Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХААН БАНК ХЭРЭГЛЭГЧДЭЭСЭЭ АЛБАН ЁСООР УУЧЛАЛТ ГУЙВ

НИЙТЛЭСЭН: 2018-12-03 12:18:49
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

Монголын хамгийн өргөн сүлжээ бүхий томоохон, олон үйлчлүүлэгчтэй Хаан банк өдгөө нэг сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Тус банкнаас татгалзах давалгааг иргэд цахим сүлжээндээ эхлүүлжээ. Учир нь данснаас учир битүүлэгээр 200 төгрөгийн шимтгэл авсныг иргэд “боловсон дээрэм” гэж үзэж байна.

Олон нийт цахим сүлжээндээ “Энэ бол чимээгүй луйвар. Гүйлгээ хийх бүрд шимтгэл авч байж, сарын эцэст 200 шууд авдаг нь аймшигтай. Хамгийн гол нь зөвшөөрөлгүй авсан нь дээрэм хулгай гэж хэлж болно. Шөнийн дотор нэг хүнээс 200 төгрөг суутгасан гэж тооцвол нэг сая иргэнээс 200 сая төгрөг авсан гэсэн үг. Хэрэв 200 төгрөгийн хандивын аян улс орон даяар хэрэгжүүлж 40 айлыг тавилгатай болгосон бол бид бухимдахгүй байх байлаа. Хаан банк баяртай” гэх шүүмжлэл өнгөрсөн баасан гаригаас /2018.11.30/ хойш нийгмийн сүлжээнд эрчийг аваад буй юм.

Энэ талаар Хаан банкны Олон нийттэй харилцах газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунгэрэлээс тодрууллаа.

– Өнгөрөгч амралтын өдрүүдэд данс хөтөлсний хураамж 200 төгрөг татсан гээд танай хэрэглэгчид нэлээд бухимдлаа. Энэ шинээр авсан хураамж уу? Бүх хэрэглэгчээсээ авсан уу?

-Энэ 200 төгрөг нь идэвхтэй төлөвт байгаа харилцах данснаас сард нэг удаа авдаг данс хөтөлсний хураамж юм. Харилцах данстай иргэдээс сарын эцэст тухайн данснаас нь суутгаж авдаг гэсэн үг. Өнгөрөгч баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 30-нд манайх энэ хураамжаа авахад гүйлгээний утга буюу “данс хөтөлсний хураамж” гэсэн тайлбараа бичилгүй орхигдуулсан. Энэ нь манай байгууллагын буруу учраас сүүлийн гүйлгээ цэс дээр харагдаагүй харилагчдадаа ойлгомжгүй байдал үүсч, бухимдал үүсгэсэндээ албан ёсоор уучлал хүсч байна. Бидний зүгээс арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө асуудлыг засаж гүйлгээний тайлбарыг оруулсан байгаа.

-Данс хөтөлсний хураамжид суутгасан мөнгийг юунд зарцуулдаг вэ?

 Данс хөтөлсний хураамж нь банкны үйлчилгээнд байдаг жишиг хураамж. Ганц манайх авдаггүй юм. Хүмүүс бас асуусан байсан, идэвхтэй данснаас авна гэж юу гэсэн үг үү гээд. Тухайн харилцах дансаа ашиглаад явж байгаа бол идэвхтэйд тооцогдоно. Харин тухайн данс нь үлдэгдэлгүй, хэрэглэхгүй 24 сар болсон бол идэвхгүй төлөвт шилжүүлдэг байгаа. Яагаад хураамж авдаг вэ гэсэн асуулт гардаг. Энэ олон харилцагчийн дансыг хөтлөхийн тулд томоохон хэмжээний програм хангамжийг гаднаас худалдаж авна, ашиглалтын зардал сар бүр төлнө, хүн хүч, сервер, тооцооны төв ажиллуулна гээд нүдэнд ил харагдахгүй зөндөө зардал гардаг л даа. Нэгэнт бид ажил хийж байгаа тул энэ зардлаа нөхөх хэрэгтэй болно.

Эх сурвалж: News.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.