Хамгийн их утаа ялгардаг, өвчин тусах магадлалтай үе бол өглөө болон орой байдаг. Дээрээс нь агаарын хэм маш хүйтэн байдаг учир амархан даарч, бээрэх талтай. Хэрэв та хүүхдээ агаар салхинд гаргах бол амралтын өдрүүдээр хотоос гадна гарахыг зөвлөж байна. Байгальтай ойр байх тусам хүүхэд улам чийрэг, эрүүл болж байдаг тул боломж гарвал агаар салхинд гарч байгаарай.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр агаарын бохирдол ихтэй хүйтний улиралд томуугийн тархалт хамгийн өндөр тохиолддог бөгөөд дэлхийн хүн амын 15 хүртэлх хувь нь өртдөг гэсэн тооцоо байдаг.

Ханиад томуу зэрэг амьсгалын дээд замын үрэвсэл нь хатгалгаар болж хүндрэх нь элбэг байдаг ба энэ нь тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгааны 15%-ийг эзэлж, зөвхөн 2015 онд гэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буйгаар энэ өвчний улмаас 922000 хүүхэд эндсэн байна.

Хэвийн нөхцөлд агаараар дүүрч байдаг уушгины цулцангууд буюу амьсгалын замын хамгийн жижиг хэсгүүд гэмтэж үрэвсэхийг уушгины хатгалгаа гэдэг ба бохир агаараар амьсгалсны улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж, үүнтэй тэмцэхийн тулд хүүхэд амьсгаадан, амьсгалын тоо олширдог. Бактерийн болон пневмококкийн халдвар, улаанбурхан зэрэг өвчний эсрэг дархлаажуулалт нь хатгалгаанаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргад тооцогддог бөгөөд мөн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, тухайлбал, сайжруулсан зуух болон шахмал түлш хэрэглэх, гэр орондоо ариун цэвэр, эрүүл ахуйг сайтар сахих нь хатгалгаа өвчнөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.